Ангилал:

Гамшиг, Түүх

Нуруугаараа зогсож боломгүй хэд

2015-12-03 14:21 2638 9
Дэлхийн 2-р дайн дуусхад жигшмээр араншин гаргасан улс үндэстний тухай хэдэн зураг.

Чехууд. 7-хон жилийн өмнө герман армийг цэцэг навч, сүү сааль, баяр хөөрийн нус нулимсаар угтаж байсан чехууд герман дайнд ялагдсаны маргааш нь "местный" герман үндэстнээ яргалан хөнөөж эхэлсэн байдаг. Герман гэрчийн мэдүүлэг: "Олон зуун герман гаралтай иргэдийг сайн дурын "цэвэрлэгч" чехууд 1 хоногийн дотор цуглуулан Прагад авчирсан. Хүүхэд, настан, эр, эм бүгдийн гутлыг тайчуулан хагархай лонхны шил албаар хагалж бэлдсэн замаар хэдэн км алхуулж том стадионд оруулсан. Замдаа унах хэдийг элдэв труба, модоор зодон алж байсан тул бид чадлынхаа хэрээр хурдан алхаж билээ. Залуу хүмүүс цус алдалтаас замдаа унаж байхад манай цувааны тэргүүнд нэг 65 орчим насны чавганц ганц ч "ёо" гэлгүй эгц урагшаа харан алхаж байсан нь одоо хүртэл мартагддаггүй. Тэрбээр алхасаар стадионы үүдэнд бүдрэн унахад чех залуучууд хувцасыг нь шувтран 2 хөлөнд нь олс уяж 2 чех бандид стадионыг тойрч чирэхийг тушаасан. Хоёр банди "үгүй" гэтэл залуучууд тэр 2-ыг жаал зодож хүчээр чирүүлэв. Эмгэнийг хөлнөөс нь чирч байхад чехууд гарт баригдах болгоноор түүнийг тамлан зодож инээж хөхрөх нь аймаар. Сүүлдээ ч хүн эсэх нь мэдэгдэхээ байсан эмгэн ашгүй амь хураасан байв. Үүнийг харсан бид үхэлдээ бэлдэхээс өөр гарцгүй хүлээсэн. Зарим эмэгтэйчүүд балчир хүүхдээ өөрийн гараар боож алж байхыг би харсан. Биднийг шалдлахыг тушаатал гаднаас хэсэг бүлэг чехууд ирж яргачин чехуудтай маргалдан бөөн хэрүүл болсны эцэст үлдсэн герман үндэстэнг ачааны машинд ачин Австрийн хилийн наана хаясан юм".

Герман чехословакийн хил дээр 1945 оны өвөл алба хааж байсан Улаан армийн офицер: "Манай хил нэвтрүүлэх цэг дээр баахан согтуу чехууд ирж олзын буу зэвсэгээ гайхуулхад бид хөөв. Тун удалгүй тэд урдаа чармай нүцгэн хүмүүс туун авчраад Германы нутаг руу нэвтрүүлэхийг шаардсан. Тэрхүү нүцгэн хүмүүс нь герман гаралтай чехууд болохыг сүүлд мэдэв. 158 хүн. Голцуу гэр бүлийн хүмүүс байсан. Манай цэг дээр хувцас хунар байхгүй тул тэдэнд гурилын шуудай өгөхөөс өөр тусламж үзүүлж чадаагүй. Бид тэднийг Герман талын отряддаа хүлээлгэн өгсөн".





Гэтэл "баатарлаг" чехууд маань 1938 онд нацист германы армийг нэгч буун дуу сонсголгүйгээр иймэрхүү байдалтай хүлээн авч байж билээ.







7 жилийн дараа дотоодын германуудаа ингэж хөөж байв. Бас л чадаж байгаа шүү...

1944 оныг дуустал үзэн ядсан Улаан армийг чехууд баярын нулимс, цэцэг навчаар 1945 онд угтав.







Харин энэ бол 1945 оны ялалтын дараа францад өрнөх "германуудын найз бүсгүйчүүдийг" шийтгэх хөдөлгөөн.

Зөвхөн францад бус швед, норвег, бельг, голланд, италид хүчтэй өрнөсөн хөдөлгөөн юм.
Герман арми 1939 онд эдгээр улсыг эзлэхэд эрчүүд нь эхнэр хүүхдээ хамгаалан байлдах байтугай өөрсдөө охид бүсгүйчүүдээ чирч өгснөө мартсан байх юм. Тэгээд дайн дуусангуут "аавын цээж" гарган ядарсан хэдэн дэл сул эмэгтэйчүүдээ дээрэлхэхтэйгээ, сүрхий эрчүүд шүү.





Аймшигт хэрцгий царайтай буу зэвсэг үүрсэн залуус ганц охин барив. Гүй ээ мөн зоригтойяа.

Ганц хүүхнийг дээрэлхэж чаднаа, чадна.

















Гэтэл германууд улсыг нь эзлэж байхад босох эр байдаггүй ээ.



« Өмнөх сэдэв

Бундестаг Сирийн дайнд оролцохоо мэдэгдэв

Дараагийн сэдэв »

Эрос даалгавар




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Pee [59.153.112.52]: 2015-12-03 19:29
argagui shuu dee Germanchuudiig orj ireel, hamag uildver, huns, yu baidag buhnniin huu hamaad zuvlultiin esreg daind yavuulj baisan ym chini.
1    4
Зочин [78.209.187.2]: 2015-12-03 23:32
Хогийн ч амьтад юмаа даа чехүүд гэжж.
....энэ нэг юугаа ч ойлгоогүй нөхөр шал хөндлөн сэтгэгдэл бичсэн байх юм хаха.
0    0
Зочин [202.72.245.165]: 2015-12-04 17:47
өдгөө ч ийм нүүр гаргасаар байна.
0    0
lol [182.160.2.153]: 2015-12-04 21:03
odoo ene yvdal yag heveeree ANU-gar terguulsen nato europoor duursen bhad bayrlaldaal dain boluul hamgiin hunee bh ulsuud bol ene europchuud
2    0
Зочин [150.129.143.182]: 2015-12-05 01:40
Geramanuudiig bolon ted nartai niilsen humuusiig haa saigui uzen yadaj baisan shu de. Orosod Germanuutai daitaj yalagdaad, ezlegdsen hot suringiin ard irged, tend baildaj baigaad barigdsan Oros tserguudee hurtel urvagch ner zuuj heden zun mayngaar ni alj hyadaj, tsullug, albadan booliin hudulmur hiilgesen shu de. Uuriin ard tumen, tserguudee tegej yargalj baisan Orosudiig bas yamar hun chanartai humuus geh ve?
0    0
Зочин [103.26.195.149]: 2016-01-22 17:55
Ингээд харахаар Заавал ялагч бай гэдэг үг оройруу орох юмдаа Ялагдсан бол хэнч биш болно эрэлхэгээр үхэх хэрэгтэй энэ амьдрал угаас мөнх биш
4    0
Уншигч [202.131.239.130]: 2016-08-01 12:03
Бид өөрсдийгөө ч эргэж анзаарч харах хэрэгтэй. АН ялах үед яаж баярлаж хөөрцгөөж, МАН-ыг муулцгааж байлаа, сая МАН ялахын өмнө, сонгуулийн үед бас АН-ыг яаж байна? Хэдхэн хоногийн дараа өнөөдөр М.Энхболдыг юу гэж хараацгааж байна? Бидний ч санах ой эднийхээс дутахгүй болцгоосноо ухаарах уу, яах вэ? Биднийг гаднаас удирдах боломжийг бид өөрсдөө л дэмжээд байна уу даа...
0    0
Зочин [198.2.197.137]: 2018-02-18 16:23
Авгай хүүхдээ дайсанд найр тавьж өгчихөөд өөрсдөө зугтчихна. Дараа нь баатар царай гаргаж ирчээд эхнэр хүүхдүүдээ дайсантай тэмцсэнгүй гээд зодно хахаха. Ер нь үндэстэн гэдэг яг хувь хүн шиг ээ. Муу хүн, муухай хүн, дажгүй хүн сайн хүн гэдэг шиг. Биеэ үнэлэгч гэдэг тэй ижил юм шиг. Нөхрөлхөд болмжийн үндэстэн гэж байхад нөхөрлөөд огт хэрэггүй үндэстэн гэж байдаг байна. Арчаагүй үндэстэнгүүд нь яг биеэ үнэлэгч шиг хүчтэй байхад нь салтаагаа дэлгээд доор нь хэвтчихнэ. Хүчээ бараад ялагдаад ирэхээр нь өөр хүчтэний дор очоод хэвтчихнэ. Балтын орнууд энэ тэр бол солонгос шиг новшийн гарууддаа. За жүүдүүд бол бас л хогын гарууд. Харин Франц нэгэн цагт хүчтэй л байсан даа. Гэхдээ бас л янхан болчихсон.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зарчимгүй, нэр нүүргүй үндэстэн юм гээч......

Роналдогийн 18,5 сая доллараар авсан байраар зочил

Модон ламборжини

Тэтгэврийн хөгшчүүд л тэмцэх чадвартай үлдэж..... /видео/

1939 оны квантуны арми, Улаан арми



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд