Ангилал:

Байгаль, Гамшиг, Нийгэм

Монголчуудын "хогсог" улирал эхэллээ

2016-04-30 16:08 1150 1
Заа, хайрт ард түмэн маань уул хад, ой мод, гол горхи, гудамж талбай, подьезд орц, тал хээр нутгаа шүтэн хайрлах нэрийдэл дор хог ялгадасаараа бузарладаг ариун сайхан улирал эхэллээ дээ.

Зураг фотогоо хуваалцсан байгууллага, хувь хүн бүрт гүнээ талархаж байгаагаа ахин дахин зарлая.













Иймэрхүү маягаар, хамт олноороо байгаль орчноо цэвэрлэх сайн дурын хөдөлгөөнүүд сүүлийн хэдэн жил цөөхөн ч гэсэн байгаад пульс-ээ алдтал баярлаж байгаагаа мэдэгдье.

1995 онд бил үү дээ, би бээр Бөөжин- Улаанбаатар богооноор харьж явлаа. Хятад богоон байсан тул проводник-ууд нь хятад эрчүүд байв.
Нөхөд замын турш хогоо шүүрдээд л, шил толио арчаад л ажилсаг гэж жигтэйхэн.
Улаанбаатар ч ойртлоо проводникууд ч яаравчлан хог хаягдлаа цуглуулснаа............цонхоо нээгээд бүгдийг нь асгачихдаг юм даа. Зүгээр хараад сууж чадсангүй нэгийг нь сулхан амбаардаад "п...а минь, ямар овоо новш вэ, чи?" хэмээн жинхэнэ "билиг танхай" монгол ааш араншингаа гаргах гэтэл хэдэн монгол "наймаачин" бүсгүйчүүд хятад андуудаа бакь бакь цээжээрээ арслан бар лугаа хамгаалж миний хандыг бяц дарав. "Мангар п...а минь, монгол ч, хятад ч, бүгд л ингэж хаядгийншт, новшоо. Битгий ярваатаад байгаарай" гээд л нүд амаараа аянга шидлэж гарав. Тал талаас дайрах хүүхнүүдтэй човганц лугаа ташаагаа тулаад хэрэлдэн зогсох зуур богоон маань Улаанбаатарт ирж баахан уцаарлан бухимдсан монголчууд (гэдэг нь бяд) буун одов. Хог хаягдлын хариуцлагын асуудлаа шийдэж чадаагүй буусан л даа.







Энэ Хөвсгөл далайн эргээс түүсэн ЗӨВХӨН ХУВАНЦАР САВ гэнэ. Бусад новштой нийлүүлвэл нүдэнд багтахаа байх нь л дээ.

Энэ фотог Б.Баясах хэмээгч нөхрийн бичсэн материалаас авсан болно. Түүний бичсэнийг бүтнээр нь танилцуулья:

Тархиндаа хогтой хүмүүсийг хартал нь

Хог бол монголчуудын чихэнд өглөө бүхэн сануулж, өдөр бүр бичиж байхад ч буруудахгүй сэдэв. Нэг үеэ бодвол нийслэл хур хогноо дундалж, хотын төвийн гудамж талбай илт хогонд дарагдсан байх нь багасчээ. Хүмүүс тодорхой хүрээнд хогоо хаяхгүй байхыг хичээдэг болж, хотод ч хогийн сав хэдэн жилийн өмнөхөөс илүү олон болсон байх. Хогтой байх, хоггүй байх гэдэг бол ердөө л хүний ухамсрын асуудал. Хог хаяхгүй л бол хог хуримтлагдахгүй.

Сошиал медиа, олон нийтийн сүлжээнд давуу тал бий. Жишээ нь, хогны асуудал дээр энэ сүлжээ эерэг үлгэр дууриал болж байгааг зориуд дурьдаж, улам илүү энэ сэдвийг хөндөхийг уриалах гэсэн юм.

Хог бичээгүй хэвлэл байхгүй. Сэтгүүлчдийн хамгийн их бичиж, улиг болгох шахсан энэ сэдвийг олон нийтийн сүлжээнд буй ухамсартай хүмүүс дэмжсэнээр Улаанбаатар хотод өнөөдөр хог хаядаг нь цөөрдөггүй юм аа гэхэд хог түүдэг хүмүүс нэмэгдэж байна. Хог түүж, орчны цэвэрлэж байгаа сайн дурын хөдөлгөөн, аян, байгууллага, хамт олонд “Баярлалаа” гэж хэлэх нь энэ сэдвийг бичиж ирсэн бидний үүрэг байх гэж бодож байна.

Хог хаясан хүнийг муу хэлдэг юм чинь хог түүсэн хүмүүсийг яагаад сайлж болохгүй гэж.

Жишээ нь, саяхан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл нуур орчмын хог хаягдлыг цэвэрлэх аян санаачилж, 250 хүн хамруулан, нуурын орчим дахь 60 км газраас 100 орчим тонн хог цэвэрлэжээ. “Петровис”, “MCS Coca Cola” зэрэг 20 гаруй компани хог цэвэрлэх аянд нэгдсэн байна.

Хөдөө явахад замын хажуугаар хамгийн их хаягдсан, хаа сайгүй тархсан байдаг хог бол хүүхдийн живх байдаг. Хэрэглэсэн живх болон ариун цэврийн хэрэглэл 300-400 жилийн хугацаанд устаж алга болохгүй бөгөөд тэр хирээр байгальд хамгийн хортойд тооцогддог бүтээгдэхүүн аж. Тэгвэл саяхан “Анунгоо” компанийнхан живхний хэрэглээнд анхаарал тавьж, ил задгай хаяхгүй байхыг уриалахын сацуу өөрсдөө Туул гол дагуух хогийг цэвэрлэж, хог түүх аянд нэгджээ.

Хотын соёлгүй, гудамжинд дураараа хогоо хаядаг, машиныхаа цонхоор чихэр, жимсний саваа шиддэг, өөрсдөө хогийн сав шиг болчихсон арчаагүй хүмүүсийг олон нийтийн сүлжээ, өөрсдөө хараад ичих өөр ямар газар байна, тэр бүхэнд түгээхэд яадаг юм. Өөрсдийг нь хартал SHARE, тархи нь хогтой хүмүүсийг.

“Мах импекс” компанийнхан “ХогBucketChallenge” аянд нэгдэн, Архангай аймгийн Өгий нуур орчмыг цэвэрлэж, 200 шуудай хог түүсэн байна. Мөн “Залуу дугуйчин” клубын залуус , улс төр, урлаг, спортын алдартнууд гээд олон зуун хүн “Нийслэлийн мэдээ” хаягтай залуугийн өрнүүлсэн “ХогBucketChallenge” аяныг дэмжиж, олон мянган шуудай хог түүжээ. Зургаахан настай Тэнгис гэж хүү хүртэл хог түүж, оролцжээ. Хог хаядаг хүмүүс хүүхдүүдээсээ хүртэл ичих хэрэгтэй болжээ.

Хог түүх нэг хэрэг. Хог түүх ухамсартай хүмүүс олдож байгаа нь таатай. Одоо гэхдээ хог хаядаггүй л болмоор байна, хотын иргэд ээ. Хог хаядаг сэтгэхүйгээ өөрчилж чадахгүй бол хот даяараа гарч цэвэрлээд ч нэмэр байхгүй.

Хотын соёлгүй, гудамжинд дураараа хогоо хаядаг, машиныхаа цонхоор чихэр, жимсний саваа шиддэг, өөрсдөө хогийн сав шиг болчихсон арчаагүй хүмүүсийг олон нийтийн сүлжээ, өөрсдөө хараад ичих өөр ямар газар байна, тэр бүхэнд түгээхэд яадаг юм. Өөрсдийг нь хартал SHARE хийе. Хотын дайсан, хог таригч гэж нэрлээд, олон хүнд харуулъя.

Дэмжиж байвал SHARE.















Анд нөхөд өө! Энэ хяаамарлаг залуу шиг түүж цэвэрлэдэггүй юм аа гэхэд энэ зун ядахдаа хог тарихгүй байя, тэхүү?

ХААН банкийн хамт олондоо талархаж байнаа.

Та нартаа ч гэсэн

Та нартаа ч гэсэн

Мөн та нарт



Ааа, энэ хүү бол тусдаа хүү юм шүү. Өөрөө, сайн дураараа, ганцаараа 3-4 жил дарааллан Сэлбэ голоо ухаж цэвэрлэсэн байдаг байна. Нэр усыг нь мэдэхгүй, ямар ч г л байсан зовхи нь өөдөө хүү. Амжилт.







Өндөөөөр болоорой















Алдарт дугуйтай залуус жил бүр Туул голын нягт нямбай цэвэрлэгээ хийдэг гэнэ лээ.















Уг лифчик-үүд маш учир битүүлэг.



























« Өмнөх сэдэв

Муурархуу юм уу даа?

Дараагийн сэдэв »

америкчуул алан хядагчидын үлдэгдлийг цуглуулан энхрийлэх болов




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.242]: 2016-06-08 12:41
Монгол улсад цэвэр цусны Монгол хүн цөөрсөний баталгаа нь энэ.үнэхээр л цэвэр монгол хүн байсан бол буурай цэвэрлээд нүүдэг өвөгдийн заншилыг хүнднлэн дээдлэж даган мөрдөх байсан ажгуу?
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

A-10 Warthog сөнөөгч онгоцны кабин дотроос

Францын "la legion etrangere"-ийн хээрийн норм

Ивий муу ядарсан брейвик залууд мөнгө төлхөөр болов

Загас давслах аргачлалаас

Муу ховдог монди....... /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд