Ангилал:

Гамшиг

Нөгөө фантаазын кино хэрэгжээд эхэлсэн шүү

2017-07-25 17:55 961 5


Америкийн хүнс түгээх автомат үйлдвэрлэгч "Три Скүер Маркет" компани нь технологийн дэвшлийг угтан гүйхээр шийджээ. Тэд компаний ажилчиддаа алдарт бөгөөд учир битүүлэг чип суулгах аян өчигдөр эхлүүлж.
"Ингэснээр манай ажилчидын амьдрал хялбарчлагдана:
- Ажилдаа ирж гарснаа бүртгүүлнэ (Хурууны хээгээр болохгүй л байгаа юм байх даа?)
- Оффисдоо өөрийн хэсгийн хаалга цонхуудыг дураараа онгойлгох давуу эрх эдлэнэ.
- Ажлын компуутераа нээх гэж алтан микросекунд алдалгүй шууд асаана.
- Ажлын гуанз болон ажлын хүнсний дэлгүүрээс зээлээр хоол хүнсээ авах алтан боломж олдоно..." гэж ярьсан байна.
Ааа, тийн, "Бүтэн 300 долларын үнэтэй чип-ийг эхний 50 элсэгчидэд манай компани зардлыг нь дааж суулгаж байгаа шүү" гэж мэдэгдсэн нь хайрын нулимс асгаруулсан билээ.









Компаний нийт 84 оффисын ажилчидын 50 нь өчигдөр сайн дураараа "чипдүүлсэн" гэнэ.

Хурууны хээгээр хийчхэж болдог л үйлдэл....

Мөн ялгаагүй, хурууны хээгээр хийчхэж болдог л үйлдэл....

Бас л хурууны хээгээр хийчхэж болдог үйлдэл.....

Үүнийг ч гэсэн хурууны хээгээр хийчихдэг болгож болно.

Гэтэл...... яагаад заавал гадны электрон төхөөрөмж бие махбодид суулгах гээд чичрээд байна, нөхөд?

Хүмүүн төрлөгтний хөгжлийн энэ үе шат санаанд орох юм даа.







« Өмнөх сэдэв

Холбоотнууд буудалцсан байна /видео/

Дараагийн сэдэв »

АНУ Аргентин-д зэвсэгт хүчээ байрлуулхаар болжээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

erdeme [59.153.87.31]: 2017-07-26 00:06
манайд хамаг түрүүнд mcs үүнийг суулгана
0    0
балдууш [78.209.187.2]: 2017-07-26 00:21
заа ингээд робот боолын эрин ийнхүү албан ёсоор нээлтээ хийвээ гэж
0    0
сүрэг [202.179.31.242]: 2017-07-26 08:59
үүнийг малд суулгаж сансараас хянах малын болон малын махны гарал үүсэлийг тогтоох малыг паспортжуулан арчилгаа маллагаа,эрүүл мэнд,вакцин гэх мэтэд ашиглах боломжтой гэж хэдэн жилийн уншиж байсан юм байна
1    0
Зочин [27.123.212.139]: 2017-08-13 11:51
Ингээд машин боловоо. Хор мор буу сумны ч хэрэггүй. Сүлжээгээр вирус тараагаад л болоо. Хакерчин болдогымуу.
0    0
Mongo oloh arga [109.88.141.95]: 2017-11-09 15:48
Bas hunii erh choloond haldaj, bas neg mongo oloh argaa olj baigaa ni ene dee. Ene bol shal demii zuil.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 44

Азтай лүднүүд

Монгол банхарын бойжилт

Зэвсэгт хүчний техникийн "оршуулгын газрууд"

Калифорн-ий аймшигт гал түймэр



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд