Ангилал:

Монгол

Нээрээ, ямар учиртай юм бол?

2015-03-03 17:41 5665 2
Олон жилийн өмнө манай дүү Швейцар, Итали, Франц нөхдүүдэд орчуулгын ажилд явж байгаад нэгэн сонин яриа хөөрөө өрнөсөн тухай ярих гэсэн юм. 1999 оны үед л байсан байх. Дээр дурьдсан 18 жуулчинд дүү маань орчуулагч хийн дагуулж говь хангайгаар баахан аялцгаасан юм.

Тэд маань нэгэн орой хөдөө түүдэг гал тойрон сууж байтал гадных нь “Монголын энгийн амьдралын ёс заншилын тухай ярихыг” хэрцгийлэн шаардсан байна. Өөрсдөө ч амьдралынхаа элдэв үйлийн тухай ярьж нэг ёсны хээр соёлын солилцоо өрнөсөн байх нь. Дүү маань “гал руу ус цутгаж унтрааж болдоггүй”, “хад чулуун дээр улаан мах идээ тавибаас цаазаар гэсгээх нь” хэмээн ерөнхий сэдвээр оролдож байгаад аажмаар эхнэр хүүхдийн сэдэв рүү гулсан орсон юм байна л даа. “Жожхон маамууны өлгий дээр эцэг хүн эсгийгээр үнэг урлан зүүдэг”, “мээм нь хавдсан эхнэр хүний горьдоог ингэж, тэгэж гаргадаг” гээд л онгод нь орчихсон гуцаж гарав гэнэ. Гэтэл сүүлийн өгүүлбэрийг нь ойлгоогүй хэдэн гадаад “яадаг, яадаг гэнээ?” хэмээн гайхан ширтсэн байна. Дүү маань нарийвчлан тайлбарлав. Ойлгодоггүй ээ. Яг аль хэсгийг нь ойлгохгүй байна? Бүх хэсгийг нь: "Мээм яалаа гэж гадны нөлөөгүй хавддаг юм? Бохир орсон юм уу? Тэгээд яахлээрээ хавдсан эрхтэнг “хууран мэхлэх” үйлдлээр эмчилдэг юм? Ер нь мээм гэж яг аль хэсгийг яриад байна?" гээд л эхэлсэн гэнэ дээ.

Гайтай юм шиг тухайн групп дотор тэтгэвэртээ гарсан Швейцар улсын “гавьяат” хүүхдийн эмч чавганц явж байсан нь адал явдлын цаашдын өрнөлийг тодорхойлсон юм. Тэрбээр аяллын турш пацааныг маань байцааж зовоох тул манай дүү “эхнэртэй хүнтэй уулзуулья, тэр сайн тайлбарлана” гээд УБ-т ирээд намайг чирэхгүй хаачихвэ?

Заа, эхнэрийнхээ мээмийг 2 удаа хавдаасан агуу туршлагатай би чадлынхаа хэрээр “асуулт- хариулт-тодотгол-сөрөг асуулт” хэлбэрээр шөнө болтол (биднийг зоогийн газраас хөөтөл) мэтгэлцэн гадныханд тайлбарлав. Гол байцаагч нь эмч чавганц байсан бөгөөд тэрбээр Африк, Ази, Латин Америк-д сайн дурын эмчээр ажиллан элдэв угсааны эхчүүдтэй харьцаж байсан туршлагатай хүн байв. Миний тайлбар “энэ мээм хавдах ба эмчлэх явдал бол 100% сэтгэхүйн асуудал юм” хэмээх өнцгийг баримтласан байв.

Эмч чавганц асуудалд маш суурьтай хандан бидний яриа хөөрөөг жинхэнэ “эмч нарын симпозиум” болгон хувиргав. Зоогийн газраас гарч явхад эмч “Уул нь ч үндэстэн бүр ижил бүтэцтэй байдаггүй гэдгийг туршлагатай эмч нар мэдэх боловч иймэрхүү асуудлаар манай европод хамаагүй ярьж болдоггүйн улмаас та нарын сая ярьсан энэ гайхамшигт үзэгдлийг бид мэдэхгүй байгаа” гэх утгатай яриа өрнүүлж байж билээ.

Эцсийн дүнд тэдгээр барууных нь “мээм хавдалтын” талаар бүдэгхэн ойлголттой хоцрон “нэг иймэрхүү сонин үзэгдэл монголчууд дунд байдаг юм байна” гэх дүгнэлт зонхилсон байх.

Уг энгийн үзэгдэл нь миний сонирхолыг татаж дараа нь надад тааралдах хөгшин (юм үзэж нүд тайлсан) орос (татаар орос хүртэл байв), гүрж, америк, япончуудаас энэ талаар тайлбарлан асуухад бүгд ойлгохгүй байсанд өдгөө эцсийн дүгнэлтэнд хүрээд байгаа: Мээм хавдах явдал бол зөвхөн Монгол үндэстэн дунд тохиолддог үзэгдэл. Харин энэ “чанар” бидэнд юуны учир олдов? Яах зорилготой юм бол? ..... бөөн нэмэлт асуултууд.

Манай веб-сэтгүүлд дурьдсан “Тархины хэмжээг томруулдаг ДНК зөвхөн Монголчуудад байдаг” ч билүү нэг сэдвээр барууных нь бас сонин дүгнэлт гаргачихаад байгаа. Монголчуудын Хөх толбо байна, бас. Юунд зориулагдсан өөрчлөлтүүд вэ? Ямар үүрэгтэй? Хаанаас гаралтай? Ямар нэг үүрэгтэй юм уу, ер нь?
Дарвины онолоор бол “Ямар ч үүрэггүй мутац өөрчлөлт гэж байдаггүй, заавал үүрэгтэй байх учиртай” гэдэг байх аа.

« Өмнөх сэдэв

Ёроолгүй тэнэгүүд /үзээд хэрэггүй дээ!!!/

Дараагийн сэдэв »

АНУ Аргентин-д зэвсэгт хүчээ байрлуулхаар болжээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.20.84]: 2015-03-03 20:33
Сайн байна уу, Нээрээ л сонин юм даа
0    1
dddd [150.129.143.249]: 2015-03-04 09:41
Gadniihan hunees yum goridodgui mglchudl bnga hun yu uguh bol gej uluv duluv hiideg zann gennd shingeed tegeed meem n havdaj bgaa yum
1    2
Зочин [202.170.80.55]: 2015-03-04 10:04
Сайн байна уу,
0    0
Зочин [202.170.80.55]: 2015-03-04 10:09
Сайн байна уу, сонин шүү зөндөөн л үхрийн баасаар хуурч горьдоог гаргаж байлаа хуураад л нам
0    0
Зочин [150.129.140.94]: 2015-03-05 08:36
Энэ зураг дээрх хүүхний тархи нь хөдөлчихсөн юм уу хаашаа юм, хоёр нүд нь илт том жижиг гарчихаж. Бас их царай муутай нөхөртэй юм шиг байна, хүүхэд нь царай муутай юм. Нөхөр нь хөдөө нэг жижиг уурхайтай, 2-дахь гарын хуучин ландтай хурган баян байх. Палбийсан онийсон нүдтэй, нээх том гүзээтэй, бөх аятай, нэг их идсэн унгасан хүн болов уу. Тэгээд энэ хүүхний тархийг хөдөлтөл хаяаа зодчихдог.
3    7
Зочин [150.129.140.94]: 2015-03-05 08:51
Монголчууд чинь дэлхийн бусад үндэстнүүдээс өөр шүү дээ, дээд тэнгэрээс заяатай, хүнээс гаралтай биш, тэнгэрээс. Тэнгэрээс унаж ирэхдээ л хошного дээрээ хөх будагтай ирсэн юм. Монгол хүний ген онцгой учраас ДОХ тусдаггүй. Манайд бүртгэлтэй ДОХ туссан гэх хүмүүс бүгд хужаагийн эрлийз учраас л тэр. Олон сайхан онцгой шинж чанар байдгийн бас нэг нь энэ мээм хавддаг явдал, өөр улсын тэр байтугай морь шиг сайхан биетэй европ хүүхний мээм хавддаггүй.
1    4
Зочин [202.179.31.242]: 2016-08-02 14:57
гаданыхан нэг их гордоод байдаггуй байх хааяа ховор дохиолдолд горьдсон бол хавдар гээд огтолоод авчихна. анжила жоли шиг
0    0
Зочин [27.123.214.91]: 2017-10-27 21:02
Zarim zuiliig medehgui orhison ni deer
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 44

Азтай лүднүүд

Монгол банхарын бойжилт

Зэвсэгт хүчний техникийн "оршуулгын газрууд"

Калифорн-ий аймшигт гал түймэр



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд