Ангилал:

Нийгэм, Нийтлэл

Намбарын Энхбаярын УЛС ТӨРИЙН ШУУРГАНД СПОРТЫН САЛБАР ӨРТЛӨӨ

2016-03-25 09:43 1753 7
Энэ шуургыг хэн, хаанаас тавиад байна вэ? гэтэл саяхан БТСХГ-ын газрын даргаар томилогдсон Жаргалсайхан, өөрийг нь энэ албан тушаалд томилсон шадар сайд Оюунбаатарын даалгавраар хийж байгаа юм байна. Сурсан зангаараа, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нэрийн дор төрийн мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халж, албан тушаалын сэлгээ томилгоо хийжээ. Шадар сайд Оюунбаатар нь "Урамтай шатрын холбооны" тэргүүнээр ажилладаг. Тэр урамтай нүүдэл хийж, тус холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан Н.Түвшинтөгсийн хүү Т.Батзоригийг БТСХГ-ын санхүү, төсвийн хэлтсийн даргаар тавьжээ. Яахаараа нийгмийн ухааны чиглэлийн хүнийг санхүү, төсвийн хэлтсийн даргаар дур мэдэн тавьдаг байна аа, сайд аа. Энэ урамтай нүүдлийг дуурайн, шинэ дарга Жаргалсайхан нь БТСХГ-ын үндэсний шигшээ багийн албаны дарга Ц.Одонбаяр болон туршлагатай мэргэжилтэн, Нийтийн биеийн тамир спортын албаны дарга Тунгалаг нарыг үүрэгт ажлаа өгөхийг хууль бусаар тулгасан байна.

Тэдний оронд, өөрийнхөө үүсгэн байгуулсан Модон бөмбөгийн холбооны е/н/б/-ийн дарга Эрдэнэтуяа болон Оюутны холбооныхоо тэргүүлэгч гишүүн Б.Оюун нарыг томилжээ. Шинээр томилогдсон Жаргалсайхан, түүнийг турхирч байгаа Оюунбаатар нарын энэ үйлдэл хаяанд ирсэн Риогийн олимпод монгол тамирчид хэрхэн оролцоход санаа нь огт зовохгүй байна гэж үзэж болохоор гэж мэргэжилтнүүд санаа зовсноо нуухгүй байна. Өмнө нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны БТСХГ-ын дарга хийж байхдаа, Засгийн газраар хууль бус шийдвэр гаргуулан, мөнгөн шагналыг хавтгайруулан олгосны балаг ч арилаагүй байгаа аж. Төсөвлөсөн мөнгө сох дутаж, дэлхийд амжилт үзүүлсэн Монголын тамирчид, дасгалжуулагчид одоо хүртэл мөнгөн урамшууллаа авч чадахгүй явна. Энэ мөнгийг сох дутаасан автор нь Жаргалсайхан гэдэг. Тэрбум төгрөгийн асуудал үүсээд ирэхэд, сайн дураараа ажлаа өгөөд зугтаасныг тамирчид ярьж хэлж эхэллээ.

эр яагаад дахиад томилогдов гэтэл, намын дарга Намбарын хүү Энхбаярт сайн үйлчилсэнд байгаа гэж ойрын эх сурвалж мэдээлж байна. 2015 оны Кванжугийн (Солонгосын) Оюутны спортын наадмын үеэр Солонгос улсад амьдарч байсан Н.Энхбаярт найр тавьж, БТСХГ-ын тусгагдсан зардлаар VIP үйлчилгээг үзүүлсний шан харамжаа ийнхүү өнөөдөр хүртлээ гэж хэлэх нэгэн байна. Тэрбээр өмнө нь ч асуудал үүсэж, сахилга алдаж халагдаж байсан хүнээ ерөнхий нягтлан бодогчоор дахин томиллоо.

Энэ бүхэн нь мэргэжлийн байгууллагыг шагналын журмаар, найз нөхдөдөө тал засах, найр тавих замаар булаан авлаа гэж хэлж болохоор харагдана. Бид нар ингэж л салбараа сүйрүүлдэг. Шударга ёс тогтооно гэж гарч ирсэн "Шударга ёс" эвслийн бас нэгэн шударга бус шуурга спортын салбарыг дайрлаа.

Эрээ цээргүй энэ үйлдлийг хэн зогсоох вэ? Хүнээс хамаарсан бүтцээс хэзээ салах вэ? Олимпод амжилт үзүүлэх тамирчид, мэргэжилтнүүд хэрэгтэй юу?, төрийн мөнгийг намын гишүүд, тойрон хүрээлэгчдэдээ тараах намын албан тушаалтнууд хэрэгтэй юу? Ямар ч гэсэн тамирчид, мэргэжилтнүүд хулгай маягаар ажилладаг удирдлагынхаа шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандахаар боллоо.





Д.ЦЭНД


« Өмнөх сэдэв

Индонезийн сэтгэц мэдрэлийн эмнэлгүүд

Дараагийн сэдэв »

Ливид олон улсын нисэх буудлыг булаацалджээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [112.72.11.115]: 2016-03-25 10:05
Enhbayrin gai er duusahgui ymaa
0    0
setgegdel [103.9.90.195]: 2016-03-25 10:42
Oyunbaatar chuni Tugjilbaatar bolson sh dee Umnugovi aimagt zohion bguullagdasan Mongol temee 999 arga hemjeend uurinhuu neriig oruulah sanaatai uchnuun yavuurgyu tugjil arga hergeleed buteegyu olon jil hiij chadaagyu bsan temeen pologoo naad jargalsaihaniig chuni huchindej hiilgehcheen bolson bas boloogyu ee uuriihun Manlai sumaa turuulgeheer bas bus baguudiig nairsan gej bga aryun gegeen durnii tsaana eee medehgyu dee
1    0
Зочин [59.153.112.61]: 2016-03-25 12:31
Oyunbaataraa chamd huulich huni yos zui gej baidag bol naad luivarchin psda jargalsaikhang tuuni baih yostoi shorond ilgee!herev chi chadahgui bol Mongol ulsad shudarga shuuh baigaa gedgig,tungaaj bod!chini gargasan tushaal huuli bus gedgig udahgui notloh bolno.Oyungerel saidin ueyd yamnaas 600 say tugreg luivardsan hulgaich,yaj yavaad n.enhabayrin hoshnogni alchuur boldog bn?
0    0
Зочин [59.153.112.61]: 2016-03-25 13:41
Uvsin Tarialan sumaas garaltai,gazar tarialan erhelj amidardag,uul garal uusel Hyatadin Shinjaani irsen tsagaan malgaitnuud buyu hoton undestni tuleelgch Jargalsaihan geh olon namin haryalaltai,honotsin setgeltei hulgaich,ezen enhbayart songuulin munge bosgoh,daalgavartai,ene alband ,huuli busaar tomilogdson bna.ene hulgaich hir hol yavahig harah uldlee.
0    0
Зочин [124.158.124.237]: 2016-03-25 15:24
arai dendej bnaa turiin alba haaguur haashaa yavaad bnaa nam gej buzriin gazar bh yumaa
0    0
Зочин [124.158.124.237]: 2016-03-25 15:25
ene MAHNamiig bi lav demjihgui ene baidlaar ard tumen demjihgui biz
1    0
Зочин [122.201.31.121]: 2016-03-25 19:49
Gant's ene salbart bishee uur MAHNiinhanii ochson buh salbart iim asuudal uussen . Ul s turiihnii ene zavaraliig uusgehgui bh, avah arga hemjee huuli gj bauu.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Их хөгжөөнтэй байгаа юм уу даа?......../видео/

ОХУ-ын арми АК автоматыг тэтгэвэрт нь гаргахаар болов (үргэлжлэл)

Европын газрын зураг 2000 жилийн дотор яаж өөрчлөгдөв?

Шүдийг 26'000'000 дахин томруулвал /видео/

АНУ-ын жүжгэн спектакл, Алеппо хот /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд