Ангилал:

Түүх

Монголчуудын дунд амьдардаг жинхэнэ япон самурай

2015-04-19 17:29 7300 1
Энэ түүх бол тэртээх дэлхийн 2-р дайны үеэс эхэлсэн гайхалтай түүх. Одоо 96 настай Еситеру Накагава дэлхийн 2-р дайны үед японы эзэн хааны армид нисгэгч болж сүүлдээ камиказэ буюу өөрийнхөө онгоцоороо дайсны онгоц сөнөөхөд бэлтгэгджээ.
Дайны сүүлийн жилүүдэд оросын эсрэг камиказэ нислэг хийх болж агаарт гарсан боловч оросын сөнөөгч онгоцонд оногдож онгоц нь эвдэрч цааш явах аргагүй болж газарт онгоцтойгоо буужээ. Шархдаж тахир дутуу болсон камиказэг японы эзэмшилт байсан Сахалин арал уруу илгээсэн боловч тус арал мөн орсууд дайран орж мань эр оросуудад баригдажээ. Олзонд орсон хойноо самурайн ёсоор өөрийнхөө гэдэсийг хүүлж харакири хийсэн боловч ухаан алдаж унасан хойно нь орос эмч олж таараад гэдэсийг нь буцааж оеж амийг аварчээ.
Түүнээс хойш оросоос явалгүй амьдрах болж Халимаг улсад нэгэн тосгонд халимагуудтай хамт одоог хүртэл амьдарч багйаа аж.

Тэрээр анх 1941 онд японы эзэн хааны армид сайн дураар элсэн орж сөнөөгч онгоцны мэргэжлээр сурч өөрийн онгоцтойгооФилипинд болсон АНУ тай хийсэн дайны үеэр 50 гаруй удаа байлдааны нислэг үйлдэж дайсны буюу АНУ-н 20 иод онгоц устгаж байжээ. Түүний гавьяаг үнэлж түүнд офицер цол олгов. Байдал дордсоор 1945 онд японы эсрэг ЗХУ дайн зарлав. Энэ үеэр эзэн хааны арми сөнөөгч онгоцны жолооч нарыг буцаж ирэхгүй нислэг буюу тусгай нислэгийн отряд байгуулжээ. Тус отряд нь дайсны эсрэг эцсээ хүртэл байлдаж сум дууссан үеэд дайсны обьектийг онгоцоороо мөргөж устгах үүрэгтэй. Энэ одрядыг бурханы салхи камиказэ хэмээн нэрлэжээ.

Камиказэ нар нислэгт гарахын өмнө мөргөл үйлдэж байна

Еситеру эзэн хааны армид дөнгөж элссэн үеийн зураг

Ингээд нэгэнт амиа хорлох явдал амжилтгүй болж орос цэргүүд байнга анхааралдаа авч хянах болов. 1949 онд олзны япон цэргийг суллах үеэр түүний хөлөндөө авсан шарх сэдэрч бас амийг нь авах дөхжээ. Шарханаасаа болж ухаангүй байхад нь мөн орос эмч амийг аварчээ. Үүнээс хойш япон уруу буцах санаа төрөхөө больж оросын иргэн болж дайнаас хойш Оросын олон газар ажиллаж сүүлдээ халимагт ирэн энд бүр мөсөн суурьшиж амьдрах болжээ.

Хөгширсөн хойноо Япон орон уруугаа явж үзмээр санагдаж очжээ. эх оронд нь түүнийг аль хэдийн үхсэн хэмээн тооцож дурсгалын самбар хүртэл оршуулгын газар босгосон байжээ. Түүний жинхэнэ Еситеру Накагава мөн гэдгийг ДНК гийн шинжилгээ авч байж итгэж япон даяар хөөрхөн шум болж. Японд байх зуур олон дундаас хэн нэг нь урвагч хэмээн хашгирахыг сонсоод дахиж япон явах хүсэл төрөөгүй аж.
Тэрээр ярихдаа эх орон гэдэг төрсөн газар биш, насны эцэст ясаа тавих хүсэлтэй байгаа газар миний хувьд эх орон хэмээн ярьжээ.


« Өмнөх сэдэв

Сайхан л санаа байна

Дараагийн сэдэв »

Янзын авьяастай хэвээр............................ /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [77.57.193.129]: 2015-04-20 15:49
halimag mongol huuhentei suugaad amidarch bga ym bn l daa
0    0
Зочин [150.129.142.62]: 2015-04-22 00:23
Тэр урвагч гэж орилсон баачка арай бишээ
2    0
Зочин [202.179.31.242]: 2017-03-02 10:08
хулгайч,хулгайчыг бариарай гэж хамагын түрүүнд хашгардаг гэж үг байдаг шүүдээ
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Гар утасны дуудлагад шоргоолз яадаг вэ?

Жүжигчин Шарлиз Терон

Нэмэргүй алиалагчид золигт гарваа

1980 оны Баруун Берлин хот

Вэнэсүэл улс байгуулагдсаны 207 жилийн ойн парад



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд