Цаатангуудын амьдрал тэр үед нэг талаасаа хэцүү ч нөгөө талаасаа дураараа, чөлөөтэй санагдаж байж билээ."/>

Ангилал:

Алдартан, Монгол

монгол цаатан

2015-04-03 08:32 5746 2
1993 онд анх цаатан аймагт очиж билээ. Гэснээс "цаатан" гэж дуудуулах нүгэлтэй дургүй, тухайн үед тэд өөрсдийгээ "уйгар" гэж нэрлүүлэхийг хүсдэг байлаа.
Цаатангуудын амьдрал тэр үед нэг талаасаа хэцүү ч нөгөө талаасаа дураараа, чөлөөтэй санагдаж байж билээ.

Тухайн үед 2 цаатан "омог" гэх юм уу даа, байдаг байсан: Баруун ба Зүүн. Баруун нь (байх аа) цаа багатай, нилээд суурьшмал маягийн амьдралтай, харин Зүүн нь суурин газраас их хол орших бөгөөд соёл ахуйгаа боломжийн хадгалж үлдсэн байв. Тэднийг зорьж 2 хоног тасралтгүй тайга, ой мод, хад чулуу дундуур мориор салгалж билээ. Амьдралдаа анх удаа морь унаж 2 хоног мориноосоо буухгүй шахуу аялна гэдэг "хатуу самар" юм шүү.

Гэвч яяямаррр гоё байгаль дундуур аялсан гээч. Пээх, энэ тэрүүгээр тоолшгүй олон гол горхи урсаад л, тэр ой модных нь сүрлэг нь яааваа, үгээр дүрслэшгүй, жинхэнэ онгон байгаль гэж тэр хавийг л хэлдэг байх. 10-аадхан км-ийн цаана Оросын хил байгаа, тэндээс Тува нөхөд хааяа ирж хулгай дээрэм хийдэг хэмээн газарч маань бядныг бэмбэгнүүлж байв.

Шувт ой мод, хад асга дундуур өгсөн уруудсаар байтал тайга гарч ирж цаатангууд маань тэртээ харагдав. Очоод айлд ортол зуухтай байна. Уул нь 1990 онд л гэхэд тэд ил гал түлдэг байсан юм. Урцанд ороод 2 минут суухад нус нулимсандаа холилдоод л мөлхөж гардаг байсан.
93 онд айл бүр зуухтай, Singer оёдлын машаантай байв.

Цаа буга гэдэг амьтан их дөлгөөн мөртлөө цочимтхой. Хүний бараа харахгүй 7 хоночихвол эргэлт буцалтгүй зэрлэгшээд алга болдог хэмээн нутгийн индианууд ярьж байсан санагдаж байна.

Зун 7 сард өдөртөө сайхан халуун боловч шөнө 0 градус, хасах градус руу ордог юм билээ. Гэтэл хүүхэд багачуул юу ч болоогүй мэт шалдан нүцгэн унтаж л байна. 8 сард шөнө цас ордог болов, өдөр нь сэрүүвтэр (УБ-ын 10 сар шиг л). Мань мэтийн хотын амьтад очоод 3 хоногийн дотор шууд зэрлэгшдэг болохыг ажиглав. 7 сард голын эргэн тойрон хайлж амжаагүй мөс цас зөндөө, тэрүүн дээр хэвтэж сэрүүцээд ч байх шиг.

Цаа бугаас сүү сааль бага гарах боловч ганц аяга сүүгээр тогоо дүүрэн цай сүүлж болдог. Тэндхийн цайг уухаар өлсдөггүй л юм билээ, өдөртөө 2 аяга цай гүзээлчихээд уул хадаар авираад байхад ер өлсөхгүй шүү, сонин.

Өдгөө ч ийм техник механизм-тай болчихож. Зурагт радиотой болоод сайхан л байгаа бололтой.





Цаа бугын туурай нь гишгэхэд марзан чимээ гаргадаг. Бид хуруугаа нугачиж дугаргадаг шиг чимээ. Сүрэг цаа бугын явдал "тсг..тсг...тсг" гэж сонсогдох нь эгдүүтэй.
Цаа бугыг барьж авах амар ажгуу: шээх гээд зогслоо цаа сүргээрээ давхиж ирээд шээстэй хөрсийг долооно. Тэд зөвхөн хөвдөөр хооллох тул давс хужир их дутагддаг гэнэ.





















Цаатангууд цус ойртсон гэж ярьдаг нь 10%-ийн ортой. Цаатангууд энэ асуудлыг эртнээс ойлгон, 1993 онд биднийг очиход, эрчүүд нь дархад эхнэр авдаг болсон байв. Миний мэдхийн 10 айлын 7 нь дархад авгайчуултай байсан. Өдгөө цус ойртох үзэгдэл үгүй болсон бол уу хэмээн таамаглаж байна.























Энэ сэтэртэй буга байна.











Заа, хүүхэд алхаж гишгэж сурлаа л бол эцэг нь гарт нь буу атгуулчихдаг нь үнэн аму.









« Өмнөх сэдэв

Оросын шинэ үеийн танк Т-14 АРМАТА-г ялалтын парадаар нийтэд үзүүлнэ

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [112.72.13.247]: 2015-04-03 19:17
Stants aar yrij bga hun bol Tsagaan Ganbaa ah, minii oilgosnoor omgiinhoo ahlagch in,
0    0
Зочин [122.201.31.253]: 2015-06-26 20:54
saihan niitlel bn.zurag ihtei hoorhon tailbaruudtai
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ дэлгүүрийнхэн.......... өндөөөөөр болоорой!

"Дэлхийн 3-р дайнд Хятад Хойд Солонгостой хүчээ нэгтгэнэ" гэнэ

Монголын элит давхарга, 1910-1925 онууд

Эртний машин 14

Туранхай эцэнхийгээ гайхуулах шинэ мооод................. /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд