Ангилал:

Алдартан, Монгол

Нөгөө алдарт Ноён уулын археологийн олдворууд 1

2015-03-06 18:58 15632 6
Ноён Уулын археологийн анхны хайгуулыг нөхөр Козлов 1923-1926 оны хооронд явуулсан байдаг. Тэрбээр тухайн үедээ л хиргэсүүрийн цогцолборыг "Ер бусын түүхэн ач холбогдолтой газар" хэмээн ярьж байсан гэнэ. Тэр экспедицийн олдворуудын заримыг нь Ленинградын Эрмитаж-д илгээн, зарим хэсэг нь Монголын түүхийн музейд үлдсэн байна.





Уг бөс материалыг тухайн үеийн Хүннүүчид Персийн нутгаас солилцсон эс бол Персүүд Хүннү ноёнд бэлэглэсэн байх магадлалтай гэнэ. Анх олдоход юу нь мэдэгдэхгүй шахуу эд байсныг Кремлийн реставратор-ууд 2 жилийн хугацаанд сэргээн засварласны үр дүнд өдгөө дэлхийн түүхэнд эргэлзээтэй байсан нэг том асуултанд хариу авч чадсан нь гайхмаар: Персүүд бурхан тэнгэртэйгээ харьцахдаа "нууц жорын" ундаа ууж "холбоо тогтоодог" байсныг түүхчид мэдэх боловч юун "ундаа" вэ? гэх асуултанд өнөөдрийг хүртэл хариулж чадахгүй байсан байна. Гэтэл энэ олдвор дээрх гол баатар нь гартаа мөөг барьсан байдалтай дүрслэгдсэн нь хариу олгов: галюциногенный (дэмийрүүлэгч гэх юм уу даа) мөөг хэрэглэдэг байж.



Анх олдохдоо бөс эдлэл маань ийм төрхтэй байж. 2009 он

Түүнээс гадна Ноён Уул-д 2009 онд Эртний Ромын нарийн хийцийн эдлэл олдсон нь дэлхийг шогшруулсан ажгуу. Өмнө нь түүхчид таамаглах төдий байсан үзэл нь батлагдав: М.Э.Ө Торгоны замын Дундад Аази дахь хэсгийг Хүннүүчид "хянадаг" байсан нь батлагдав. Хятад Европын худалдаа наймааг "хянадаг" байсан байх нь ээ дээ.

Дээрх бөс эдлэл засварлагдхаас өмнө.





1962 онд СССР-ийн археологч нөхөр Руденко-гийн зохион байгуулсан хайгуулаар олдсон хивсэнцэр л бололтой.

Алдарт ширдэг







1923 оны Ноён Уул

Козловын олдворууд. Хүннү хувцас.

Эрдэнэ зуугаас холгүй ийм яст мэлхийний хөшөө байсныг Козлов зургийг нь авсан байна. Одоо хаана байдаг юм бэ?

2 сард Улаан цутгалан.







Морьны мөнгөн тоног гэнэ. 2009

Хятадын лаакдсан аяга





Ноён Уулын археологийн хайгуул 2009 онд















Хятад сүйх тэрэг









« Өмнөх сэдэв

Бууны сумыг сэлмээр цавчдаг хүн байна гэвэл итгэх үү?

Дараагийн сэдэв »

Пролетариссимус эротикус 49




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

зочин [150.129.141.33]: 2015-03-20 21:04
Сайн байна уу, бидний өвөг дээдэс өндөр хөгжил соёлтой байсан гэдгийг хатуу ойлго
4    0
Зочин [202.179.20.89]: 2015-05-07 20:54
Сайн байна уу,
0    0
хэвтээ хар хаммертангууд [203.194.114.63]: 2016-01-05 16:41
энэ олдворууд одоо орост байгаа юм болов уу. одоо ч нинжа нар ноён уулыг ухаж сүйтгээд байгаа сурагтай байсан нөгөө ноён уул түүх газар шороондоо хайртай тэмцэгчид нинжа нар болж таарсан уу. хэрэв биш бол очоод тэр ухаад байгаа нөхдийг боль гээд уулаа тойроод хэвтчихээсэй. ордны хажууд хэвтэж байснаас илүү үр дүнтэй байх.
2    0
Зочин [103.57.94.252]: 2016-06-14 21:09
ЗӨВ ШҮҮ
1    0
ггг [150.129.143.85]: 2016-10-24 17:17
1920-1930 аад оны үед монголд амидарч байсан Гелета гэдэг хүн бичихдээ , Энэ козловын судалгааны багийнхан гэж голдуу алтны хайгуулчид байсан булш малтаад алтан голдуу эд зүйлсийг нь аваад бусад эд зүйлсмйг нь буцаагаад булчихдаг . Булш малтаж маш их үнэт эдлэл олсоноо бүгдийг нь нууцаар авч явсан ёс боолгож хэдхэн зүйл монголд үлдээсэн гэж бичсэн байна лээ.
1    1
ггг [150.129.143.85]: 2016-10-24 17:18
Гелета гэж Унгар хүн шүү.
1    0
HAMNIGAN [202.179.2.118]: 2017-02-16 00:39
ARHIOLOGIIN OLDVORUUD NEG L BISHEE MONGOL GEHEESEE ODOOGIIN HASAGUUDIIN UV SOELTOI OIROLTSOO ADILHAN ED OLGIINUUD BAIHIIM DA OTGO JINS,HOOROG MONGOLEETEN GUTAL BOSOO ZAHTAI DEEL HANTAAZTAI NOENII SHARIL OLDODGUI YM BAIHDAA
0    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ баагий яаж тэнэгтсэн гээч..........

Таафчикт залуусын өчигдрийн уран бүтээл

Nissan танилцуулж байна: өөрөө зогсоолдоо гэлдрэх сандал /видео/

Серб арми дайны бүрэн бэлэн байдалд оржээ

Нуланд човганц: "Эрдоган Оросоос уучлал гуйдаг нь буруу"



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд