Ангилал:

Алдартан, Аялал, Гэмт хэрэг, Түүх

"Ливи улсад яг юу болсон юм б дээ" цуврал 2

2015-01-07 14:50 4891 3


Сэдвээсээ жоохон гажаадхая: Ливи-д марзан түүхтэй нэг хот байдаг юм байна. Гадамес хот. Османы гүрний үед лалын шашин эрчимтэй нэвтэрч хот байгуулалтад нь хүртэл нөлөөлсөн гэнэ: уг хотын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нүдэнд өртөхгүйн тулд барилга байгууламжуудын дээврээр л дамжин явдаг байсан гэнэ. Үүнд зориулж тусгай эмэгтэйчүүдийн зам харгуй хүртэл тавьсан гэнэ.

Нөгөө “зөвхөн эмэгтэйчүүдийн” зам харгуй

“зөвхөн эмэгтэйчүүдийн” зам харгуй



Заа хичээлээ үргэлжлүүлье: 1951 онд Ливи гэдэг тусгаар тогтносон улс байгуулагдаад Идрис гэдэг нөхрийг ард түмэн нь хаанаараа өргөмжлөөд цааш амьдрах замналаа бясалгаад суутал 1960-аад онд гайтай нефть (газрын тос) гэдэг нь бодсоноос их хэмжээгээр элсэн доороос нь олдоод үймээн дэгдэх суурь болсон гэнэ. Учир нь нефть олдохоос өмнө элсэн цөл-Ливийг сүртэй сонирхох улс байгаагүй бөгөөд нефть олдонгуут нөгөө л алдарт англи америкчууд Ливийн хаан Идрист гэнэт нүгэлтэй хайртай болцгоож толгойг нь эргүүлсээр байгаад бүх нефтийн үйлдвэрлэлийг нь ноосорхог гартаа атгаад авсан байна. Үүний ачаар 4 сая хүн амтай, дорой буурай Ливи улсын зарим салбар ихэд хурдацтай хөгжив. Тухайн үед уг хөгжил нь их сайшаагдсан боловч эрүүл нүдээр одоо хархад өнөөдрийн Монголын хөгжил шиг л байждээ: төрийн хэдэн амьтад ба тэдэнд ойр дотно амьтад хил хязгааргүй баяжиж, улсын хэмжээнд 80 төрлийн коррупц (хээл хахууль, эрх мэдлийн завхайрал) нахиалан цэцэглэж, зөвхөн нефть-тэй холбоотой аж үйлдвэрийн салбарууд хөгжиж, 80-аад үндэстэн омгоос бүрдэх улс дотор үндэстний элдэв хэрүүл уруул дэгдэж (хөөрхий муу Идрис хаан олон зуун жилийн түүхтэй уг үндэстний асуудлыг дөнгөж шийдээд амьсгал авч байсан үе гэнэ шүү), бие даасан улс төрийн ба эдийн засгийн гэх төрийн бодлого сураггүй алга болж..... гэх мэт асуудлууд богинохон хугацаанд дэлгэрсэн байна.
Идрис хааны буруу энд үгүй билээ: америк англичууд Ливи улсыг дэлхийн 2-р дайнаар чөлөөлөнгүүтээ өөрсдийн цэргийн бааз застав бариад мөд буцах шинжгүй сонин ширтээд суучихсан тул хаан эвгүйхэн үг хэлэхлээр л ард нь зогсох америк “зөвлөхүүд” хааны хавирга руу хуруугаараа чичин “зөвлөлгөөгөө” дэлгэрэнгүй өгдөг байсан ажгуу.
Гэсэн хэдий ч муу улсуудтай найзлах Идрис хааныг хурандаа Каддафи хаант ширээнээс нь жийн цөллөгөнд хөөв. Цөллөг гэдэг нь Египт-ын Нассер ерөнхийлөгчийн ивээл дор тусгай хамгаалалттай орд харшид амьдрахыг хэлж байгаа юм. Тэрбээр 1983 онд 94 настайдаа өөд болсон бөгөөд “муу Каддафи цус сорогч” егүүтгээгүй юм шүү. Өөрийн үхлээр л талийсан.

Идрис хаан Английн хаант гэр бүлийн хамт зургаа авахуулсан нь. Элизабет ажаа тэр үедээ л эвгүйхэн хүйтэн харцтай байж дээ.

Идрис хаан Триполи хотоос италичуудыг хөөгөөд бяц тэмдэглэж байгаа нь.

Каддафи-гийн эра
Ливи улсын тухай Монголчууд бид мэдэх зүйл ховор билээ. Дутагдлыг арилгах зорилгоор жаал ном уншив. Дүгнэлт: Ливи улс тоталитар хурандаа Каддафи-гийн дарамтат диктатур дор л хамгийн сайхан амьдралтай байж.
Муаммар Каддафи 1940 эс бол 1942 оны хавар (зарим нөхөд намар гээд байх юм) төрсөн гэнэ. Дээрээ 3 эгчтэй, аав нь тухайн үедээ овоож оцойсон баян биш ч ядарч зүдэрсэн ядуу ч байгаагүй гэнэ. Энгийн л нэг иргэн байсан байх. Аав ээж нь ганц муу эрх бандиа мэдлэг боловсролтой хүн болгоно гээд Муаммар-ыг 9 настайд нь сургуульд явуулсан гэнэ (төлбөртэй сургууль шүү, аав нь 3 тэмээгээ зарж байж төлбөрийг нь барагдуулсныг гэрчлэх хүмүүс одоо хүртэл байгаа). Сирт хотын хүүхэд гэж байна.
Сургуулийн ахлах ангиудад ирээдүйн хурандаа маань бяцхан үймээн жагсаалын эзэн болсноос Мисурат хотын сургууль руу шилжсэн байна. Муаммар хүүд тухайн мөчид тэмцэлээ нуун далдлах стратеги бодлого төрсөн байх магадлалтай, учир нь тэр ер томоотой байсаар сургуулиа төгсөж цэргийн их сургуульд элсэн оффицер болоод 1969 онд холбооны хэсэгт алба хааж байхдаа хэдэн үзэл нэгтэн офицеруудын хамт төрийн эргэлт үйлдэн Ливи улсыг удирдах аян замаа эхэлсэн гэнэ. Нөхөр тэр үед 28 настай байжээ. Мэдээж эрх мэдэлд хүрэх замдаа олон ч нөхдөө буудаж, олон ч тэрс үзэлтнийг хорихыг нь хорьж, хөнөөхийг нь хөнөөсөн байгаа.

28 настай бацаан дөнгөж төрийн эргэлт хийчихээд ард түмэн болон дэлхий хорвоод учрыг тайлбарлаж байгаа нь.

Хурандаа Каддафи нь нэлээд этгээд нөхөр байсан боловч 40 жил Ливийг удирдахдаа та бидний зүүдлэж байгаагүйг амжуулж шогширмоор их бүтээн байгуулалтыг матигануулсан байна.
- Нөгөө мөнх хоорондоо алалцаад байдаг хэдэн омог үндэстнүүдээ базаж нэгтгэв
- Гадаадын эрх мэдэлтнүүд, корпорациуд эх орныг нь удирдах явдлыг таслан зогсоож улсаа үндэсний удирдагад шилжүүлэв.
- Ард түмний боловсролын түвшинг Африк тивд номер нэг болгов
- Ард түмний амьдралыг зүүдлэшгүйгээр (зарим хэсэг нь арай дэндүүлсэн байна лээ, яг үнэнээ хэлэхэд) сайжруулав (доор энэ тухай дэлгэрэнгүй)
- Дэд бүтэцийн агуу их төслүүд санаачлан амжилттай хэрэгжүүлэв
- Ливид байрлах АНУ ба английн цэргийн бааз-уудыг төрийн эргэлт үйлдсэнийхээ 6 сарын дотор хөөн гаргав
- Хамгийн гол амжилт нь: эх орныхоо баялгыг гадаадынханд зүгээр өгдөг байсан систем-ыг эвдэж эх орноо хөгжүүлхэд зарцуулдаг болгов

Улс удирдах ямар ч мэдлэг туршлагагүй 28 настай Каддафи маань бага багаар, алдаа оноогоо засан сэлбэсээр улсаа хөгжүүлэн байгуулсан нь дамжиггүй.

Эхэндээ их туйлширсан идеалист үзлийг баримтладаг байж: “ард түмэн эх орноо удирдах нь зөв” гээд төрийн удирдлагыг ард түмэнд хуваагаад өгчихөж. 1 жилийн дотор Ливи улсын эдийн засаг хөгжих байтугай уруудан туйлдав.
Заа, нэгдүгээр алдаа: Нэгдсэн зорилгогүй, боловсрол соёлгүй, “жалгасаг довсог” үзэл сурталд боогдсон ард түмэнд ямар ч ажил хариуцуулаад нэмэргүй юм байна гэдгийг ойлгов. Засав: омгуудаа дарамтлан хүчээр нэгдмэл зорилго бодлоготой болгов, ард түмнийг хурдавчилсан хэлбэрийн сургалтанд хамруулав, хичээнгүй хэдийг нь гадаад дотоодод явуулан нүүр нүдийг нь тайлж өргөн сэтгэх аян эхлүүлэв.
Хоёрдугаар алдаа: Барууны их гүрнүүдийг улаан цайн шүүмжлэн дайсагнаж эхлэв. Нөгөөдүүл нь бушуухан элдэв маягийн цээр хориг, эмбарго, санкци зарлаад Ливи улсыг гарцгүй болгохоо мэдэлгүй яахуу (өнөөгийн Куб улс шиг). Каддафид нефть газ байгаад байдаг, гэтэл нөгөөхийг нь олборлох, боловсруулах, борлуулах ливи мэргэжилтнүүд байдаггүй, гаднаас мэргэжилтэн авчирья гэхээр хоригоос болоод ирэх мэргэжилтэн олддоггүй. Хөөрхий муу ЗХУ (Зөвлөлт Холбоот Улс) л тусалсан даа тэгэхэд. Засав: улс эх орныхоо зах зээлийг нээж гаднаас технологи үйлдвэр бага багаар импортлож эхлэв.
Гэх мэтчилэн алдаатай оноотой зүтгэсний үр дүнд гайхмаар нийгмийн систем байгуулжээ.



• Ливи иргэн бүр улсаас жил болгон 1’000 ам долларын дотаци (нөхөн олговор гэх юм уудаа) авдаг. Зарим мэдээллийн эх сурвалж сарын 500 ам доллар гэх юм.
• Ажилгүйн тэтгэмж сарын 730 ам доллар
• Эмнэлэгийн сувилагчийн цалин 1’000 орчим ам доллар
• Шинээр төрөгсдөд улс 7’000 ам доллар бэлэглэдэг
• Шинээр гэр бүл бологсдод улс “байр орон сууц, тавилга сав суулга худалдаж авах” 64’000 ам доллар төлдөг
• Хувийн бизнес нээхэд улс 20’000 ам доллар хандивладаг
• Хуулиар их хэмжээний торгууль, татвар, алданги төлбөр хураахыг хориглосон байдаг
• Боловсрол ба эмнэлэгийн үйлчилгээ үнэгүй
• Гадаадад сурч боловсрох төлбөр тооцоог улс төлдөг
• Олон хүүхэдтэй гэр бүлд үйлчилдэг үнэгүй шахуу хүнсний бараатай сүлжээ дэлгүүрүүд ажилладаг
• Хугацаа нь дууссан хүнсний бараа зарах аваас цагдаагийн тусгай алба шийтгэнэ
• Эмийн сангуудын нэг хэсэг нь үнэгүй эмээр үйлчилдэг
• Хуурамч эм үйлдвэрлэх аваас цаазлах ялтай
• Байр орон сууцны төлбөр байдаггүй (цахилгаан, ус, бохир гэх мэт)
• Согтууруулах ундаа хориотой
• Банкны зээл хүүгүй
• Зуучлалын үйл ажиллагаа хуулиар хориотой
• Иргэн тээврийн хэрэгсэл худалдан авалтын 50 хүртэл хувийг улсаараа төлүүлдэг
• Нэг литр бензин 0,14 ам доллар
• Мал аж ахуй болон тариалангийн аж ахуй эрхлэх сонирхолтой хүмүүсд улсаас аж ахуйн газар, байр сууц, тоног төхөөрөмж, үр суулгац, төл мал үнэгүй олгодог
• Каддафи-гаас өмнө Ливи ард түмний 15% нь бичиг үсэг мэддэг байсан бол 1980 онд 86% нь бичиг үсэг тайлагдсан байв.
• Ливи-ийн иргэн нутагтаа тохирох эмчилгээ олж чадахгүй бол улс зардлыг нь 100% дааж гадаадад эмчлүүлэхээс гадна “гадаадад амьдрах мөнгө” гэж сарын 2400 ам долларын тэтгэмж өгдөг байв.
• (Одоо хамгийн аймаар нь) Ливи улс 2011 оны байдлаар гадаадын ямар ч банк, санхүүгийн байгууллага, улсад өр зээлгүй байсан бөгөөд 150 тэрбум ам долларын хуримтлалыг гадаадын банкиудад хадгалсан байсан байна. Тэрхүү хуримтлалыг банкиндаа хадгалж байсан улс орнууд (АНУ, Франц, Швейцар, Итали зэрэг) хурандааг маань алчихаад “уг мөнгө муу хүний мөнгө тул буцаан олгохгүй” гээд 2014 оны 11 сарын байдлаар Ливи улсад буцаан олгоогүй байвал яах уу?
• (Дараачийн аймаар нь) Ливи-ийн Улсын Банк-д олон мянган тонн алт хадгалагдаж байсан. Яг хэдэн тонн гэдгийг ганц хоёрхоон албан тушаалтан мэддэг байсан ба одоо тэд хаана яваа? амьд уу? алуулсан уу? мэдэх хүн байхгүй. Өнөөдөр хэдэн тонн алт байгааг бас мэдэх хүн байхгүй: Европын холбоо ба АНУ 2 тэр тухай мэдээлэл гаргахыг Ливийн төрийн албатнуудад хорьсон. Аймаар уу?
• 40 ширхэг талхны үнэ: 0,15 ам доллар (талхны зураг дээр бий)
• Ливи-ийн эмэгтэйчүүд сурч боловсрох, хөрөнгө эзэмших, ажил эрхлэх, эр нөхрөөсөө салах эрхтэй байж (Саудын Араб-д “машин уналаа” гээд 2 бүсгүйг ташуурдаад байл уу цаазлаад байл уу?)



Ливи-ийн дэлгүүр хоршоо нь Ардчилсан Солонгосынх шиг (эс бол 70-80аад оны манайх шиг) гунигтай үзэгдэл юм бол уу гэтэл: үгүй ээ, тун боломжийн юм байна. Супер мупермаркет-уудтай бичил дэлгүүрүүдтэй, их хангамж сайтай байсан гэнэ шүү. Одоо ч хэвээрээ гэж байна.



Хурандаа маань хүүхдүүдийнхээ хамт. Голд байгаа нь өргөмөл охин нь. 1986 онд роналд рейган-ы тушаалаар АНУ-ийн нисэх хүчин Триполи хотыг бөмбөгдөхөд 40 хүн амиа алдаж 200 гаруй хүн хүнд бэртэл авсан байна. Каддафи-гийн гэр оронг мөн бөмбөгдөж тэнд байсан өргөмөл охин нь нас барсан.

Нөгөө бөмбөгдүүлсэн байшин нь. Бөмбөгдөлтийн үеэр Каддафи дотор нь байгаагүй боловч өргөмөл охин нь хэдэн хүний хамт өөд болсон байна.





Каддафи-гийн ач гуч бололтой

Каддафи маань цөлийн нүүдэлчин хүн гэдгээ хэзээд мартдаггүй бөгөөд хүүхдүүдээ ч "мартвал хохь чинь шүү" гэдэг байж.

« Өмнөх сэдэв

Угаалтуурын хөгжил

Дараагийн сэдэв »

Пролетариссимус эротикус 49




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [180.149.78.22]: 2015-06-08 20:55
Сайн байна уу, bayarallaa saihan medeelel blaa
1    0
Зочин [180.149.78.22]: 2015-06-08 20:55
Сайн байна уу,
0    0
Зочин [59.153.85.94]: 2016-07-06 17:51
BAYARLALAA. MUNDAG YUM AA UDURJINGUU L UNSHLAA. ADMIN BAS TEGJ BGAAD MARZAN ER BNA SHUU. UHTLEE L INEEH YUM.
0    0
huzvaa [45.117.34.11]: 2016-12-30 11:35
mongolchuud olon ulsiin baidal meddeg boloo yu. renmin ribao soninoos l shaatsan bnshd
0    0
Баавар [124.158.94.35]: 2016-12-30 14:33
"хуцваа" минь,
Ренминь рибао гэж юу юм б? Чи аль нүхнээсээ ийм үг гаргаад ирэв? Бичиг үсэг тайлагдсан гэдгээ гайхуулах гээд байгаа бол арай өөр юм бичвэл яаасын? Олон улсын байдлыг Монголчууд мэдэж болдоггүй юм уу? Чи тэгэхээр казак гоожуур болж таарч байна уу? Чи Монголчуудыг яаасан овоо дээрээс ширтэж байх юм б? Айн? "Хуцваа" гэдэг үгийг "хүзваа" гэж бичхээс цээрлэ. Худлаа герман аяс оруулах гээд ядачих ийн.......тэнэг мал
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ баагий яаж тэнэгтсэн гээч..........

Таафчикт залуусын өчигдрийн уран бүтээл

Nissan танилцуулж байна: өөрөө зогсоолдоо гэлдрэх сандал /видео/

Серб арми дайны бүрэн бэлэн байдалд оржээ

Нуланд човганц: "Эрдоган Оросоос уучлал гуйдаг нь буруу"



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд