Ангилал:

Гамшиг

Монголчуудын хичээнгүйлэн дагах зам

2017-07-18 14:29 1737 3
Африк-ийн андуудаа үлгэрлэн дуурайвал Монголчууд бяд жинхэнэ ардчиллаг хөгжил цэнгэлийн оргил цэгт хүрэх юм байна....
Гадаадад амьдраад л, тансаг машинаар шавар шалбааг хутгаад л, эхнэр амрагаа залуужуулаад л, онгоц вертолёт бэлгэнд аваад л, ард түмэн дээрээ нус цэрээ хаяаад л..... айн? Гоё уу?

Африк тивийн хамгийн баян улстай танилцацгаа: нигериа (юун өмнөд африкийн улс.....түүнийг хол хаясан). 2014 онд нигериа нь нефть экспортоор Африкт №1, дэлхийд №8-д гарсан байна. Улсын төсөв нь 96%-д нефть экспортын орлогоос бүрддэг.

Нигериа нь нефть-ээс гадна нүүрс, байгалийн хий, газрын ховор элемент мэтийн ашигт малтмал экспортлон агуу их мөнгө (жилд 500 миллиард доллар) олдог ч улс нь өөрөө сүйрлийн байдалтай байгаа нь муу ядарсан Монгол улсыг маань санагдуулсан нь үнээээн.

Ашигт малтмалын лицензийн зураг нь Монгол улсын лицензүүдийг санагдуулаад ч байх шиг.....

Нигериа улсын нефть хий олборлолтын салбарыг shell, chevron, exxon mobil корпорациуд тэр чигээр нь эзэмшдэг нь мөн ялгаагүй Монгол улсыг маань санагдуулах жишээний...

Гоё момент:
- 1972 хүртэл барууны улс орнууд нигериа улсын ашигт малтмалын салбарыг атгадаг байжээ.
- 1978 онд нигер төрийн түшмэд лут их мөнгө барууныханд алдаад байгаагаа ухаарахчаан аядаж хуулиа өөрчлөн ордуудынхаа 80%-ийг эзэмшхээр өөрчилсөн байна. Тэглээ гээд нигериа улс хөгжиж цэнгээгүй л дээ. Барууны корпорациуд, нигериа төрийн албатнууд ба тэдний гэр бүлийн 3 ширхэг нөхөд өөх тосондоо умбаж байхад ард түмний 99,999% нь чулуун зэвсгийн үеэсээ гарсангүй....
- Гэтэл 1984 онд хэсэг "зэгзгэр" эх орончид улс орноо үхлээс авардаг хэмээн "хаварсаг, намарсаг ардчилсаг хувьсгал" зохиож төрийн эргэлт үйлдэв. Тэд төр эргүүлснийхээ маргааш нь ашигт малтмалын хуулиа шинэчилж ордуудын 80%-ийг эзэмшдэг байсан төрийн хувийг үүнээс хойш түүнээс цааш.............32,5% байхаар тогтоосон нь гайхамшигтай. Чадаж уу?

32% гэх тоо ямар нэг юм санагдуулахгүй байна уу?

Нигериа-гийн нефть хий олборлолт, тээвэрлэлтийн дэд бүтэц, шугам хоолой, барилга байшин, зам харгуй, харуул хамгаалалт бол тасарцан. Хамаг орчин үеийн тоног төхөөрөмж технолог ашиглана.

Харин лицензийн талбайгаас 1 метр гадагш алхахад нэг иймэрхүү.....

Доройтож ядарсан Монгол нутаг тань санагдахгүй байна уу?



















Байгалийн хийн хоолойнд холбогдох гэж байгаад шатсан уугуулчууд. Манайхаар бол "нинжа" л юм даа......



Нигериа улсын төрийн албан хаагчид бүгд тэрбумтангууд юм байх.
Ажлаасаа амбаардуулвал америк, англид сүндэрлэх 20 давхар байшиндаа стрессдэж хэвтдэг юм байх.

Монголын экс ерөнхийлөгчид, ерөнхий сайдууд, яамын сайдууд, их бага хурлын хүндэт гишүүд чухам хаагуур амь зогоож явдгийм бол доо? Эх орондоо харагдахгүй л байхийн....



Аав ээжээсээ бэлгэнд онгоц авсан жаал хүү.

Сумын засаг дарга "ахаасаа" авсан бэлэг.



Сайдын орлогч 6 дахь залуу эхнэрээ жаргаах тангарга өргөж байна.













Нийслэл Лагос хотын "гэр хороолол".















Цооногуудын байршил.





« Өмнөх сэдэв

Нялуун халим

Дараагийн сэдэв »

Пролетариссимус эротикус 32




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

балдууш [78.209.187.2]: 2017-07-18 18:33
новш гэж ... зүрх ёгхийж бна шүү. Гадагшаа гарсан төрийн хувалзуудыг сарвайтал чирж ирээл там руу нь илгээдэг эсвэл тухайн улс нь хамгаалаад байдаг бол тэнд нь нясалчихдаг Хятад шиг Орос шиг хуультай болох юмсан.
4    0
erdeme [59.153.87.59]: 2017-07-19 01:11
африкын араас орлоо орлоош дээ гээд баидгийн оруулцан байж . Гаргачих болуу гээд сонсохоор бас л энийг ч тэрийг ч зарна зарна зарна , 90 онд алтаа зархад л босчихно гэсэн яалаа , 2000 онд алтан дээрээ нэмээд хэдэн баялагаа зарчийи бүүр сайхан амьдрана л гэсэн , 2010 онд одоо нүүрсээ шавхаад зар ирээдүйд хэрэггүй хог болно гэж ванга эмгэнээс ч илүү зөнч гэдгээ харуулцгаагаад л . баялагаа зарах тусам баян хоосны ялгаа улам ихсээд байдаг урвуу тогтолцоог яах вэ ? Одоо бол бөөн хүлээлт нүүрсээ хурдан зараачээ , эрдэнэтээс хувиа хүртмээр байна гэсэн л ардууд .
2    0
Зочин [202.70.46.212]: 2017-07-19 07:49
Тархи угаалт сайн явагдаж байгаа. Жишээ гэхэд саяны наадмаар Содномдорж 2 ш жип бэлэгэнд авч байх жишээний. Энэ ард иргэдийн дунд асар том тархи угаалт.манай үндэсний.нөгөө тусгаар тогтнолын баярыг зүгээр нэг мөнгө. бэлэгний шуналын ШОУ болгочихсон. Хүний ухамсарт шаал өөр сэтгэхүй далдуур суулгаж байгаа шилдэг арга. Улсын биш хувьч үзэл давамгайлсан тоглоомын (БАЯР )болгочихсон. Тэнэг маниус хөөрөөд л мөөрөөд л үхэрнүүдээ гэж . .... тэгэхэд Нигери залуус босогчид буу зэвсэг армитай хааяа наадуултайгаа байлдчихнаа.манай босоо хийморь тэнгэр заяатуудын хажууд хамаагүй дээр. Үнэндээ бид хэзээ нэг цагт бүх юмаа алдахаар Оросын колони больё.Хятадын колони больё.тэгвэл сайхан амьдарна гэж хуцаж мэднэ шүү.тун удахгүй.
4    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Эстон улсын тусгаар тогтнолын 99 жилийн ойн баярын цэргийн парад /видео/

Украинаар сонин хачин юу байна?

АНУ аймшгийн цүл пал ерөнхийлөгчтэй болов оо /видео/

Хайрт Вьетнам ард түмнээр сонин юу байна?

Япон хүүхнүүдийг галзууруулж буй Шабани сармагчин



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд