Ангилал:

Аялал, Байгаль, Гэмт хэрэг, Нийгэм, Түүх

Латин Америк-ийн хамгийн сүүлд устсан уугуул үндэстэн

2015-01-11 11:44 7978 2
Латин Америк тивийн урд өнцөгт орших Тьерра дел Фүэго (тал нь Аргентин-ийх, тал нь Чили-ийнх) хэмээх хэсэг аралууд дээр “амьдарч байгаа” гэхэд ч хаашаа ч юм... “амьдарч байсан” гэхэд ч хаашаа юм.... Селкнам хэмээх үндэстний талаар хов хүргье.

Селкнам мисс-үүд. 1928 он гэсэн байх аа. Цаана нь цас орсон байгааг ажиглаж байна уу? Ажаа нар даарах завгүй байгаа бололтой.

Бидний сайн мэдэх португал гаралтай далайн “аялагч” Магеллан 1520 онд далайгаар дэлхийг тойрох аяндаа энэ газрыг нээсэн байна. Энэ нутгийн уугуул иргэд хаа явсан газраа гал түлж (завин дотроо хүртэл) байсан тул уг газрыг нөхдүүд “галын нутаг” (“Фүэго” гэдэг нь испаниар гал, “тьерра” гэдэг нь газар, шороо, нутаг гэж байгаа юм) гэдэг нэр өгчээ. Тьерра дел Фүэго нь аймшгийн уур амьсгалтай, тонож завшиад байх онц юмгүй тул 19-р зуун хүртэл тус аралуудыг христийн номлогч нараас өөр сонирхох хүн байсангүй ээ.



Аралууд дээр Яг-аан, Селкнам гэх цөөн хүн амтай хэдхэн үндэстэн оршин сууж байсан бөгөөд тэд 8000 жилийн тэртээ энэ нутагт анх суурьшсан байх магадлалтай юм. Тус уугуул иргэд хүйн нэгдлийн шахуу жаягаар амьдарч ан гөрөөгөөр голоо зогоодог хэцүүхэн амьдралтай хүмүүс байсан гэнэ.
Дэлхий бөмбөрцгийн энэ цэгийн цаг уур хальширмаар гэдгийг интернетээс мэдэж авлаа: зуны дундаж хэм нь +4 градус, өвлийн дундаж -2 градус, мөнхийн ширүүн салхитай, жилийн 4 улиралд цас бороо холилдон орж байдаг чийглэг нутаг гэнэ. Исланд-ын цаг ууртай нэлээд дөхөм юм байна.

















Нас бие гүйцсэнээ тэмдэглэж элдэв арга хэмжээ зохион байгуулдаг байна.























Соёлжуулж байгаа нь





Селкнам үндэстэн 100 жилийн дотор устсан нь.
19-р зууны сүүлээр Тйерра дел Фүэго-д европоос их хэмжээгээр дөрвөгсөд суурьших болсон байна. Гол учир нь аралууд дээр алт олдсонтой холбоотой.

Европчууд аралууд дээр хонь ямаа бэлчүүлснээр уугуул иргэдийн мөхөл эхэлсэн гэж хэлж болно. Хувийн өмч гэх ойлголтгүй Селкнамчууд “ан гөрөө арвин их боллоо” хэмээн баярлаж дөрвөгсдийн малыг дураараа агнав. Зэвүүн нь хүрсэн европчууд “хулгайчуудыг” хүйс тэмтрэх төлөвлөгөө зохиож 1897 – 1910 онуудын хооронд Селкнамчуудын эсрэг компанит ангуучлал үйлдэн 3000 орчим байсан ардыг 500 болтол нь геноцид-лав.
Алсан Селкнам бүрийг төр засаг 1 фунт стерлингээр үнэлэн төлбөр тооцоо хийдэг байсан бөгөөд алуурын баталгаа гэж шинэхэн цавчсан толгой, эс бол 2 гар нэхдэг байжээ.
Үлдэгдэл хэдэн уугуул нь төд удалгүй европчуудын тээж авчирсан өвчин эмгэгт нэрвэгдэн бага багаар мөхсөөр хамгийн сүүлийн цэвэр Селкнам цустай эмээ 1974 онд өөд болж, 1980 онд Селкнам хэлээр ярьж чаддаг сүүлийн эрлийз эмгэн бас өөд болсноор Селкнам хэл соёл устсанд тооцогдож хүмүүн төрлөгтөн Селкнам үндэстэнг түүхийн хуудаснаас арчив.







19-р зууны сүүлээр европ-д элдэв үндэстэн ястны зоопарк (амьтны хүрээлэн) их моодны байсан тухай бид сонссон билээ. Тэр үед Селкнамчуудыг их хэмжээгээр аваачиж үзүүлбэр болгодог байж.



Хүйс тэмтрэлтээс бултаж чадсан уугуулчуудыг тусгай “концлагеруудаар” тараав.
Ер нь “концлагер” гэдэг үзэгдлийг германчууд санаачлаагүйг мэдэх хүн хэд байдаг бол? Мөнөөх сүрхий англичууд анх колонууддаа (Энэтхэг, Австрали, Африк-т) концлагер арвин ихээр байгуулж янз бүрийн үндэстэн ястанг устгаж байсныг мэдэх нь зөв.

Нөгөө 1974 онд талийдаг хамгийн сүүлийн цэвэр цуст Селкнам эмээ залуудаа

Эмээ үедээ авахуулсан зураг









« Өмнөх сэдэв

Амрах агшин 4

Дараагийн сэдэв »

Дайлаар мордох амлалтаа хэрэгжүүлж эхлэв




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [5.76.67.195]: 2015-03-10 14:56
pizdaa Americchuudiig haraal ideesei. novsh gj, erntii soel tuuh ene novshnuudiin garaar ugui bolj bn,
Сайн байна уу,
0    0
BB [202.131.225.197]: 2015-04-04 14:06
MONGOL VNDESTENGVVDTEI YASAN ADILKHAN YUM BE CHINGESIIN VED ENE TEND YLDEN HVMVVS SHIG L HARAGDAJ BNA .KKK
Сайн байна уу,
2    0
Zochin [112.72.11.114]: 2016-10-06 19:01
ALYSKIIN HOIGOOR GARCH NUUDELLSEN TUVA MONGOL UVUG L BNA.ZALHUU HOIRGO AJILD DURGUI ARCHAAGUI UNDESTEN USTDAG JAMTAI.ARAAS N BID YVJ BGA SHUU.YU BAIHAV KAPITALIST NIIGEM MANI MET 3 SAYIG ARCHAAD L UGNU.SEREMJTEI BGARAI.SELKHAM MANIUS SHIG HARAGDAJ BNA.
0    1
Zochin [112.72.11.114]: 2016-10-06 19:04
Emee n manai hajuu ailin hugshintei usni dusal shig adilhan ym.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зааз, маргаашнаас фитнесс-д явнаа.....

Жинкенэ эмэгтэй боевикийн жишээ /видео/

Өгөөмөр эх

Дүрсгүй орос аньяа нар 12

Ландагыг тамлах нь 1



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд