Ангилал:

Амьтны ертөнц, Байгаль, Пөөх!

Нулимс асгарам явдал

2014-12-16 18:22 7199 0
Африкт Сафари аяллаар зугаалж байсан жуулчид зүрх шимшрэм явдалтай санамсаргүй тулж фото зурганд мөнхшрүүлэв

Бабуин сармагчингийн гэр бүл эрслэнгийн дайралтанд өртөж хөөрхий моньдитой эм сармагчин амь үрэгдэж гэнэ. Юу ч ойлгохгүй сандарсан моньд үхцэн эхээсээ зууралдсаар эрслэнгийн хоол болохын даваан дээр гэнэт ухаарсан бололтой ойрхон мод руу зугатав.

Гэвч дайралтанд шархадсан, дээрээс нь бяр муутай бяцхан сармагчин мод руу авирч чадахгүй хий дэмий тойрч үсчиж хашгичав.

Заа, моньдийг идхэнэ дээ гэтэл айснаасаа зог туссан моньдийг мөнөөх эрслэн нь долоож тайвшруулснаа хажуудаа тавьж тоглохчаан аядсан байна.



Моньд ч тун удалгүй тайвширч эрслэнд наалдан дуг хийв.

Мөнөөх эрслэн шинэхэн олсон үр лүүгээ бусдыгаа ойртуулах дургуй хамгаалан суув. Бусад эрслэнгүүдэд их сонирхолтой байгаа бололтой хоолоо ч умартан тойролдон шиншилцгээв гэнэ.

Юу болоод байгааг гайхаж ширүүхэн байцаалт явуулхаар ирсэн арсланг эрслэнгүүд хөөн амбаардав.

Арслангууд хоорондоо эрэгчин эмэгчинээ үзэж байх хооронд модон дээр сэмээрхэн ажиглан сууж байсан нэгэн сармагчин сум лугаа үсэрч нөгөө моньдийг шүүрэн авч мод руугаа зугатсан байна.

Аврагч сэргэлэн сармагчин үйлдэл дээрээ зургаа даруулав

« Өмнөх сэдэв

Гүрж улсын шоронг амралтын газартай андуураваа

Дараагийн сэдэв »

селфи фото 99 жилийн ялаас аварчээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

хасагууд мөнгөө зальдуулав

Югославаар ахиад оролдхоор шийджээ

Өвөг дээдэс маань ялгаагүй л хульхидуулдаг байж дээ

Жаал зураг ширтэж зовцгооё

Мөнхийн хөдөлгүүр, прототип 6 /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд