Ангилал:

Шинжлэх ухаан

NASA-гийн нээсэн хоёр дахь дэлхий түүн дээр очих боломж

2015-07-24 14:16 4199 7
NASA-гийн эрдэмтэд дэлхийтэй төстэй Kepler 452b хэмээх гариг нээсэн тухай хэвлэлийн бага хурлаар зарлалаа. Тус гариг нь нарнаасаа манай дэлхий шиг зайтай бөгөөд хэмжээ нь манай дэлхийгээс 60 хувь том мөн энэ гариг дээр ус шингэн хэлбэрээр байгааг тогтоожээ. Тус гаригийн нэг жил нь 385 хоног бөгөөд эрдэмтэд энэ гариг дээр амьдрал үүссэн байх хамгийн их магадлал ихтэй болоод таатай нөхцөл бүрдсэн гариг гэж дүгнэж байна.

Kepler 452b ба дэлхийг харьцуулсан байдал

Насны хувьд дэлхийгээс 1,5 миллиард жил ахмад гэнэ. Харин энэ гариг нь биднээс 1400 гэрлийн жил хол зайд байгаа аж.

Хэрвээ тус гариг дээр хүн амьдарвал хүний жин таталцлын хүчээр 60 хувь хүнд болно. Энэ нь хүнд нэг их саад болохгүй бөгөөд хүний бие нь орчиндоо дасан зохицох гайхамшигтай чадвартай тул энэ бол нэг их асуудал биш аж.

Хэвлэлийн бага хурал дээр судлаач Jon Jenkins тус гариг дээрх нарны илч нь манай дэлхийтэй тун адил тул ургамлын фотосинтез явагдах таатай нөхцөлтэй гэж мэдэгдэж байна.
Мөн Nottingham Trent их сургуулийн доктор Daniel Brown тус гариг дээрх ирэх нарны спектрум манай дэлхийтэй адил тул хүн тус гариг дээр далайн эрэг дээрх байгаа мэт биеэ наранд шарж болох аж.

Гэвч ийм сайхан манай дэлхийгээс хавьгүй том дэлхий нээсэн ч гэсэн хүн төрөлхтөн түүн дээр яаж очих вэ гэдэг нь бараг боломжгүй зүйл аж.
Учир нь нэг гэрлийн жил нь секундэнд 300 000 км/цаг хурдтай. Ийм хурдтай хөлөг хийлээ гэхэд тийшээ 1400 жил ниснэ гэсэн үг.
Харин одоо байгаа хүний бүтээсэн сансарын хамгийн хурдан хөлөг цагт 58 924 км/цаг хурдална. Энэ хөлгөөр тус гариг дээр очихоор явбал 25,8 сая жил явах хэрэг гарна. Гэтэл хүн төрөлхтөн үүсээд дөнгөж 2,5 сая жил болж байдаг. Тэгэхээр ийм хөлгөөр очлоо гэхэд замдаа мутацид орж хүн биш болоод очих нь тодорхой.



« Өмнөх сэдэв

Хурим аа гэж........

Дараагийн сэдэв »

Энэ баагий улам таалагдаад байх боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [112.72.13.111]: 2015-07-25 11:51
mhm gehdee l neg arga in oldoh bh,
0    0
Ze [182.160.3.145]: 2015-07-25 12:43
Hvn bish bolood ochih ni todorhoi gedeg ni estoi goy sonsogdow xxa!!
0    0
Зочин [103.10.23.5]: 2015-09-09 02:14
er ni bol ene garig deer ochih bhaa uchir ni evropt hurdasguur gej saihan bagaj bii teriig l ashiglana daa. kkk har nuh uusgej bgad l tsag hugatsaa oron zai, ene fizik hemjigdehuunuud shal uur yum bolj huvirna . hun torlohtonii gegeen oyun uhaand itgej bnaa shinjleh uhaan mandtugai
1    0
Зочин [112.72.11.112]: 2016-11-17 21:48
Dalan hudalch erdemtediin goe ugend huurtaad l.Bodit ertuntsduu hedhen jil amid yvahaa bod.hurdasguur har nuh genee.HUN buteej chadahgui.Bid zugeer l jijig nyn prazituud.ih muruuduvuu.ka.ka.
0    0
Зочин [111.127.40.132]: 2017-03-28 16:48
Гэрлийн хурдаар явхад 1400 жил гэдэг нь дэлхий дээрх хугацаагаар шүү дээ. Нисэгчийн хувьд хэдэн жил ч байж болно. Магадгүй хэдэн сар. Учир нь хурд ихсэж байх тусам цаг хугацаа удааширдаг гэж Эйнштейны бидний сайн мэддэг онол байдаг. Нисэгч гэртээ эргэн ирхэд 1000 жил өнгөрсөн байж болно. Харин мань эрийн хувьд хэдхэн сар болсон байна гэсэн үг. Дэлхийн тоолол дэлхийдээ л... Бүх юмс тэр дундаа цаг хугацаа харьцангуййййй гэж.
6    0
Зочин [111.127.40.132]: 2017-03-28 16:54
112-ийн өвчтөөн таниас илүү гарч худал хэлээгүй л байх. Тэнэг царайлсан чи тэр эрдэмтэдийн нээлтээр амьдарч байгаа биз дээ. Тэдний F-ээр чи муу нээлтийг нь гартаа барьчихаад сэтгэгдэл нэртэй тэнэг юм бичиж, цаг агаарын мэдээ үзэж, машиныг нь барьж, ТВ үзэж байгаашүүдэ. Царайгы чинь харах юмсан. Тэнэг хүний царай ямар байдаг бол. Сонин санагдчихлаа.
1    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Онжиго чинь ийм нарийн учиртай юм шүү дээ...... /видео/

Никола Теслагийн 100 гаруй жилийн туршид нууцлагдсан ярилцлага

румын улсад 1 миллиард 250 сая долларын пуужин

Дэлхийн хамгийн жижиг эмэгтэй

Хоо, ямар гоё шал вэ.....



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд