Ангилал:

Мэдээлэл, Нийгэм

Монгол улс авилгалаас болж мөхөх үү?

2016-08-09 21:04 1131 6
Та бүхэнд судлаач Д.Жаргалсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Монгол төрд бугласан авилгалын тухай энэ хүнээс өөр зоригтой хэлэх хүн алга даа.
Ядаж байхад төрийн эрх мэдлийг ард түмэндээ газрын панзчин хэмээн алдаршсан нөхөр атгачихсан сууж байдаг...

Авлига нь Монгол улсын өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэсэн нэг хүчин зүйл гэж хэлж болох уу?
Нийтийн эрх ашгийг хангах, хамгаалах үүрэгтэй шийдвэр гаргагчид авлигад өртөж байгаа нь Монгол улсын хөгжилд хамгийн том саад учруулж байна. Авлига бол бид бүгдийн хамгийн том дайсан. Монголчуудад газар нутаг байна. Залуу, боловсролтой ажиллах хүч байна. Хоёр хөршийн харилцаанд ямар нэгэн асуудал алга.

Хууль журмын дагуу, ардчиллын зарчмаар, бодож төлөвлөснөөрөө зөв явбал бид маш богино хугацаанд өндөр хөгжилтэй орон болох боломжтой. Нийгмийн төлөвшил гэж хүмүүс ярьдаг. Нийгэм өөрөө өөрийгөө төлөвшүүлээд явдаг жамтай. Хүн өөрөө сайн ажиллаж чадах юм бол түүнийхээ үр ашгаа хүртээд явах учиртай. Уг нь бол механизм нээлттэй. Гагцхүү авлига энэ бүхэнд чөдөр болж байна.

Авлига хаанаас эх улбаатай юм бол?
Авлига дотроо аар саар, жижиг сажиг биш би өндөр түвшний авлигын тухай энд ярьж байна.

Өндөр түвшний авлигын эх булаг, ундарга нь улс төрийн намын санхүүжилт.
Энэ нь сонгуулийн үеэр улам тод томруунаар илэрч байна.

Яагаад гэвэл улс төрийн намууд хэнээс ч мөнгө авч болдог. Төрд гарсныхаа дараа авсан мөнгөө ямар нэгэн хэлбэрээр эргүүлэн төлж байгаа. Голдуу албан тушаалд томилох, тендер авч өгөх, тусгай зөвшөөрөл олгох гэх зэргээр хэлбэрээр хариу барьдаг.

Шийдвэр гаргах эрх мэдлийг сонгуульд ялсан улс төрийн хүчин авдаг учраас, тэд удирдаж буй хөрөнгөө нуун дарагдуулж болоод л байна. Бусад ардчилсан оронд иргэд нь төрөө хянадаг механизмтай. Харамсалтай манайд ингэж хянадаг механизм бүрэлдэн бий болоогүй, болгох сонирхол ч үнэндээ эрх баригчдад алга.

"Ардчилал хоёр дугуйтай байдаг. Нэг нь ардчилсан зөв сонгууль, нөгөө нь ард иргэдийн хяналт."
Гэтэл Монголын ардчиллын нэг дугуй нь ажиллахгүй явж ирлээ. Иргэд эхэндээ хянах гэдгийг ойлгодоггүй байсан. Сонгосон л бол болоо гэсэн хандлагатай байлаа. Би ярьж, бусад нь хийнэ биз гэж аливаад ханддаг, залхуу, идэвхигүй ард түмэн байгаа учраас авлига газар авч байна.

Тэгвэл авлигыг яаж таслан зогсоох вэ?
Би авлигыг “Аноконда” хэмээх аварга могойтой зүйрлүүлдэг. Тэр идэшээ бүх биеэрээ ороож, зангандаа оруулснаа эцэстээ биеэ чангалж, алчихаад олзоо иддэг. Авлига бол яг түүнтэй адил. Биднийг ч бас залгих болно.

Авлига бол хорт хавдар. Энэ хорт хавдрыг хэзээ ч эмчлэгдэхгүй, эцсийн шатандаа орсон гэсэн онош тавиулахаасаа өмнө таслан зогсоохгүй бол Монгол улс хэн нэг, хэсэг бүлгийн гарт орно. Ингэж бусдын гарт орсон, бидэнд сургамж болохуйц тод жишээ байна. Тухайлбал, Филиппин улсыг 17 айл өмчилөөл олон арван жил болж байна.

"Улс төрийн намыг санхүүжүүлэх замаар яаж төрийн өндөр дээд албан тушаалд сууж, эрх мэдэлтэй болж болдгийг бид харж байна шүү дээ. Эрх мэдэлтний өөдөөс хэн ч дуугарч чадахаа больдог."
Улс төрийн намын дарга нар нь харилцан бие биенээ барьцаалчихсан гэж үздэг. Аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэгний булхайтай хэрэг цацагдлаа гэхэд хэсэг хугацааны дараа намжчихдаг. Хэрвээ чи миний хэргийг сөхвөл, би чиний тэр хэргийг задлана гэх жишээтэй. Энэ мэтчилэн авлигыг удаан арилгахгүй явсаар угжрах шатандаа орчихож.

Ер нь авлигад өртөөгүй хэн нэгэн байхаа болчихсон.
Төрийн өмчит компаниуд нь төрийн өмч биш намын өмч болчихсон. Парламент солигдох бүрт төрийн өмчит компаниудын дарга нарыг сольдог. Төрийн өмчийг намын нэрээр хэсэг нөхдүүд хувааж иддэг. Эцэст бүгд ашиггүй ажилласан болдог. Олсноосоо илүү зардаг учраас дандаа алдагдалтай гардаг. Тэгсэн мөртлөө дампуурдаггүй. Хэрвээ тэдгээр компаниудыг дампууруулчих юм бол төр засгийн удирдлага идэх хоолгүй болох учраас дампууруулахгүй байгаа юм.

Нэгэнт ийм ашиг сонирхол ноёлсон нөхцөлд энэ ноёрхлоо улам баталгаажуулах, амь бөхтэй орших нөхцлөө хангасан хууль тогтоомжууд гаргасаар. Хуулиар дамжуулан өөрсдийгөө хамгаалах явцдаа, тэд бас маш их баяжсан.

“Шилэн данс”-аар зарим зүйл нээлттэй болж байна л даа. Яахав нэг алхам. Гэхдээ “Шилэн данс”-аа хөтлөхгүй байгаа нөхдүүдийг яаж ч чадахгүй. Яагаад гэвэл хянадаг, шалгадаг газрууд нь өөрсдөө тэдэнтэй холбоотой. Тийм л учраас би авлигын эсрэг механизм ажиллахгүй байна гэж хэлээд байгаа юм.

Яахав та бид хоёр авлигыг яаж бууруулах вэ гэж ярьж байна. Энэ бол нэг асуудал. Авлигыг зогсоох машин ажиллахгүй байхад хуурай ярих нь бараг илүүц.

Энэ асуудлын тухай ярихдаа та маш бухимдангуй, шүүмжлэнгүй хандаж байна?
Төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд нь авлигын нэг хэсэг болчихсон, шууд биш юм аа гэхэд дам холбоотой болчихсон гэж бодохоор үнэхээр бухимддаг. Өнөөгийн улс төрийн намууд луйврын хэрэгсэл болчихсон. Тухайлбал,

Газрын наймаа. Улаанбаатар хотын хамгийн том авлигын илэрхийлэл нь газар. Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, газартай холбоотой этгээдүүд бүгд баяжсан. Энэ асуудлаар хэн хэнд ч хариуцлага тооцож чаддаггүй. Учир нь тэд бүгд хоорондоо холбоотой.

Монголын улс төрийн намуудын авлигын хамгийн том нэрийн хуудас бол Зайсан, дараа нь Яармагын газрууд.
Хэн газар бөөндөөд байна? Энэ бүхнийг илчлэх зориг хэнд ч үгүй. Бүх нам ямар нэгэн байдлаар холбоотой учраас.

“Зайсандах” гэсэн үзэгдэл зөвхөн Монголд байна. Төр засаг нь хууль гаргачихаад өөрсдөө зөрчөөд хойноос нь зөрчлөө өршөөсөн хууль гаргаж буйг би тэгж нэрлээд байгаа юм. Хуулийг өөрсдөдөө тохируулж засдаг. Өөрсдийгөө биш хуулиа өөрчилдөг энэ гэж үзэгдэл зөвхөн манайд байна. Энэ мэтээс үзэхэд манайх ардчилсан авлигатай гэж хэлэхэд буруудахгүй.

Таны ярианаас авлигыг бууруулах, авлигаас ангижирах ямар ч арга байхгүй гэж үү?
Хэрвээ авлигыг үнэхээр эсэргүүцэж, тэмцдэг систем байсан бол энэ хүмүүстэй хариуцлага тооцох байсан. Даанч өөрсдөө бас ямар нэгэн асуудалтай учраас илчилж чадахгүй байна. Бид авлигын намагт живээд байна.

Тэгээд авлигатай тэмцэх механизм хэзээнээс ажиллаж эхлэх юм бэ? Үнэхээр авлигыг бууруулж, ангид байж чадахгүй юм бол бид зүгээр “дампуурлаа” зарлачихмаар юм биш үү?
Авлигатай тэмцэх механизм ажиллах ёстой. Авлигын эх ундарга болсон улс төрийн намын санхүүжилтийг ил болгох ёстой. Тодорхой хугацааны давтамжтайгаа тайлангаа ирүүлж байна уу гэдгийг хянадаг, хариуцлага тооцдог механизм байх хэрэгтэй.

Энэ үүргийг “Сонгогчдын хороо” гэдэг байгууллага гүйцэтгэх ёстой. Гэтэл манайд “Сонгуулийн ерөнхий хороо” гэж байгууллага байгуулчихсан, улс төрийн намууд өөрсдийн хүнээ даргаар нь томилдог жишиг тогтчихсон.

“Сонгогчдын хороо” гэдгээ тодруулбал?
“Сонгогчдын хороо”-ны гишүүдээр улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн, улс төрийн намын гишүүнчлэлгүй хүмүүсийг сонгох хэрэгтэй. Хороо улс төрийн намуудын санхүүжилтийн тайланг хүлээн авч, олон нийтэд нээлттэй мэдээлдэг байх ёстой. Ингэхгүй бол авлига буурахгүй, алга болохгүй.

Үүнээс өмнө шүүх тогтолцоо, төрийн албан хаагчдыг авлигаас ангид байлгах гэх зэргээр яриад ч хэрэггүй. Намуудын санхүүжилт нь ил тод болоод ирэхээр одоогийн том, том ярьсан нөхдүүд ингэж чадахаа болино.

"Хулгай, луйвар хийж, улс орны хөрөнгийг шамшигдуулж буй этгээдүүдийг Монголын төрд удаан байлгаад хэрэггүй, тэд төрийн эрхэнд байх эрхгүй."
Улс төрийн намуудаас иргэд хянах шалгах эрх мэдлээ буцаан авах хэрэгтэй. Шинэ систем, зөв замаар гарч ирсэн улс төрчид бодлого, шийдвэр гаргах түвшинд очсоноор авлига алга болно.

Намын санхүүжилтын яаж ил тод болгох юм бэ? Ил тод байна гэдэг чинь хий дэмий уриа, тунхагийн шинжтэй болоод байх шиг?
Хүний шунал хязгааргүй. Бид үүнийг өөрчилж чадахгүй. Гэхдээ хянаж чадна. Бид өөрсийн мэдлийн хөрөнгөө хэрхэн зарцуулж байгааг хянах ёстой, тийм эрхтэй.

Тэд хэний мөнгөөр тансаглаж байгаагаа ойлгох хэрэгтэй. Улс төрийн намууд санхүүжилтаа ил тод мэдээллэж, хууль бусаар санхүүжилт татсан нь нотлогдож, шийтгэгдээд ирэхээр аяндаа зөв голдрилдоо орж эхэлнэ. Бидэнд өөр сонголт байхгүй.

“Авлигатай тэмцэх газар” авлигатай тэмцэж чадаж байна уу? Одоо ажиллаж буй арга барил, механизм нь хэр зөв санагддаг вэ?
Би удирдлагуудынх нь сайн, муу ажиллаж байгаад дүн тавьдаг хүн биш. Гэхдээ төрийн өндөр дээд албан тушаалтнуудын авлигатай холбоотой асуудлыг гарган тавьж, илчилж чадахгүй байгаа нь нүдний өмнө ил байна.

Төрийн эрхэнд гарсан нам нь нөгөө намаа шалгадаг гэсэн яриа л гадуур явдаг. Авлигатай тэмцэхэд “Авлигатай тэмцэх газар”-ын эрх мэдэл хүрэлцэхгүй, хүчин мөхөсдөж байна.

Ярилцахад таатай байлаа. Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: vip76.mn/

« Өмнөх сэдэв

"олимплог" царай

Дараагийн сэдэв »

БНАСАУ-аас бүх харилцаа холбоогоо тасал




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [43.228.128.186]: 2016-08-10 09:47
М. Энхболд төрийн эрхэнд гарах гэж
0    0
Зочин [202.179.29.36]: 2016-08-10 11:33
BAAAHAN NAIMAACHID BAYCHUUD TORIIIN ERHEND GARCHDAG MANI SONGOGCHID NEEREE BUTHGUI HUMUS YM DOOO
1    0
Ард [202.70.34.214]: 2016-08-14 18:26
Сайн байна уу Баавараа. иймэрхүү мэдээлэл бидний үед /18-25 нас/ ны залуучууд дунд үнэн худал нь мэдэгдэхгүй баахан хэрэгтэй хэрэггүй мэдээлэл сенсаци болж байх юм аа үүн шиг бодитой мэдээлэл таалагдаж байна. Ерөн цаашдаа тоймч хүмүүстэй ярилцлага хийж тавьж болдог юм болвуу ...
0    0
Tord dandaa luivarchid [109.88.135.68]: 2017-12-13 02:47
Mongol bol yoroosoo suirliin zamdaa orson shuu dee. Dandaa bolovsroloor dulimag humuus, Zarim humuusiin bolovsrol bur ineedtei. Ter Tsogzolgaa gedeg muunii avgai bol bur Erhuugiin deer uyiin comsomoliin deediig togsson. Ter comsomol chin ali hediin uyee ongorooson. Tiim zuil ogt hereggui. Iim mulguu luivarching ochij ochij bolovsroliin saidaar tavidag ni Hurelsuh hen boloh ni haragdaj baigaa biz dee. Hurelsuh bol bas butehgui nohor shuu. Zalidaj baigaad Battulgiin hajuud ochood Battulgiin tolgoi erguuleed suuj baigaa zavaan.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Еээ, бүү үзэгд, амьдаар нь

Бичил бизнесийн санаа

Хойд Солонгосын амьдрал Майк Huniewicz-ний дуранд

Дайн дажин, улс төрийн үйл явдлууд (12 сарын 24-ний байдлаар)

Арабуудын эртний "гарем" гэгчийн оршин суугчид (үргэлжлэл)



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд