Ангилал:

Амьтны ертөнц

Муу ядарсан хамаатнаа 3 жил хооллосон байх юм

2016-02-01 13:35 2062 3
2009 онд Танзани-д аялах хэсэг жуулчид сонин арслан харснаа дархан цаазат газрын захиргаанд мэдэгдсэн байна.

Нөхөд даруй мөрөөр нь мөшгөвч арслангийн бүл олдохгүй овоо зовоосон байна. Тухайн бүл хааяа энд тэнд харагдавч хүн ойртохыг мэдрэх даруйдаа бушуухан гол гараад байх болж. Ингэж тэгсээр 1 жил хөөцөлдөн байж мөнөөх сонин арсланг олж хартал хүзүүнд нь бүдүүн төмөр утас ороогоостой, мань арслан амь наана там цаана амьсгалж ядан салгалаастай харагдав.

Зовлонт арсланг унтуулаад ойртох гэтэл эгч дүүс нь тойрч арзаганалдаад муу ядарсан нэгийгээ сонгодог утгаараа "арслан бар лугаа" хамгаалах тул "хамаатнуудыг" нь машинаараа хөөн туух маягтай сатааруулах хооронд ойн эргүүлүүд арслангийн төмөр хүзүүвчийг авч чадсан гэнэ.



Аврагдсан арслан маань өсвөр насны эр арслан байсан бөгөөд бага байхдаа хулгайн анчидын хавханаас мултарсан нэгэн болж таарав. 3-4 жил мань эр уг төмөр хавх дотроо өсөж ангуучлах байтугай амьсгалах чадваргүй болтлоо доройтсон байх үед эгч дүүс нь хоол зөөн тэжээдэг байсан нь тодорхой харагдана.













Аврагдаад хэдэн сарын дараа: Бяцхан зогдор ургачихсан, ширүүн төрхөө олчихсон үл ялиг яравгар арслан болсон байв.

« Өмнөх сэдэв

Дулааны асуудлаа нэг мөр шийдэв

Дараагийн сэдэв »

Хэдэн зоосны төлөө ингэж үхэх хэрэг байсиймуу даа?...../видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.92]: 2016-02-02 09:31
xaxa
0    0
Зочин [103.26.194.250]: 2016-02-03 18:09
Alval neg musun alaad alj chadahgui bol chatsga tsarailaad bhaa medehgui mangaruudiig yaanaa
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Хүүхдүүдэд баяр хөөр авчирсан сүйрэл болж

Гүрж хинкали

Мэдлэгийн булан

Монгол орны заавал очиж үзэх газрууд /газрын зураг/

Цагаан сараар хятад төмөр зам



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд