Ангилал:

Монгол, Түүх

Монголын Казахууд

2015-06-08 16:38 3298 8
Британы гэрэл зурагчин Жимми Нелсоны Before they pass away төсөлд Монгол улс Баян Өлгийн Казахууд багтсан байдаг. Та бүгдэд энэ далимд Монголын Казахуудын түүхийг сонирхуулъяа

Казахууд суурьшсан учир
Баян-Өлгий аймаг хэрхэн үүссэн учир жанцан яг үнэндээ бас сонин намтартай. 1940 он хүртэл Монгол Алтайн нурууны хойд хэсгийг Ховд аймаг гэдэг байсан. Баруун Монголтой хил залгаа Шинжаан Уйгар гэдэг Оросын ч биш, Хятадын ч биш үлэмж нутаг, олон ястан бөөн хямрал дунд оршсоор байв.
1930-аад онд япончууд энэ байдлыг далимдуулан Шинжаанд чамгүй нөлөөллөө тогтоож улмаар Бакугийн нефтийн ордод ойртох аюул бий болгосон. Зөвлөлт засагт газар зүйн ийм хил хязгаартай байх нь нэн түгшүүртэй болж ирсэн тул анхаарлаа хандуулав. Тэгэхдээ Монголын Шижээ нарын улстөрчдийг ашиглан “Ойрд” улсыг байгуулах хүртэл санал гаргуулж байсан байдаг.

Удалгүй Дорнод Түрэг улсыг Зөвлөлтийн тусламжаар энд байгуулсан. Гэвч Зөвлөлтөд өрнөсөн хэлмэгдлээс болж үндэсний цөөнх казакууд хоёр гурав хуваагдан зарим нь Алтайн баруун энгэрээр орж иржээ. Социализм байгуулж буй Монголд орж ирсэн дүрвэгсдэд газар нутаг өгч өөд нь тат гэсэн үүргийг Сталин өгч Чойбалсан биелүүлэхээр болов.

Маршал өөрийн биеэр Ховд орж аймгийнх нь талыг таслан Баян-Өлгий гэх нэгэн аймгийг байгуулав. Цагаачид анх Богд хаант Монголын үеэс мэр сэр ирдэг байснаа 1925 онд Давидбай 340 өрх буюу бараг нэг сумын иргэдийг бүтнээр нь аваад ирсэн тул нутаг заах асуудал анхаарал татсан.

Тэгээд ч Шинжааны шинэ хятад дарга Зөвлөлттэй илэрхий дайсагнаад эхэлмэгц энэ районд Социализмыг түргэн ялуулах явдал өрнөсөн. Гоминдан намын эсрэг бослого гаргасан Оспанд тусал гэсэн үүрэг дээрээс Чойбалсанд ирдэг. Чойбалсан Сталины дамжуулсан 400 винтов зэрэг зэр зэвсгийг Оспанд өгч ялагдах бүрт нь нутагтаа орогнуулснаас болж Алтайн хязгаар 1950-иад он хүртэл буун дуу тасрахаа байв.

Хятадууд манай дотоод хэрэгт оролцлоо хэмээн удаа дараа нот бичиг ирүүлснийг үл тоосноос хилийн будлиан заримдаа томоохон байлдаан болоход хүрч байжээ. Нэг иймэрхүү намтрын эхлэлийг 1938 оны буюу Халх голын байлдааны урд жил урианхай, казах иргэдэд газар нутаг заах тухай Засгийн газрын зөвшөөрлийг 12 сарын 9 нд өгч байжээ.

Эх сурвалж текст: biznetwork.mn



























« Өмнөх сэдэв

Монголын сүүлчийн Цаатангууд

Дараагийн сэдэв »

"америкчуултай нөхөрлөж байсандаа үнэхээр харамсаж байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.11.122]: 2015-06-08 17:47
Ямар хүн, цаашлаад үндэстэн бүгд өвөг дээдсийнхээ нутаг усыг санаж бэтгэрдэг гэдэг. Эд хасаг өвөг дээдсийнхээ нутагийг /шинжааныг/ санаж бэтгэрдэг байхдаа хөөрхийс
1    0
Mongol [2.207.8.86]: 2015-08-03 02:24
hasaguudiig kazahstan ruu ni zailuulah heregtei.
2    0
Зочин [202.70.38.182]: 2015-09-04 16:22
Mongold bgaagiin ydaj taliig ni Shinjaan ruu ni yluulna
1    0
Зочин [46.193.135.46]: 2015-09-11 19:12
yu ch medehgui niigmiig ursgaliig dagaj hutsah hun n baihad gaihah yumgui ghdee ed chini nuuts tovchoon deer garah naiman hemeeh aimag bish gej uu
0    1
Зочин [112.72.13.127]: 2015-10-07 09:55
vgvi ednar naimantai yamrch hamaagvi ! ednar bol kipchakuud chingisiin daisnuud
1    0
Зочин [202.70.38.182]: 2015-11-10 19:14
Цаанаа л нэг өлөн чонын нүдтэй улс даа
1    0
selemjavtai [202.179.2.118]: 2016-01-05 17:47
МОНГОЛ УЛСИЙНХАА НУТГААС ОЛДСОН ЭРТНИЙ 14-р ЗУУНААС ӨМНӨХ ОЛДВОРУУДЫГ АНХААРАЛТАЙ СОНИРХДОГ БОЛЛОО,ХАЧИРХАЛТАЙ НЬ ТЭР ҮЕИЙН ХЭЭ УГАЛЗ,ХУВЬЦАС,БҮРГЭД ШОНХРИЙН АН,ялангуяаЭМЭЭЛ ХӨГЖИМ ОВОГ УДМЫН ХЭЛХЭЭНЫ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БУЙ ЗЭРЭГ НЬ МОНГОЛЫН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ КАЗАХУУДЫН АХУЙ СОЁЛТОЙ ТУНЧИГ АДИЛ БНА,БИДНИЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ СОЁЛ ХЭМЭЭН БАХАРХДАГ НӨГӨӨ АЛДАРТАЙ ДАРИГАНГА ХИЙЦИЙН МӨНГӨН ЭДЛЭЛ,ОДООГИЙН БОСОО ЭМЭЭЛ,БОСОО ЗАХТАЙ ДЭЭЛ ХАНТААЗ,ХӨӨРӨГ ДААЛЯН,ШАНЗ ХУУЧИР гх мэтийн ХӨГЖМҮҮД,АРСЛАН Ч ЮУМ ШИГ БЭЭЖИН ХАВ Ч ГЭМЭЭР ШАВАР БАРИМЛУУД.МӨН ТӨРИЙН ДАЛБААНД ЗАЛАРЧ БУЙ ЗАГАС( үнэндээ хятадийн ИН-ЯН гээч билэгдэл юм)бас ЛАНЗ ЕВЭН ХЭЭНҮҮД 14-15Р ЗУУНААС ӨМНӨХ АРХИОЛОГИЙНбаримт ОЛДВОРТ ОГТ БАЙДАГҮЙ НЬ УРМИЙГ МИНЬ ИХ ХУГаЛААД БНА,ТҮҮХИЙН ЯВЦАД МАНАЙ СОЁЛ ХУВИССАН БАЙЖ БОЛОХ Ч АНХДАГЧ ХЭЛБЭРЭЭ ТАНИХАА БАЙТЛАА ХЯТАД,МАНЖИЙН СОЁЛИЙГ ЯЛГАХ ТЭНХЭЭГҮЙ БОЛТЛОО ӨӨРИЙМШҮҮЛСЭН НЬ ,БИДНИЙГ ХЯТАД МАНЖУУД ГЕНИЙН БОЛОН СОЁЛИЙН НӨЛӨӨНДӨӨ ХЭТЭРХИЙ ОРУУЛЖДЭЭ ГЭСН ГУНИГТАЙ ДҮГНЭЛТЭНД ХҮРЭЭД БНА,
1    0
Зочин [150.129.140.33]: 2016-02-28 20:53
tailbar niitlel ni arai l hudalaa bna. barimtuudiig ilt guivuulsan iim hudal medeelel tsatsaj bolohgui sul gazaraas laluuddaa aluulah geed huugduud irsen humuus shuu dee. yun ulaan huvisgalaas zugtaaj ireh. hasag hasaguudaa odoo boltol alsaar l bgaa. amidrah oron zaig ugsun humuustee tiim ih gomdoltoi mun shashin negt ahan duusee tiim ih sanadagiin bol joohon ch gesen zogsood bodood uz. mongold baij amid yavah erh chuluuguu 100huvi hanguulj baigaadaa bayarlaj yavah heregtei. jargaltai gazariin yu gedeg bilee.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Япон охид яах гэж жоом залгив

Нойрноос болж алдсан амь

Халх голын дайн итали нүдээр........................ /видео/

Боолтон: "Энэ амисгаагийн амьд явах хоногийн тоо гүйцэв"

хот иргэдээ иддэг болох шив /Видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд