Ангилал:

Аялал, Бизнес, Мэдээлэл

Никарагуа-гийн шинэ канал тавих ажил уржигдар эхлэв

2014-12-25 16:26 1368 0
Дэлхий хорвоо дээр улс төр ба эдийн засгийн агуу тектоник хөдөлгөөнүүд явагдаад байна. Саяхны жишээ гэвэл: Никарагуа-гийн далайн хиймэл канал барих ажил уржигдар эхэлсэн явдал. Та нар энэ төслийн талаар сонссон л байх: Атлантикийн далайг Номхон далайтай холбох шинэ канал барих ажлыг Никарагуа, БНХАУ ба ОХУ гурав хамтран гүйцэтгэхээр тохиролцоод 6 сар орчим болж байна. Тухайн үед “энэ фантааз төсөл хэзээ ч бүтэхгүй” гэх хүмүүс олон байсан боловч хоёр хоногын өмнө төслийн ажил эхлээд хаяв.
Өнөөдрийг хүртэл 2 далайг холбодог ганц Панамын канал байсан бөгөөд уг каналыг АНУ 100% өөрийн эрх мэдэлд авцан байв. Америкчууд сүүлийн үед Панамын монопол эрхээ далайлган бусад орнуудыг сүрдүүлэх явдал газар авснаас ОХУ ба БНХАУ хоёр шинэ канал барих шийдэлд хүрсэн болно.
Энэхүү агуу төслийн өртөг нь 50 орчим тэрбум доллар гэнэ. 2019 он гэхэд төслийн эхний байгууламжуудыг хүлээлгэн өгөх, 2029 он гэхэд төслийг бүрэн барьж дуусаад ашиглах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Төслийн санхүүжилтийн ихэнхийг хятад улс хариуцах бөгөөд ОХУ нь аюулгүйн байдлыг хангах үүрэгтэй гэнэ. Үүний тулд ОХУ нь Никарагуа улсын удирдлагатай цэргийн салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн билээ.



Панамын канал



« Өмнөх сэдэв

Улс орнуудын хилийн зурвас

Дараагийн сэдэв »

Эр хүн шиг үхлээ........ /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Арабын баячууд шонхор шувуугаар хэрхэн ан хийдэг вэ

isis-ийн "PR" менежер капут /видео/

"Жабхат ан нусра"-гийн үхлийн тулаан /видео/

БНАСАУ 300 мм-ийн пуужингийн системээ үзүүлэв

Cathay Pacific-ийн гал тогоогоор шагаах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд