Ангилал:

Алдартан

Нарийндаа хатсан муу золиг уу.............

2015-08-11 20:51 2606 4
Мөнөөх алдарт Стив Жообс хэмээгч маань хорголоо тоолсон нөхөр байсан болж таарж байх шиг байна шүү (ёо..ямар сонин өгүүлбэр болчихвоо).



Стив Жообс 17 настайдаа ангийнхаа охинтой хил хязгааргүй үерхэж л дээ. Нэр нь Крис Бреннан. Үерхлийн дүнд хэдэн жилийн дараа найз бүсгүй нь гэнэт гашуун нясуунд дурлах болсонд Стив байдгаа чемодан-лаад сэм алга болов. Крис хүүхэн 22 настайдаа охин төрүүлээд чадлынхаа хэрээр ганцаараа аж амьдралаа чирэх явцадаа ааш нь эвгүйтэхлээрээ Стивийг дарамтлана "Хөөш, новшоо хүүхдээ харж үздэггүй юм уу?" гэж. Нөгөөх нь "Битгий гуц, миний хүүхэд бус" хэмээн хариулдаг байв. Энэ сөргөлдөөнүүд 1980-аад онд Стив ядуу байхад болдог байв.
Гэтэл тун удалгүй Apple-н од гийж Стив букааран барилга байшин, машин техник худалдан авах болсонд эхнэр №1 шүүхэд хандаж мөнгө нэхэв. Шүүх Стивийг зэмлэхэд Стив "би хүүхэдтэй болох боломжгүй хөөөн, иймд тэр охин минийх биш" гэж гүрийсэнд шүүх Стивийн эхнэр №2-оос төрсөн 3 хүүхдүүд рүү чичэн асуув "Энэ 3 хүүхэд хэнийх юм б дээ тэгээд?" Стив "мэдэх юм алга" хэмээн гүрийгээд байсанд шүүх ДНК-ийн сорилтоор бүгд өөрийнх нь болохыг батлаад тэтгэлэг тогтоосон байна.

Үүгээр 9 настай Лиза охин "хоцрогдмол" аавтай болж сарын 500 долларын тэтгэлэг хүртэх болов.
Лиза охины ээж гэрийн үйлчлэгч, зөөгч хийж гэр орноо чүү ай тэжээдэг байсанд энэ мөнгө их тус дэм болсон тухай Лиза охин дараа нь дурсав.
Стив сайхан аашаа хүрэхлээр хуучин эхнэр хүүхэддээ машин авч өгнө, нэг удаа бүр байшин хүртэл авсан байна.
Гэвч экс гэр бүлийн гишүүдтэйгээ ам зөрөх нь их ба тэр үед удаан хугацаагаар санхүүжилтээ зогсоодог байсанд том охин Лиза нь их сургуулиасаа гархад тулдаг байв.
Стивийн хөрш айл тэр үед Лизагийн сургуулийн төлбөрийг төлдөг байсан ч гэх шиг. Стив дараа нь хөрш найздаа "Хэн чамайг төлөөдөх гэсийн? Мөнгийг чинь өгөхгүй" гэж аашилдаг байсан байна. Ер нь нүгэлтэй муухай ааштай хүн байсан гэнэ шүү.

Эхнэр №1 Крис



Тэрбумтан Стив Жообс тун удахгүй талийх сургаар эхнэр №1 нь 2005 онд 30 сая доллар нэхсэнд Стив "юу ч өгөхгүй, ийм балиар юманд оролцмооргүй байна" хэмээв. Үүгээр 2011 онд Стив талийхад эхнэр №1 Крис бэлэвсэн эхнэр №2-оос санхүүжилт хүссэн захиа бичсэнд өрөвчхөн хүүхэн хэдэн сая доллар хандивласан гэх юм.
Юун ч ээдрээтэй амьдрал в дээ.



« Өмнөх сэдэв

Зулзаганууд /видео/

Дараагийн сэдэв »

"Илүү их айлгах хэрэгтэй байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.20.235]: 2015-08-12 13:19
nariiilsaar bgaad l uhsen shuu deee
1    0
ty [150.129.142.34]: 2015-08-13 16:34
Ter stev chn hugiin gar baisan yum bnalee anti stev kino bdg bizde
1    0
zochin [112.72.11.134]: 2016-08-21 02:47
Mongold ch bas Stivchuud olon bga.manai stivchuud gadagshaa shuu.uurt ch ugui .uruulď ch ugui.Orig stiv n harin uhsench ym bgd bdg.
0    0
Зочин [43.228.131.152]: 2017-05-16 10:54
насаараа хар цамц цэнхэр жинс өмссөн хүн тэгнэ шдээ тэрийг нь манайхэсэг нөхөд мундаг энгийн хүн нтр гэж биширч нтр бараг өлсөж үхсэн байх өө
2    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Миллей генерал: "Энэ дайнд солонгос энгийн иргэдийн золиос л өндөр байх болно...."

Фукушима сарын өмнө

Урлагийн бүтээл 45

Жакаартаа хотын хөнгөн шингэн хүүхнүүд

9 сарын хээрийн сургалтууд 3



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд