Ангилал:

Нийгэм

Нэгэн араб нөхөр Өмнөговьд "хүрздүүлхээ" алдсан нь

2015-10-17 18:44 3041 9
Өмнөговьд саудын арабтай тохиолдсон нэгэн явдал санаанд оров.

1997-8 онд болсон явдал шиг санагдаж байна. Тэр зун Өмнөговийн жуулчины баазын нэг жолоч ахтай хууч хөөрч сууж байлаа л даа. Тэгсэн агаа өөртэй нь хэдэн хоногийн өмнө тохиосон сонирхолтой явдалаа хүүрнэв.
Тэрбээр хэдхээн хоногийн өмнө саудын арабын нэг шейх-ийн орлогчийн туслахын туслахыг дагуулж Өмнөговиор жаал тэнэсэн юм байна. Араб маань анхнаасаа л элдэв долоо ааш гарган жолоочийн эгдүүг хүргэж байгаагаа мэдээгүй аж. Жишээ нь: ард суух араб "зочин" жолоочийн суудлыг өшиглөхөд жолооч машинаа зогсоох ёстой л гэнэ, зогсох даруйдаа тусгай хивс эвхэгддэг сандал гаргаж дэлгэх ёстой л гэнэ, ялаа шумуулыг нь үргээх ёстой л гэнэ.....гэх мэтчилэн элит зааварчилгаа баазын захиргаанд өгөөд байв. Агаа ч яахав, сонссон дүр эсгэн хээр гараад "элит үйлчилгээнийхээ" зааварчилгааг умарталгүй хаачихуу. Эхний хэдэн "суудал өшиглөлтөнд" зогсолгүй явж өөрийн хүссэн газраа хэргээр зогсож тамхиа баагуулсанд араб хязгааргүй их бухимдан арабаараа баахан хашгичан дэвхцэв. Тэр үед нь эвгүйхэн ширтэчихээд (үнэндээ л хүйтэн царайтай хүн байсан л даа) үзэх юмыг нь үзүүлээд явж байтал зочин өшөөгөө авах сэдэлтэй (юм шиг л байгаа юм) халтар араб хөлөө жолоочийн мөрөн дээр гарган сарвайлгав. Иймэрхүү үйлдлийг нь тэсэн ядан хүлээж байсан жолоочийн аазгаа нь сэрж машинаа буухиалан зогсоон арабыг чирч гаргаад жижиг хүрзээ барин хойноос нь илдэв. Тухайн үедээ ч "цавчаад борцолчихьё" гэж бодож байсан тухайгаа жолооч маань аминчлан хэлсэн л дээ. Хэдэн метр илдүүлсний дүнд араб буруугаа хүлээн бааз руугаа буцах санаа дэвшүүлсэнд хоёулаа машиндаа суун хөдөлсөн байх юм. Буцах замдаа араб зочины араншин тун эелдэг болж онигоо ярих нь холгүй явсаар бааздаа ирэв гэнэ. Заа, баазын хашаанд буув уу үгүй юу, нөгөө сайхан инээж ханиаж байсан араб орьжинааль дүрээ эргүүлэн олж баазын зохион байгуулагчийг дарамтлаж гарсан байна. Юу орилоод байгааг нь үл ойлгох жолооч орчуулагчаас асуусанд "Энэ муу гуйлгачин боолоо та нар надад яг одоо зараад аль, хэдэн зоос вэ? Энэ муу боолын амь хэд вэ? Үнээ хэл.... Танай улсад хэдэн доллар төлвөл энэ боолыг би алж болох юм б?" гээд л тэрүүгээр эргэлдэн гүйгээд байх нь тэр. Захиргаа эхэндээ ойлгоцтой хандах гэж оролдовч "боолын үнэ...алж хядах үнэлгээ" зэргийг сонсоод тэсвэр алдан араб зочиноо өөрсдөө дарамтлав: "хамаа, хүн алах санаатай этгээдийг гадаад дотоодыг нь үл харгалзан манайд цаазалдаг юм шүү, барагтайхан байгаарай" гэж. Араб нөхөр сэмхэн битүүхэн доороо дэвхцэн гэрийн зүг алхаснаар бичил скандал дууссан гэнэ дээ.





« Өмнөх сэдэв

Зүгээр л Эротик

Дараагийн сэдэв »

Урлагийн бүтээл 63




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

001 [66.249.82.231]: 2015-10-17 18:59
aguu amerik ygd oirh dornodtoi zurchilddugiin shaltgaan ene!

amerikiin negdsen uls huny erh erh chuluug hundelj deedeldeg, hen negnyg ylgavarlan gaduurhdaggui uls ym shuu!
9    5
erde [103.10.23.52]: 2015-10-18 14:23
americ delhiin hamgiin huchirheg guren uuntei margah teneg baihgui . harin ene arabuudad uzeed ogii gesen ch oligtoi erdemtei hun baihgui teneg humuus buh zuilee gadaadiinhnaar hiilgedeg yag mongolchuud shig , shashin , boo hogjuulehees uur yum hiij chadahgui uls .
3    0
Зочин [180.149.78.27]: 2015-10-18 15:59
Энэ болсон явдал. Гэхдээ амнас ам дамжисаар одоо бүүр өмнөговь болчиж. үйл явдал ховд аймагт. Он нь 70 аад оны сүүлч үе. тухайн үед сэргэн сэхэж байсан арабуудыг соц монгол ах оросын заавраар дэмжиж харилцдаг байж. Нэг араб зочиноо ховдод авчирж шашин нэгтэй гэж авто баазын ерөнхий инженер Шолпан гэдэг казак нөхрийг жолоочоор явуулж. Нөгөө араб нь харин баахан ямбалж эцэст нь хөлөө мөрөн дээр нь тавьхад нь зогсож бөөн юм болсон. Энэ боолыг алчихая хэдэн доллар өгөх вэ гэсэн гэдэг. Энэ жолооч болж амиа үнэлүүлэнгээ алдсан хүн одоо ховдод жолооны сургууль ажиллуулаад амьд байгаа
4    0
baavar huu [217.162.178.233]: 2015-10-18 18:47
Baavar agaag uidsan neg jolooch amiig n ard n gartal bult shaasan bn hehe. Baavar agaa gunee itgeed niitlel bichej bgaa ene uu xi xi
2    0
al ab [103.194.176.3]: 2015-10-19 09:57
arabiin pizdanuudiig hezee ch davraaj bolohgui
1    0
Зочин [150.129.142.161]: 2015-10-25 02:13
mongold bol hen durtai irj yu hvssenee hiideg gazarshd bidnii hen n ch yaaj ch chadahgui
0    0
Зочин [182.160.35.89]: 2016-03-31 15:35
70-аад онд болсон явдал шдээ.
0    0
ss [111.127.40.80]: 2017-03-25 11:47
Arabuud davar ch b.gaa shvv. Zun bolgon arabiin emirataas, kataraas, kuveitees yamar olon ongoz irdeg geech. Tednees tsuuhun hediinh ni irsen zorilgiin tyhai ( unen ch yum uu hudlaa ch yum uu) TV-eer yaridag. Busad diilenh olonhiig ni tag duugvi ungirdug. Yamar zorilgoor irdeg yum bvv med. Neg nuhuriinhni irsen ongotsiig dagaad 2-3 ongots bol b.nga. Tedniig UIH gishuud, hen ni medegdehgvi darga nar shuud l ongotsnoos ni tos ch avaad yavdag. Bugdeeree arabuudiin umnu yag tsereg shig jiriitel zogsood gar barihdaa maliital ineej buhulzuj b.gaa ni l haragddag. Novshnuud tedend yugaa ch ugsun b.j magadgvi shvv. Tamini ee ene tuhai surag tavij murduuchee. Chinggis khaan niseh buudal deer zun ochood l har, Tuhain arab ulsiinhaa neriig bichsen ongotsnuud b.j l bgaa. Esvel tsergiin nogoon ungutei ongotsnuud.
0    0
Зочин [172.58.137.177]: 2017-09-23 03:16
Араб лалуудыг даврааж болохгүйг дэлхий нийтээр харж бна шүү дээ. Манайхан хэдэн долларын хараад л долдгинодог бх даа. Азаар бид нар муу ёртонгуудаас хол амьдрах юм.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Банн жорлонгоо эмх цэгцтэй байлгах хэдэн арга

Ерөнхийлөгчийн унаа яаралтай зарна, ярина

Америк сенаторууд ард түмнээсээ дутдаггүй л юм байна.... эгдүүтэй шт /видео/

Үхлийн амьтны хүрээлэн, Индонез

2010 оны киргизстаны төрийн эргэлт



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд