Ангилал:

Алдартан, Аялал, Гэмт хэрэг, Түүх

"Ливи улсад яг юу болсон юм б дээ" цуврал 3

2015-01-07 16:03 13542 2
Үргэлжлэл: Миний бодлоор хурандаа Каддафи нь Ливийн ард түмнийг олон жилийн турш хэт эрхлүүлж бөөцийлснөөс болж ард түмэн нь ерөнхий анализ хийх чадвараан алдаж, ирээдүйг урьдчилан төлөвлөх булчирхай нь нэлэнхүйдээ хатангаширсан гэж дүгнэж байгаа. Иймд хөрш орнуудаас хөлсний террорист-ууд эх оронд нь ирж үймээн тараагаад байхад ливи-чүүд гөлийсээр байгаад эх орноо алдсан байх нь ээ.





АНУ ба НАТО-гийн “хүмүүнлэг” бөмбөгдөлт

Хурандаагийн бага хүү хүүхдүүдийнхээ хамт гэртээ байж байтал НАТО бөмбөгдөн хүйс тэмтэрсэн байна.



2010-2011 онуудад Ливи-д ажлаар очсон нэгэн орос инженерийн тэмдэглэлүүд их олон асуултанд хариу өгч байгаа юм. Зарим хэсгээс нь:
Анх Триполи-д буугаад онгоцны буудалд орход мэл гайхаж байснаа санаж байна. Хилийн хяналтын офицерууд нэг буланд бөөнөөрөө цугларалдан тамхи татангаа инээлдэн ханиалдаж байх хооронд онгоцноос буусан нөхдүүд ямар ч хяналтгүй, хэнд ч юугаа ч үзүүлэлгүй хяналтын зурвасыг гатлаж байж билээ. Диско клуб-д ороод байгаа юм уу, хаашаа ч юм.
Триполи хот нь Москва-гаас ирсэн надад үхээнц тайван санагдав. Яарч сандарсан хүн байхгүй, бүгдээрээ нэг зугаалганд явж байгаа мэт. Жишээ нь: хотын төв зам дээр бүтэн урсгалыг нам зогсоон нэгэн хьюндай-ийн жолооч зорчигч өвгөнөө сугадаад 100 метрийн цаана байрлах барилга руу оруулчихаад ирэх хооронд лав 3 минут болсон, тэгэхэд авто эзэмшигч нар эхэндээ сигнаал-дсан боловч өвөөг харангуутаа чимээгүй болцгоон тэвчээртэй нь аргагүй тамхиа баагуулан хүлээсэн билээ. Манайд ингэвэл бяцхан дайн болох байсан.
Дараагийн гайхширал: Шөнө, цөл дунд машин маань эвдрэв, нэг ремен дэлбэ явчихаж. Утас барихгүй газар яана даа гээд ангайж байтал нэгэн ачааны машин зогсож жолооч нь харснаа “80 км-ийн цаана хот бий, тэндээс ийм ремен-тэй хүн явуулчихья” гэсэнд бид дотроо ”яг ирж харагдаач” гэж бодсон боловч хүлээхээс өөр яах вэ дээ. Хэдэн цагын дараа нэгэн жижиг тэрэгтэй нөхөр ирж “юу байцгаана?” гээд ременийг маань сольчихоод “баяртай” хэмээгээд алга болов. Юу болоод өнгөрвөө? гэх бодолтой хэдэн минут суув. Шөнө дунд огт танихгүй ачааны тэрэгний жолооч нөхрийг нойрноос нь сэрээж огт танихгүй хүмүүсийн машиныг засуулхаар тэртээ хол явуулж байхад нөхөр халуун хөнжлөөсөө хагацан ремен багажаа авч 80 км явж танихгүй хүмүүсийн машиныг засчихаад төлбөр тооцоо гэлгүй буцаад хөнжил рүүгээ чиглэхийг юу гэж ойлгох вэ? Нөхөр бол засварчин биш зүгээр л нэг жолооч байсныг дараа нь хамт явсан Ливи нөхдөөсөө сонссон юм.
Би урьд өмнө ливичүүд шиг ийм итгэмтгий гэнэн цайлган хүмүүстэй таарч байгаагүй. Гүй бүр хүүхэд шиг итгэмтгий гээч. Хэн ч ирээд хульхидхад бэлэн материал. Гайхмаар.
Каддафи-гийн бүтээн босголтын наад захын жишээ л гэхэд: улс даяар тавигдсан сайн чанарын, орчин үеийн зам харгуй. 6 сая хүнд ийм их асфальтан зам хэрэгтэй л байдаг юм байхдаа.
“Хүний хэрэгцээнээс ашиг хонжоо олох нь туйлын буруу”гэж хурандаа тооцдог тул гол бараа бүтээгдэхүүн борлуулалтанд ашиг нэмэх байтугай өртгийн нөхөн олговор оногдуулдаг байжээ. Жишээ нь: 50 кг гурил 1 ам долларын үнэтэй, шуудай элсэн чихэр 7 долларын үнэтэй гээд боддоо. Шинэ талх үнэгүй шахуу зарагддаг, урд өдрийн хуучин талхыг үнэгүй тараадаг.Энэ бүхний үнийн зөрүүг улс төлдөг байна.
Ийм сайхан нөхцөлтэй улсад юу боллоо гэж, яалаа гэж “арабын хавар” дэгдсэн юм бол? Бүү мэд. Миний мэдхийн 2011 онд Триполид гэртээ зурагт үзээд сууж байтал “Россия24” сувгаар нэгэн сурвалжлагч бүсгүй “Триполи хотыг Каддафи яг одоо бөмбөгдөж байна,өөрийн ард түмнээ ингэж хяддаг ямар аймаар адгуус вэ” гэж байсныг санаж байна. Бүр гайхсандаа байрныхаа дээвэр дээр гарч хаана юу бөмбөгдөөд байгааг харах гэж холыг баахан ширтэв. Зүв зүгээр. Ингэж л үймээн тараадаг байнаштээ, нөхөд өө.
Зинтан хотын цэргийн ангийг нус нулимсаа унжитал мансуурсан залуучууд дайран нэвтэрхэд буудах эрхгүй цэргүүд зодуулсаар байгаад бүх буу зэвсгээ алдаж байхыг би гэрчилнэ. Хамгийн гол нь тэр залуучуудын зарим нь хоорондоо англиар хашгачан яриад байсныг сүүлд ухаарав: араб хэл нь дотроо өчнөөн урсгалтай ба олон орноос хөлслөгдөн ирсэн арабууд бие биенийхээ араб хэлийг ойлгохгүй англиар нэвтрэлцэж байсан нь тэр.
Би өөрийн нүдээр “улаан загалмай” гэгч олон улсын хүмүүнлэгийн байгууллагын цагаан халааттай булчин шөрмөс нь зангирсан бакь бакь халзан “эмч” нар цэргийн зохион байгуулалттайгаар Зинтан хотын эмнэлгийн дээвэр дээр антен тоног төхөөрөмж суурилуулж байхыг харсан билээ.
Ливи-ийг бөмбөгдөөд гэм хоргүй хүмүүс үхэж байхад алга ташин баясаад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Нөгөө хиллари клинтон байна, хүн алж байхад сонгодог утгаараа баярлаж л байдаг, юу ч гэмээр юм. Хөөрхий муу нөхөр билл клинтоныг тэгэхэд л гүнээ ойлгож билээ: ийм шимунус-эхнэртэй ямар ч эр тун удалгүй ойр орчны хүүхнүүдээ чангаан энхрийлэл хүсэх нь дамжиггүй. Манай нөгөө Медведев ерөнхийлөгч бас байна, Каддафи-г алуулсныг сонсоод “энэ их сайхан мэдээ байна, одоо тэнд жинхэнэ ардчилал тогтоно” гэж тэнэгтэхийг сонсоод хэлэх үггүй хоцорч билээ.





Ливи улс мөхлийн сууриа 2004 онд тавьсан гэж ойлгож болно. 2003 онд АНУ ба найзууд Иракийг эзлэхэд хурандаа Каддафи баруунтай дайсагнах бодлогоо султгаж эхэлсэн байна. Арга ч гүй юм: хамгаалах учиртай хүчит ЗХУ нь дэлбэрчихсэн, Ливи-ийн зэвсэгт хүчин нь АНУ-тай байлдах ямар ч чадваргүй, АНУ ба найзуудын зэвсэгт хүчин бараг хаяаанд нь тулаад буу зэвсэгээн гялалзуулаад байдаг, НҮБ-ийн зүгээс баахан хориг санкци тавьчихсан байдаг. Яалтай билээ.
Хурандаа атгаа султгасан даруйд барууны элдэв хүмүүнлэгийн байгууллагууд, ажигч хянагч байгууллагууд, мэдээллийн байгууллагууд, ашгийн бус байгууллагууд Ливи-д их хэмжээгээр суурьшиж улсыг дотроос нь задлах даалгаварт ажлаа эхлэв. Яг үнэндээ Каддафи-гийн системд мяаалах юм ховор байсан тул барууных нь үлдсэн ганц дуртай сэдвээрээ оролдож эхлэв: омог үндэстний асуудал. Жишээ нь: Бенгази хотын удирдлагатай уулзаад “Эээ, нөхөд өө, танай хотын удирдлагын зөвлөлд бүхэл бүтэн 20% нь Туарег омгийнх нь юм байна штээ, яг ардчилсан нийгэмд бол 100% танай Варфалла омгийнх байх ёстой байхгүй юу. Энэ чинь та нарын нутаг биз дээ?” гээд л. Эс бол нефть-тэй зүүн мужуудад очиж “Ээээ, та нарын газар шороог онгичиж нефть авчихаад танай нутгын зөвлөлд ийм бага санхүүжилт өгдөг юм уу? Сонин юм, тээ?” гэж шогшроод л. Нөгөө тэнэгүүд нь буухиалан урьхинд нь оролгүй хаачих вэ. “ Нээрээ тийм байна шт, таны хэлдэг тун ч г гүн утгатай үг байна. Одоо тэгээд бядан яахвэ? Хоцрогдмол тэнэг бяданд цааш яахыг хэлээч, өөө ардчиллын цог жавхаат мастеруудаа, хэлээч”.
Үндсэндээ нэг иймэрхүү л хөөрөлдөөнөөс асуудал эхэлсэн байгаа, эргэлзэх юмгүй. Тэгээд л бага сагаар мөнгө төгрөг, ухуулга, шүрүүп-дэлт, барууны хаалттай клуб-үүдийн гишүүнчлэлийн тасалбар (хүнд стриптиз клуб), гар хөлнөөсөө барилцан дуулдаг хурал цуглаан гээд явж өгнө дөө, хөөрхийс.
Иймэрхүү байдлаар шинэ “араб хаварын” удирдлагыг ливи-чүүд дундаас бойжуулж тайзны урд гаргаад гадаадын (афган, нигер, тунис, сири, ирак, чечен, саудит, йемен, палестин, пакистан, таджик, турк мэтийн) орнуудаас хөлсний алуурчдыг фон болгон тавиж хармаанд нь ганц ганц кг мансууруулах бодис + 100 доллар чихэж өгөөд “сонгодог ислам улсаа байгуулцгаа даа, миний хүүхдүүд ” хэмээн бөгсөн дээр нь алгадаад туучихаж байгаа юм.

Мэдээж АКа ба РПГ барьсан хөлсний алуурчид бүхэл улсын армийг 3 сарын дотор бут нэргэнэ гэдэг бүтэшгүй зүйл. Ойлгож дүлээд байх явдал байхгүй билээ: НАТО ба АНУ-ийн арми бүх урьдчилсан алааныг үйлдээд (Ливийн арми, хот суурин газруудыг агаараас ба газраар дайтан шатааж) нөгөө хөлсний арабуудаа тоглолтонд оруулдаг сценари-тай байсан байна. Тэгээд л мань мэт нь зурагтаа асаахаар 20-иодхон залуучууд барьж буй АК-аараа тэр их сүйтгэл учруулж 5000 хүнийг бүслэж бусниулсан тухай яриад байдаг. Ливи-чүүд ч гэж ливи-чүүд: улсыг нь дэлхийн газрын зургаас балруулдаж байхад худлаа энд тэнд бөөгнөрөлдөн орилолдож, яг тэмцэх мөч тулангуут ля...ля..ля хэмээн гол гарах маягтай. Триполи хотыг агаарын довтолгооноос хамгаалах үүрэгтэй генералын жишээ байна: НАТО-гийн онгоцууд эхний бөмбөг чулуудлаа генерал алга боллоо. Дайн дууссаны дараа дуугүй сууж чадахгүй Алжир улсаас элдэв үг тунхаг зарлаад байгаа юм аа, тэр. Ливи-ийн төрийн албан тушаалтнууд байна: америк-ийн ногоон карт, явропын 10 жилийн шенген виз амласан, тэд бөөнөөрөө урвасан.
Бас нэг балиар жишээ байна (би өөрийн нүдээр үзэж чихээр сонссон): Америкийн CNN Ливийн дайны тухай сурвалжлагаар нэгэн Ливи эрийг танилцуулж байна. 1980 оноос францад амьдарч байгаа дөрвөгч гэнэ, францад хоолны мухлаг ажиллуулж байсан гэнэ. Сурвалжлагч асууж байна: “Та юуны учир эх орондоо буцаж ирэв?” Мань эр: “Эх орноо дарангуйллаас ангижруулах хэрэгт бие махбодиороо оролцох хүсэл маань намайг энд авчрав. Үүнээс гадна Триполи-д манай хамаатан саднууд ихээр амьдардаг, тэд засгийн газарт өндөр албан тушаал хашдаг бөгөөд шинээр байгуулагдах Ливи улсын Жуулчлалын Яаманд сайд хэрэгтэй гэсэн, тохирох хүмүүстэй ярьж байгаад тэр ажлыг хийчэх бодолтой байна, бараг болчих байхаа”. Уг сурвалжлага нь хурандаа маань алагдаад дайн бараг дуусч байх үед хийгдсэн байв. Овжин эрийн өөрийнх нь хэлснээр Ливи-д ирээд 3 хонож байна гэсэн. Өөрөөр хэлбэл францад 3 сарын турш зурагтаар дайн дэгдэхийг харж суух эр дайн дууслаа гэж зарлангуут буухиалан ирж нүүрээ шороогоор арчиж АКаа барин цонхийн ядарсан царай гаргаж амьсгаадан “одоо надад..... сайдын..... ажил....өгөх байгаа юм биз дээ?” гэж байгаатай л адил. Нэмээд онцгүй нь Каддафи-гийн хуучин төрийн удирдлага-хамаатнууд нь Каддафи-г алангуутаа баагийд “чи минь бушуухан ирээд аль, энд мөнгөлөг суудал гараад байна гэсэн нь гүнзгийгийн гүнзгий урвалт гэж ойлгож болох уу?
Хөөрхий муу Сирт хотынх нь л эцсээ тултал үзэлцсэн гэнэ дээ. Хурандаагийн төрсөн хот тул НАТО ба хөлсний алуурчид тэднийг амьд үлдээхгүй гэдгийг мэдэж байж.

Сирт хот

Статистик: Ливи-ийн 2011-2012 оны дайнд ойролцоогоор 50 мянган хүн амь үрэгдэж, 200 мянган хүн шарх гэмтэл авч, 2 сая хүн дөрвөгсөд болсон гэнэ.



Мисурат хот



« Өмнөх сэдэв

Угаалтуурын хөгжил

Дараагийн сэдэв »

сайхан батиралцаант казак хурим................... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.20.64]: 2015-02-04 14:45
teneg humuus gej iiim l bgaam daaaaaaaСайн байна уу,
3    0
Bayram [202.72.246.116]: 2015-02-09 13:02
Садам Хусеныг мөн аргаараа үгүй хийсэн Том гүрнүүдийн дээрэнгүй шунахай үзэл гэж энэ дээСайн байна уу,
6    0
Зочин [202.179.20.99]: 2015-03-08 23:19
Манай Элбэгдорж орон нутгийнханд эрх мэдлийг нь өгнө гээд. 21 бие даасан улс болгох гэж байж магадгүй. Ноён уулын асуудлаар нутгийнхнаас нь асуу гэж улс орноо хагалан бутаргах юм яриад байна шүү
5    0
МОнгол [103.26.193.150]: 2015-03-14 09:39
Сайн байна уу, Манай тод жишээ байгаа шдээ Дотроос нь баахан зурагт энэ тэрээр олон хуууваагаас хөгжилийн нэг юм ярихаар нөгөөх нь нэг юм яриал алж байна даа. Жишээ нь сая цаг урагш хойшлуулах тухай ярилаа бас нэг нь цаг урагшлуулах хойшлуулах муу гээл явж байхын энэ бол эдийн засаг маш хэрэгтэй зүйл шүү
1    0
Үнэн дээ [59.125.61.211]: 2015-05-11 13:20
Улс орны засаг төрийг султагаж бутлах арга энэ бол үнэхээр мөнөөс мөн. Төрийн мэдэх ёстой зүйлийг хэт их АРД ТҮМЭНЭЭС нь асуу асуу гээд атга санаа суулгаад байгаа. Энэ бол үнэн шүү - яалангуяа тэр иргэний хөдөлгөөнийхөн бол улсын төрийг ТӨР биш болгох олон ажил зохион байгуулаад байгаа. Манай Төр ч мөн их сул болсон дөө.
1    0
Зочин [103.57.94.218]: 2015-12-24 19:09
Ливи биднээс хамаагүй хүчирхэг байсан даа.
0    0
Зочин [112.72.11.124]: 2016-09-17 02:23
KADDAFI UNENDEE ARD TUMNEE DARANGUILJ BSN.TSAGDAA TSERGEER UURUUGUU HUREELUULSEN BURHAN AYTAI DARVALZSAN.ARD TUMENEE UYATAI NOHOI SHIG L BAILGASANDAA.UYAND SURGASAN NOHOI YAJ TEMTSEGCH BAIHAVDEE.UNENDEE YG MANAI MONGOL BAS YAG ADILHAN.GADNIHAND AMAR EZLEGDENE DEE.OLON KADDAFI MANAID BGA.LIVI EES BUR DOLOON DOR SHUU.baavaraa medeellee het neg talaa barih ym.teneg MONGOLOO uhaaruulah talaa barij bichvel yasan ym.bid mal boloh duhuj bna shuu.aziin LIVI geh hoch avah n.
0    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Gucci, chanel, chloe, hermes-ийн эх орон, убрике хот

Дүрсгүй орос аньяа нар 11

46 градусын халуун нэг иймэрхүү..... /видео/

Тайвшруулах увидастай муур /видео/

Салхин цахилгаан үүсгүүр



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд