Ангилал:

Алдартан, Гэмт хэрэг

Мехик-ийг бэмбэгнүүлэгч нарко-хатан

2016-07-01 17:24 2512 2
Өдгөө 56 настай Сандра Авила Белтран ажаа цагийн сайханд Мехик-ийн хамгийн хүчирхэг хар тамхины эмэгтэй наймаачин байлаа.

Хөөрхий муу бүсгүй төрөхдөө л хар тамхитай амьдралаа холбох тавилантай байсанж. Учир нь түүний аав ээж нь Мехикийн алдартай нарко-наймаачидын нэг байсан бөгөөд Сандрагийн хэлснээр "Би бүүр хэлд орохоосоо өмнө мөнгө тоолж сурсан юм дг. Миний санахын л гэрээр нэг мөнгө төгрөг хөглөрөөстэй байдаг байж" гэв.

Үе тэнгийнхнийхээ дэргэд Сандра маань аюулын боловсролтой охинд тооцогдоно. Хөгжим таанц, гадаад дотоод хэл, тоо физик, ботаникийн хичээл хүртэл заалгуулсан байдаг байна.

Түүнийг гоо бүсгүй болж хувирхад (20 настайд нь) зэрлэг балмад боловч сүрлэг сайхан найз залуу нь "хулгайлж" өөрийн еэкнэр болгосноор шинэхэн нөхрийнхээ хар тамхины наймаанд хүссэн хүсээгүй орох болсон тухай тэрбээр ярив. Энэ бол 1970-аад оны сүүлд болсон явдал.

"Бид сардаа л 20 тонн кокаин АНУ руу гаргадаг байлаа. Нөгөө багадаа сурсан мөнгө тоолох авьяас маань тэгхэд л нэг хэрэг болсон доо: пачк мөнгийг ганц шувтраад л хэд байгааг мэддэг байв. Тэр хооронд хүүтэй ч боллоо, нөхөр маань ч хар тамхины дайнд буудуулж үхлээ".
Хоёрдахь нөхөр нь хутгалуулж үхсэн, амрагууд нь зарим нь цагдаад буудуулж, зарим нь дайснууддаа баригдаж талийцгаасан. Эрэгтэй дүү нь хүртэл өрсөлдөгч бүлгийхэнд баригдан аймшигтайгаар тамлуулж үхсэн байдаг байна.



Энэ "Сандра" нэртэй хүүхэн болгон ийм гоа байгаад байна уу? Би андуураад байна уу?

Эд "наймааны" үед бид хахууль гээч урамшууллыг арвин их тараадаг байж: цагдаа, шүүх, сайд, ерөнхий сайд. Мексик, колумб, никарагуа, америк, англи нөхдөд сая саяаар нь тараадаг байв. Шүүгчид бол сая доллараас доош тоог ойлгодог ч гүй байсан үе штээ. Манай нэг түнш Мехик улсын ерөнхийлөгчид 100 сая доллар өг ч л байсан.

Иймэрхүү байдлаар үхэл сэхэлтэй хөтлөлцөн салгалсаар 2000 оны эхээр Сандра ажаа Мексик байтугай Латин Америкийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг болов. Байр орон сууцныхаа тоог алдсан, олон вертолёт усан онгоцнуудынхаа өнгө зүсийг мартсан шоур-хаг амьдрал дэлбээлжээ. Тэр хооронд дайснууддаа болон шүүх цагдаад баригдахгүйн тулд гоо сайхны мэс засалд хэд хэд орж амжив.

2002 онд үл мэдэгдэх нөхөд ганц хайртай хүүг нь хулгайлсанд Сандра цагдаагийнхнаас тусламж гуйв. Тэдний тусламжтайгаар 5 сая доллар хулгайч нарт төлж эрх бандиа сулласан боловч сайн дураараа гэрэлд цохисон тул нэр ус, зүс царайг нь мэддэггүй байсан цагдаа ба дайснууд нь тодоос тод байтай болсон байна.

Заа, тэгээд, нуугдаж шарвасан амьдрал эхэлж байгаа юм даа. Өөрийнх нь хэлснээр "Ёоох, тэгэж нуугдаж зугтсан амьдрал шиг балай юм байхгүй! Тайван унтаж ч болохгүй, байнга чагнан тагнаастай, ёстой лайтай амьдрал. Намайг 2007 онд цагдаа баривчилхад сэтгэл маань ямар сайхан онгойсон гэж бодном?" гэв.





2007 онд баригдахдаа.

Мехикийн шоронд тэрбээр 2 жил ганцаарчилсан гянданд суусан боловч галзууралгүйхан шиг энгийн дэглэмд гарч чадсан.
Нэгэн сурвалжлагчийн бичсэнээр: "Энгийн дэглэмд бол жинхэнэ хатан хаан лугаа байсөөн: бие хамгаалагчтай, 3 зарцтай, хоол унд архи дарс гаднаас оруулах эрхтэй, 2 өрөө камертай....гээд".





Сандра ажааг 2012 онд АНУ-ын шоронд шилжүүлсэн ба 2015 онд суллагдан эрх чөлөөт иргэн болсон байна.

Одоо тэрбээр Мехик улсын Гуадалахара (хуруугаа хугачих шахав) хотод гэртээ амьдарч байгаа. Гэвч аньяа зүгээр суухгүй ээ: өмгөөлөгчийн хамт улсад хураалгуулсан 20 ш байр байшин, 40 ш машин техникээ буцаана хэмээн цагдаа шүүхээр харайж яваа сураг байна.

Бэлэн мөнгөний хувьд гэвэл: санаа зоволтгүй ой ширэнгэнд эвтэйхэн шиг хөөрхөн хэдэн тэрбум доллар булаастай бий вий.....











Гэртээ

« Өмнөх сэдэв

Яадаг технологи гэх үү? /видео/

Дараагийн сэдэв »

янхан ацны булш нь хүртэл янхных байх юм даа.............




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.108]: 2016-07-01 20:23
aimar
0    0
Зочин [112.72.11.119]: 2016-07-02 10:24
Humuusiig hordooj, alj, tsaazaar awj, yargalj, gemgui humuus urtuj sonin amidraltai humuus shuu
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Америк далайчдыг бэмбэгнүүлдэг байсан мангас

Иран улс "Никарагуагийн суваг" төсөлд оролцохыг хүсэв

Тайпусамын наадам

БМП 50 жилийнхээ ойг тэмдэглэлээ

Сайхан л санаа байна



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд