Ангилал:

Дуу хөгжим

Морин хуур

2015-05-22 18:59 2886 0
Морин хуурын шандас эр хөг гаргах чавхдасыг 140 ширхэг цагаан хялгас, эм хөг гаргах чавхдасыг120 ширхэг хар хялгасаар, хөрөөдөх нуманд нь 100 ширхэг хялгас нийт 360 ширхэг хялгасаар үйлдэх бөгөөд ишнийхээ магнайд морины толгойн дүрстэй, трапец хэлбэрийн цартай түүнийг ямааны (ногоон шал) эсвэл ботгоны (татаас) арьсаар бүрж ногоон буддаг байжээ.

1969 онд Зөвлөлтийн мэргэжилтэн Яровое морин хуурын царын нүүрийг модоор хийх нь зүйтэй хэмээн зөвлөснөөр морин хуур модон цартай болж морины сүүлээр хийдэг байсан чавхдасыг нейлоноор орлуулах болжээ. Морин хуурын чавхдасыг номхон хашин боловч, эр бяртай сайн морины сүүлийн сод гэдэг тусгай урт хялгасаар сунган боловсруулж хийх бөгөөд царыг нь бүрэх ширийг мөн чийг татахааргүй болтол нь боловсруулдаг нарийн аргатай байжээ.

Морин хуур нь 13 зуунаас Монгол туургатны хөгжмийн зэмсэг болж тархжээ. Морин хуурын нэр, хэлбэр төрх, дуугаралт, хөгжимдөх арга нь Монголчууд суурьшсан нутаг орон бүрд өөр өөрийн онцлогтой байдаг. Монгол туургатнууд уг хөгжмийн зэмсгийг дийлэнхдээ морин хуур хэмээн нэрлэж байхад, Өвөр Монголын зарим нутагт Цоор хэмээн нэрлэх ажээ.

Морин хуурын өвөг нь Баруун Монголын "Икэл" хуур билээ. Морин хуурын дээд доод тэвх, дээд тэвхийн зангилах хөг уяа зэргийг нарийн тохируулж хөглөдөг. Морин хуурыг уртын дууг дагаж тоглох, гоцлол тоглох, ардын уламжлалт дуу, ерөөл магтаал, тууль, бүжгийн аялгуунуудыг тоглох, сонгодог болон ардын хөгжмийн чуулгад ашигалана. Морин хуураар "Жонон харын явдал" , "Могой хээр", "Доголон цагаан", "Хонь хурга нийлүүлэх", "Үхэр тугал мөөрүүлэх", "Хөх нуурын тогоруу", "Балчин хээрийн явдал", "Бугын урам", "Уйлган шар атны явдал", "Дөрвөн Ойрдын уриа", "Ээвин голын урсгал", "Харцага зээрд", "Жороо морь" Бий биелгээний татлага, "Цацал", "Мөргөл", "Елхэндэг", "Саальчин", "Цайгийн дундуур" зэрэг ард түмэнд хоногшсон аялгуунуудыг тоглож иржээ.
эх сурвалж
http://mongol.undesten.mn/

Залуу хуурч Баттулгын хуурдсан Жонон харын явдал


« Өмнөх сэдэв

Шинэчлэгдсэн БТР 82а

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ японуудад нэг нууц байна

Өнгөрч буй долоо хоногийн шилдэг зурагнууд

Үлгэр лугаа явдал

Нохойны үс яагаад босов

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд