Ангилал:

Алдартан

Мундаг дурлал

2015-07-07 16:53 1975 1


казакстан-д болсон явдал. Тэнд 6 сард их дээд сургуульд элсүүлэх улсын шалгалт болсон юм байна. 17 настай нэгэн бүсгүй шалгалтандаа орж зүрхлэхгүй бөөн стресс, 20 настай найз залуу нь зүрх зориг оруулах гэж бүсгүйгээ жаанр бүрээр оролдоод бардаггүй гэнэ. Хугацаа ойртоод байдаг. Яаахуу?
"Чиний оронд би ордог" хэмээн мань залуу бүсгүйнхээ хувцас, гутал, нүүр амны будаг шунхыг шүүрэн авч мэдэгдэв.
Парик ээмэг зүүгээд, нүүр амаа зузаахан шиг будаад шалгалтанд орлоо. Эхэндээ комисс-ийн хэд анзааралгүй оруулсан гэнэ. Гэвч нэр усыг нь асуутал манай залуу шингэн хоолойгоор хариулах гэж ихэд хичээвч баргил дуу гарган азаартав. Хөөрхий залууг 2000 ам доллараар торгож аймхай найз бүсгүйг дараа жил болтол шалгалтанд оруулахгүй байхаар шийтгэв.
Дурлалынхаа төлөө ийм эрсдэлтэй алхам хийсэн казак залуу өдгөө европын онлайн ертөнцөд жинхэнэ "цагаан морь хөлгөлсөн, анхилуун сүрчиг ханхчуулсан, эрэлхэг шийдэмгий төрхтэй, халуун янаг харцтай, эелдэг зөөлөн хүмүүжилтэй" баатар болж шуугиан тарьж байгааг мэдэгдэх нь зүй. Европ хүүхнүүд "Ийм гоё романтик залуус улам их болоосооооййй" хэмээн үглэн өглөөгүүр кофе-нийхоо дээжийг өргөдөг болсон гэнэ.



« Өмнөх сэдэв

Боевик уугуулчууд

Дараагийн сэдэв »

Арай ч ийм даралттай байж болохгүй ээээээ!




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.169]: 2015-11-16 22:16
xaxa
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зүлгээ ногооноор будаж эхлэв

Хүн аварч байгаад харангадаж талийсан байх юм

Терминаторын эрин айсуй /видео/

1989 оны Хятад улсын майдан хувьсгал

Kiss-ийн гримёрк-оор ороод гарья



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд