Ангилал:

Алдартан, Баячууд, Түүх

Ностальжи: Сандра

2014-12-20 16:58 2955 2
Эртүүд автобусанд явж байтал жолооч маань Сандра-гийн “In the heat of the night’ дуу тавьдаг юмдаа. Олон жил сонсоогүй болоод ч тэр үү, хөөрхий муу Сандра-гийн дуу хоолой нээх дотно, дулаан санагдаж билээ. Бага байхын шинэ жилийн баяр маяр санагдаад ч байх шиг. Марзан үе байсан шүү.
Ажилдаан ирээд яг ажил хийж харагдаач, нөгөө муу Сандра, Саманта Фокс, Сабрина мабринагийн талаар кибер ертөнцөд сураг ажиг тавьсаар өдрийг дуусгав. Бүгд амьд байна, хөөрхийс.

Улаанаар тойруулсан бяцхан охиныг таньж байна уу? Тиймээ: Сандра, бүтэн нэр нь Сандра Анн Лауэр. 1962 онд төрсөн гэнэ.Франц аав, Герман ээжтэй юм байна. Германы Саарбрюкен гэдэг хотод төрсөн юм байна. Аав нь архи дарсны дэлгүүр ажиллуулдаг байсан гэнэ. Үгүй ээ, үгүй архичин биш.

Сандра 1977 онд 16 настайдаа тэр үед их алдартай байсан “Арабеск” хамтлагт анх дуулж шоуны ертөнцөд эмзэгхэн хөлөө тавьсан гэнэ.

Төд удалгүй “Арабеск”-ийн гаруудтай нэвт хэрэлдээд хаалгаа савчин гарахаасаа өмнө “та нарыг би бээр бут нэргэх ажаамуу” хэмээгээд алга болсон гэнэ. Заа тэгээд 1984 оноос авахуулаад соло (ганцаарчилсан) уран бүтээлээрээ бядны сонор бөгөөд мэлмийг баясгахаас гадна өөрийн мэдэлгүй эрчүүдийн зүрх сэтгэлээр тоглож эхэлсэн байх нь. Олон ч эрийн зүрхийг шимшрүүлсэн байх шүү.



Өдийд ч сүйрцэн аньяа болсон байгаадаа гээд одоогийн дүрийг нь харсан чинь бас гайгүй шүү, ясны нэг гоо чанар байнаа.



Аньяа тэтгэвэртээ гараад ач гучаа базаад сууж байгаа гэж таамагласан маань эндүүрэл болов. Ажаа 2012 онд сүүлийнхээ дууны цомгоо гаргасан байвал яахуу? Чанга уу? Тэр цомог нь хүн амьтны анхааралд өртөөгүй ч Сандра нэрээ мартуулахгүй бас болж л байна. Зааз, нэт-ээс олсон хэдэн зургийг сонирхтун.















2008 он. Бас л юм юм байгаа биз!

Аав ээжийн хамт

Арабеск хамтлаг

« Өмнөх сэдэв

Алдартнуудын санамсаргүй "нүцгэлэлт" (үргэлжлэл)

Дараагийн сэдэв »

Америкчуул үнэндээ л цус ойртож ээ............... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [203.194.114.205]: 2015-05-01 16:05
Sonsoh mun ch durtai baij bilee.Odoo sonsohod ch goy l bna lee.Peters pop show-g sanaj bgaa bizdee Сайн байна уу,
0    0
Зочин [27.123.214.90]: 2016-12-05 09:34
Сайн байна уу. 2013 онд Москвагийн Авторадио шоун дээр дуулж байсан байна шүү. Хоолой нь хэвээрээ байна шүү.
https://www.youtube.com/watch?v=A8LHlkew3XY
0    0
Баавар [124.158.94.35]: 2016-12-05 11:22
Үзлээ. Харлаа. Бичилхэн пальбийжээ.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Нефть нэрэх "цэг" гэх юмуу даа?

"Буран" сансарын хөлөг онгоц

Артиллер-ийг шалгав

Дамааскийн ган шүрүүпээр хийх арга............/видео/

Энэ зуны хамгийн хөгжилтэй бичлэгүүд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд