Ангилал:

Авто ертөнц, Зөвлөгөө

Машины бензин зарцуулалтыг яаж багасгах вэ?

2014-12-12 17:43 5433 0
Шатахуун хэмнэх олон аргууд байдаг. Хамгийн шилдэг нь түлш бага зарцуулдаг Хибрид машин сонгохоос авахуулаад замын бартаа, саад зогсоол, бөглөрөл түүнчлэн зогсч, хөдлөх бүртээ илүү явалтыг сайтар тооц, машиныг олон дахин асааж унтраалгүй, жигд хурдтай явбал түлш бага зарцуулдаг.

Хурдтай давхиж буй үед цонхоо онгойлгохгүй байх. Онгорхой цонх агаарын эсэргүүцэл үзүүлдэг. Тэр хэмжээгээр бензин их иднэ.

Механик машин уруу газар араагаа салгавал түлш хэмнэдэг гэдэг. Гэхдээ машины арааг уруу газар салгах нь тийм сайхан санаа биш. Аюулгүй байдлаа бодсон ч тэр.

Машины хийвэл зохих засвар үйлчилгээг хугацаанд нь тогтмол хийлгэж байх. Моторын тос, агаар шүүгч зэргийг солих хугацаанд нь солих. Моторын тос нь муудсан харласан бол их л бензин иднэ гэнэ дээ.

Хүнд араагаар хурдлахгүй байх. Огцом хурдлахгүй, гэнэт тоормослохгүй байх хэрэгтэй. Тогтмол хурдаар хөдөлгөөнд оролцох нь бензин бага зарцуулна.

Заавал тулж ойрхон зогсох гэж зогсох талбай хайж цагаа мөн бензинээ үрээд хэрэггүй. Харсан эхний зайндаа л зогсчих. Цаашаагаа алхаж болно.

Хурдаа тохируулах хэрэгтэй. Улаан гэрэл асч байвал холоос хурдаа сааж ногоон гэрэл тааруулан явбал моторт сайн гэнэ. 5-10 км/цаг хурдтай явж байгаад дахин хурд авах нь бүрэн зогссон байрлалаас хурд авснаас илүү моторт бага ачаалал өгдөг.

Түлш бага зарцуулдаг автомашин худалдан авах. 100 км-т 25 иддэг машин, 6 иддэг машин хоёрын хооронд их ялгаа гарна.


« Өмнөх сэдэв

Дуучин Рианнагийн утаснаас алдагдсан хувийн зурагнууд

Дараагийн сэдэв »

Хятадууд ярьвигтай хариулдаг болжээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Америк далайчдыг бэмбэгнүүлдэг байсан мангас

Оросын арми 5 сараас шинэ ангиллын БМП зэвсэглэлд авна гэнэ

Путинд Оросын шинэ хуягт машинуудыг танилцуулав

Франц-Вьетнамын сүүлийн тулаан: 1954 он, Дьен Бьен Фү-гийн тулаан

Косово-гийн тухай тайлбарлах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд