Ангилал:

Гамшиг, Гэмт хэрэг

Мексикийн ард түмэн сэрж байх шиг байна

2016-12-29 20:06 2100 6
Мексик улсыг "кокаин" мансууруулах бодис 100% тэжээдэг нь хэнд ч нууц биш билээ. Тэр кокаинаас болж уг улсын ард түмэн тамын ёроолд умбах болоод 100 жилийн нүүр үзэж байгааг харин мэдэх хүн ховор байх.

Хар тамхины наймаанд мексик иргэдийн 50% нь ямар нэгэн байдлаар оролцож бүлэг армийн зохион байгуулалттай хоорондоо алалцан эх орноо дэлхийн эрүүгийн өлгий нутаг болгосон ажгуу. Жирийн иргэд байтугай төрийн томчуул, цагдаа шүүгч, төрийн арми энэ бизнест оролцон эх орноо дэлхийн шившиг болгож дуусаж байна.

Харин саяхан Герреро мужийн Тотолапан тосгоны иргэд мужийг нь атган барих эрүүгийн элементүүд ба төрийн цагдаа нарт алуулан хядуулсан, хүчиндүүлэн тамлуулсан амьдралаасаа залхаж өөрийн хувь тавиланг өөрийн гарт барихаар шийджээ.
Уг тосгонд "лос текильерос" гэх бүлэглэл нүдэнд харагдах хэнбэгуайг ч барьцаанд авч үе мөчөөр нь тасдах, арьс ширийг нь өвчих зэргээр галзуурах болсонд тариачид хариу арга хэмжээ авчээ: Тэд нэг шөнийн дотор бүлэглэлийн 16 гишүүдийг баривчлан, бүлгийн босс де Алмонте гэх нөхрийн ээжийг барьцаанд авсан байна.







Ийм явдал болсныг дуулах цагдаа сүрийг бадраан ирхэд (тосгоны иргэдийг алж талж байхад тоож ирдэггүй нөхөд шт ээ) тосгоныхон замыг хааж ультиматум тавив "Бид лос текильеросын паразитуудаас аав ээж, ахан дүүс, үр хүүхдүүдээ амьд авхаас наана та нар энэ асуудалд оролцохгүй. Та нарыг ямар гэдгийг чинь мэднэ" гээд буу тулгаж.

Тосгоны тэмцэгч дундаас нүүр царайгаа нуулгүй ярьсан хүн бол энэ Де ла Паз Дуке хүүхэн. "Новшнуудаа та нар миний инженер нөхрийг барьцаанд авсан байгаа. Түүнийг эрүүл саруул, амьд буцаахгүй бол тэр боссын чинь ээжийг та нарын аргачлалаар үе мөчөөр нь тасдаж удаан гээчийн алж орхино шүү" гэж.

Боссын ээж ч гэсэн ярваа бандидаа хандан "Миний хүүд тэр олон гэмгүй хүмүүс байгаа нь үнэн бол бүгдийг нь сулал. Нүгэл бүү хураа" гэж.

Лос текильерос-ынхан бушуухан барьцааны хэдээ сулласан нь үнэн. Тосгоныхон зөвхөн боссын ээжийг 4 гэмт этгээдийн хамт сулласан нь бас үнэн. Үлдсэн 12 гишүүдийг баталгаа болгож авч үлдсэн гэх юм. Төрийн цагдаа тэднийг суллах хэмээн янз янзаар үзээд байгаа сураг хамгийн сүүлд, энэ сарын 20-нд, чих дэлсэв.

Заа, бүлэглэлийн зүгээс хэрцгий өшөө авалт явагдах нь ойлгомжтой. Бүгдийг хамрах проблемийн өөдөөс нэгдэн боссон тариаланчид тун удахгүй бутран тарж нэг нэгээрээ баригдан алуулах нь бараг л шийдэгдсэн асуудал бол уу...







Ийм онцгой хөнөөлт үр дагавартай проблемийг дутуу орхилгүйгээр жоохон мэрийж байгаад нэг мөр устгаад авбал өөрсдөд нь амар сан. Нөхөд яаж шийдэх юм бол?

















Ер нь, арвин их баялагтай, хөрс шороо нь жилд 3 ургац өгдөг, нефть тос, ашигт малтмалаар бялхан оцойсон улс яахлээрээ өндийж чадахгүй мөнхийн дорой буурай байдаг юм бэ?
Өмнөд Африкийн улсыг хар.... Латин Америкийг тэр чигээр нь хар.... 3-4 гэр бүлүүд л пальбийж шаамийгаад байдаг... харц ард нь хөл нүцгэн тууж л байдаг. Энэ юуных вэ?

Муу Монголд маань ийм асуудал байдаг уу? Манайд "харц ард" давхарга бий юу? Пальбагар "элитүүд" бий юу?

« Өмнөх сэдэв

Танилцацгаа: хүүхнүүдийн эрлэг хувийн мөрдөн байцаагч

Дараагийн сэдэв »

Оросын шинэ дрон нарийвчлал сайнтай болжээ....... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.23.104]: 2016-12-30 14:02
DELHIIN TAM BOLSON GAZARSHDEEEEE ODOOOO
0    0
Зочин [103.212.119.20]: 2016-12-30 16:01
thh emegteichuudiin erh hamgiin ih zorchigddog gazar gj sonsson ym bn svaress gdg hotod n daraa n turk edr huchingiin heregree terguuldeg
0    0
Зочин [49.0.204.157]: 2016-12-30 16:52
manai xeden avarguudiig changalax xeregtei baigaa yum daa
0    0
Зочин [202.70.46.213]: 2016-12-31 00:42
HA HA.MANAIH AVARGUUDAA HEZEECH BUR HEZEECH SHALGAJ CHADAHGUI.AZIIN MEKSIK BOLCHIHSON.ARD IRGED N HOOSOROH TUSAM NOMHON HULTSENGUI BOLDOG.HONOGIIN HOOLOO YAY GEJ BGA AMITAD TEMTSEJ CHADAHUU..CHADAHGUI.ENE BOL HARVARDIIN ULS TURIIN HICHEEL.MUNUUS MUN.
0    0
сүрэг [202.179.31.242]: 2017-01-02 12:17
ард иргэддээ хүнлэг энэрэнгүй байхийн тулд хатүү хууль гаргаж гэмт этгээдүүдийг хайр хайгүй ДУТЕРТЕ шиг байж л хүний эрхийг хангаж чадна шүүдээ.харин нь хүний эрх гэж гэмт этгээдүүдийн толгойг илээд байвал энэ мэт ард иргэд
0    0
Зочин [122.201.24.181]: 1 сарын өмнө
Манай Монголчууд яг л ядуу байгаарай, хотийн эргэн тойрон зуслан хаус, барисан хороолол хотхон болгоннь айл орцон, айл болгон машаантай, бүгд алтан бөгж смарт утастай. яахав 1 бие ядуу эмээ өвөө нар байгаа л байх, ихэнхнь юмтай шүү ядуу болхоор номхон тэгээд ноолуулаад байна гэвэл хоорондоо яаж арслан барс шиг хэрэлдэж зодолдож хүнээс дор орохгүй гэж тэмцэж байгааг захын хүн хэлнэ дөө, пизда минь яагаад байнаа алы шүү чамайг гачин болгий шүү!!! хэзээ ч ядуу хүмүүс ингэдгүй байхгүй юү. зүгээр л ажиллаж хөдөлмөрлөх эд хөрөнгө бие бие ээ хайрлах ёстой 1 шатыг 90 онд алгассан учир нийгэм тэр чигтээ мунхаг болсон, тэрнээс ядуу бол бишшүү.харин бараг 3 үе өнгөрж байх шиг бна 90 оноос, одоо арай гайгүй хүмүүс харагдаж эхэлж байнлээ. ядуу хүмүүсийг ноолход амар гэсэнд хариу бичив хэхэ
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

БЕНЗИН ШАТАХУУНЫ АСУУДЛЫГ ТОЙРСОН ҮЛГЭР

Уран хэтрүүлэгтэй лифчик байжээ

Хамгийн аюулгүй 10 спортын төрөл /Олимпийн төрөл/

"Анаконда-2016" сургалт: өдөөн хатгалга ойртсоор л.....

Куб хульхи дээр цэцэг навч ургуулахаар шийдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд