Ангилал:

Пөөх!, Түүх

Монголд олдсон Муми-г яаж занданшуулсан бэ

2015-01-30 18:18 8136 0
Хэд хоногийн өмнө манайд нэгэн ламын ламын занданшуулсан шарил олдож баахан шуугиан болж улмаар дэлхий дахины хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр ч багагүй дурдагдав. Юутай ч цогцосны байдлыг харж анхны дүгнэлт хийсэн Бурханч лам Г.Пүрэвбат “Очир завилгаагаар суулгасан, зүүн мутрыг тэгш атгуулж, баруун мутрыг ном номлохын ерөөлтэйгөөр өргүүлсэн, зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна гэж тодорхойлсон.
Бүддийн ёсонд өөрийгөө занданшуулж нирваан дүрийг олох явдал нилээн түгээмэл байдаг юм байна. Ингээд заримаас нь дурдсуу.

Хойд Японы Ямагата мужийн эргэн тойронд Сокушинбүтсү хэмээх 24 занданшуулсан лам нар байдаг ажгуу. Өөрийгээ зандаршуулах энэхүү жамыг 1000 гаруй жилийн өмнө Күүкай хэмээх лам анх зохиожээ. Өөрийгөө занданшуулах үйл нь нийтдээ 10 гаруй жилийн бэлтгэл шаардагддаг гэнэ.
Уг хэцүүхэн үйл нь 1000 хоног зөвхөн самар ба ургамлын үр идэж өөрийнхээ биеийн өөх тосыг хайлуулах тусгай дасгалаас эхэлдэг ажгуу. Үүний дараа н 1000 хоногийн хугацаанд зөвхөн модны холтос ба ургамлын үндэс идэж багахан хэмжээний нэгэн төрлийн хор агуулсан цай уудаг байна. Уг цайны хандыг Үрүши модны шүүсээр хийдэг ба энэ шүүс нь модны лаак хийхэд хэрэглэгддэг гэнэ.

Ингэснээр хүний бие организм нь хорыг эсэргүүцэж бөөлжүүлж бие организмын шингэнийг эрчимтэй гадагшлуулдаг юм байна. Үүнээс гадна хор шингэсэн бие махбодийг дараа нь өт хорхой идэхээс сэргийлдэг юм байна. Дараа нь өөрийгээ зандаршуулагч лам нь хавчиг чулуун “авсанд” завилан суусан байдалтайгаар таглуулдаг байна. Үүнээс хойш гаднах орчинтой зөвхөн агаар амьсгалах гуурс ба хонхны үзүүрээр харьцах болно. Хонхыг өдөрт нэг удаа дуугаргаснаар бусад лам нар амьд байгааг мэдэх бөгөөд хонх дугархаа больмогц агаарын гуурсыг “авснаас” сугалаж авсыг битүүмжилдэг байх нь. Тэгээд ахиад 1000 хоног хүлээсний эцэст авсыг задлаж зандаршил амжилттай явагдсан эсэхийг хардаг гэнэ. Хэрэв зандаршсан байвал мань экс ламыг үнэнхүү нярваанаа-г хүрсэнд тооцож олны нүдэнд харагдах байршилд тавьж шүтэн мөргөдөг аму. Харамсалтай нь энэ үйл нь ихэнхдээ амжилтанд хүрдэггүй юм.

Хэдийгээр үхсэн ч лам нарын эдлэлийг эзэнтэй нь хамт байлгадаг байна. Зандаршуулсан ламын нүдийг сугалдаг боловч зандаршуулсан ламд эргэн тойрноо нэвт харахын тулд нүд хэрэггүй хэмээн үздэг байна.
.

Тайландын лам Луанг Фо Данг 79 насандаа өөрийгөө занданшуулах үйлдлээр нас барсан одоо нийтэд ил 25 жил болж байгаа.

Хамба лам Итгэлт Дашдорж
1927 онд Итгэлт хамба ертөнцийн мөнх бусыг үзэх гэж байгаа тухайгаа өөрийн шавь нарыг цуглуулж хэлжээ. Ингээд хамбын захиснаар, түүнийг 6 хоногийн дараа оршуулжээ. Бясалгалын 7 дахь өдөр нь хамбын толгой цээж рүү гээ буусан байв.Ингээд шавь нар нь хамбын захиснаар түүнийг очир завилуулж, хуш модоор хийсэн хайрцагт хийж оршуулжээ.
2002 онд хамба ламын гэрээслэлийн дагуу анагаахын шинжээчид, эрдэмтдийг байлцуулан хайрцагийг нээж, хамбын бие ямарч өөрчлөлтгүй, очир завилж суусан хэвээр байхыг харжээ. Тэр үед Оросын Буддын шашинтнууд Итгэлт хамбын тэлсэн биеийн үнэн учрыг олох болон сүсэгтэн олонд мөргөх боломж олгох үүднээс Ивогины хийдэд байрлуулахаар шийдвэрлэсэн

Анагаах ухааны шүүх-эмнэлгийн шинжээчдийн ярьж байгаагаар, түүний биеийн байдал яг л уг хүн хоёр өдрийн өмнө нас барсан юм шиг байдаг, ингэхдээ түүнийг занданшуулах юм уу, ямар нэгэн өөр аргыг хэрэглээгүй гэдгийг тогтоосон. Тэр ч битгий хэл дараа дарагийн шинжилгээнээс үзэхэд, түүний бүхий л амьдралын үйл ажиллагаанууд нь хадгалагсан бөгөөд нилээд олон дахин удааширсан байна, жишээ нь эсүүд нь хуваагдаж байгаа юм байна.



« Өмнөх сэдэв

Хөгшин машин 7

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ дэлгүүрийнхэн.......... өндөөөөөр болоорой!

"Дэлхийн 3-р дайнд Хятад Хойд Солонгостой хүчээ нэгтгэнэ" гэнэ

Монголын элит давхарга, 1910-1925 онууд

Эртний машин 14

Туранхай эцэнхийгээ гайхуулах шинэ мооод................. /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд