Ангилал:

Алдартан, Аялал, Гэмт хэрэг, Түүх

“Ливи улсад яг юу болсон юм б дээ?” цуврал 1

2015-01-07 14:28 4881 0
Ливи улс гэхээр Монгол хүнд элсэн цөл ба хэдэн араб нөхдүүдийн дүр зураг толгойд нь орж ирдэг байх. Олон улсын мэдээг ажиглан суудаг хүнд мөн “Каддафи” гэгч дарангуйлагч - удирдагчийн дүр төрх харагдана. Гэтэл Ливи улс нь сонирхолтой арвин түүхтэй орон бөгөөд ард түмэн нь орчин үеийн их гүрнүүдийн геополитикийн золиос болох туршилтыг арьсан дээрээ амассан ивий улс юм. Юуны түрүүнд түүхийн холбогдолтой хэдэн үг танилцуулья.
Эртний Египт-ийн М.Э.Ө 2700 оны бичээсэнд Леву гэгч ард түмний тухай дурьдсан байдаг бөгөөд тэрхүү түмэн нь “зэрлэг балмад, дайчин, нүүдэлчин ард” хэмээн бичсэн байдаг гэнэ. “Леву” гэх нэр нь аяандаа “Ливи” гэж дуудагдах болж одоо бидний мэдэх Ливи улсын үндэс болсон байх нь ээ.







М.Э.Ө 106 онд Римийн их гүрэн Ливийг эзлэж 4-р зуун хүртэл (500 жилийн турш) дайн дажин, зарцлал боолчлол, соёл гэгээрэл, барилга зүй, хөдөө аж ахуй хөтлөл зүй гэх мэт дэвшилтэт нийгмийн үндэсийг Ливийн танхайчуудад нэвтрүүлжээ.

Ливи-д олонтаа тааралдах Римийн архитектурын балгасууд

Уг мозаик-ийг хэдхэн жилийн өмнө Сабрата хотын ойролцоо байрлах Римийн балгасан дунд шороон доороос бүв бүтнээр нь олсон байна





Энэ хот цагийн сайханд томхон далайн боомт байсан ба өнөөдөр ч хүмүүс амьдардаг гэнэ.

Эдгээр балгасуудыг хурандаа Каддафи “бүү нураа, түүхэн барилга, өмнө нь бид юунд амьдардаг байсныг харцгааг” хэмээжүхүй

Заа, тэгээд байж байтал Ливи-г (Ливи гэдэг нэр дор тухайн үеийн Триполи муж, харьяалагдах аймаг зэргийг ойлгох хэрэгтэй) 644 онд арабууд эзлээд, 1510 онд испанчууд эзлээд, 1551 онд туркууд эзлээд, 1663 онд англичууд дайтаад, 1728 онд францчууд мөн дайтаад, туркууд дахин эзлээд (1550 оноос туркийн Осман гүрний муж хэвээр байсан гэнэ), 1911 онд италичууд “Ливийг туркийн дарангуйллаас ангижруулна” хэмээн дайтан өөрсдөө ээлжит дарангуйлагч болцгоосон боловч дэлхийн 2-р дайнд ялагдсан тул Ливийг амар тайван орхисон байна. 1949 онд НҮБ Ливи-ийн тусгаар тогтнолыг зарласан нь Ливи улс Африк тивийн анхны тусгаар тогтносон улсуудын нэг нь болов. 40-өөдхөн жилийн колончлолын явцад италичууд бас хөөрхөн бүтээн байгуулалт явуулсан байна. Доорх зургуудыг харцгаа.

Арабуудад фашист үзэл суртал шүрүүпддэг байсан байх нь ээ дээ. Учир нь “фашизм” гэх үзэл Итали улсад анх үүссэн бөгөөд германчууд дараа нь уг урсгалыг өвлөн авч цааш нь хөгжүүлсэн байдаг юм.

Триполи хот 1930-аад оны үе



Сицил-ийн арлаас тариачдыг авчирч нутгын газар тариаланг хөгжүүлсэн байна. Бенгази боомт

1957 оны Триполи хот. Гүй ээ мөн, италичуудыг хөөсөн боловч хот юугаан сүйтгээгүй байна шүү. Европ хувцас эдлэлээс мөн татгалзаагүй байна шүү. Гэтэл 2014 оны Ливи-д дунд сургуулиудын 80% нь хаагдсан, шариат-ын сургаалийн дагуу амьдралаа төвхнөнө төвхөнөхгүй гээд элдэв төрлийн фракцууд одоо хүртэл алалцсаар л байдаг

1957 оны Триполи хот



Триполид итали маягийн хот зохион байгуулалт их элбэг тааралддаг гэнэ. 2008 оны зураг

Триполи хот. 2008 он

« Өмнөх сэдэв

Угаалтуурын хөгжил

Дараагийн сэдэв »

Яаасан ч царай муутай төрдөг юм.........




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Истамбул-ийн онгоцны буудалд "жихад" халдлага болов /видео/

Франц ерөнхийлөгчийг амар тайван яриулахаа ч байж......./видео/

Исламын улс дахь нийтийн өмнө гүйцэтгэдэг шийтгэл /зүрх муутай мэдрэмтгий хүмүүс бүү үз/

40 жилийн өмнө Вьетнамын дайн дууссан билээ

Хүмүүсээ! Ийм сэтгэцийн гажигтай боловзай /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд