Ангилал:

Гамшиг, Дайн

ОХУ ба АНУ хоёр Сирид алалцахаар болоод байна уу даа?

2017-05-24 13:21 1283 4


АНУ Сирид есөн зүйлийн гоожуур авир гаргаад 1 жил боллоо:
- Сирид лалын шашинт алан хядагчидыг үүсгэн тэжээж иргэний дайн дэгдээв. 6 жилийн өмнө.
- ОХУ иргэний дайны гал түймрийг унтраангуут Сирид зэвсэгт хүчээ дур мэдэн оруулж лалын шашинт толгой огтлогч нараа хамгаалан Сирийн төрийн армийг удаа дараа дайран галзуурсаар байна.

5 хоногийн өмнө америкчуул СИРИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР АЛАН ХЯДАГЧИДТАЙ БАЙЛДАЖ БУЙ СИРИЙН ТӨРИЙН АРМИЙН ЦУВААГ БӨМБӨГДСӨН байдааг. Улаан цайм.
Энэ үйлдэл нь "Бядны алан хядагчидыг бүү оролд. Эс бөгөөс Башар Асадын та муусайнуудыг индүүднэ шүү" гэх мессеж байв. Сирийн төрийн арми уг далд анхааруулгыг үл ойшоон америкийн тэжээвэр яргачидыг хүйс тэмтрэх ажиллагаагаа үргэлжлүүлсэнд хэдэн хоногийн өмнөөс америк зэвсэгт хүчин, техник, хүнд зэвсгийн хамт Сирийн Зүүн-Урд нутагт (Сири, йордан, иракийн хил) их хэмжээгээр нэвтрэн байлдааны бэлтгэлээ хангах болов.

Америкчуулын уг хөдөлгөөнд ОХУ хариу барихаар шийдсэн юм уу даа: Уржигдраас Сирийн Зүүн-урд хил рүү хүнд техникээ илгээж байхад зарим нөхөд зураг патиарыг дарсан байна.















Энэ америк тусгай ангийн байлдагчид йордан улсаас Сирид нэвтэрч сирийн чөлөөт армийн алан хядагчидтайгаа нийлсэн байна.

Лалын шашинт алан хядагчидад зааварчилгаа өгч шалгалт шүүлэг авдаг нь ганц америк цэрэг офицерууд биш юм. Өнөөдрийн байдлаар тэнд англи, норвег, канад, йордан, ирак цэргүүд харагдаад байгаа.

"Сирийн чөлөөт арми"-ийн алан хядагчид.



Сирийн зүүн-урд хэсэгт АНУ-ын байлдааны ба тагнуулын том жижиг дронуудыг Сирийн төрийн арми чадлынхаа хэрээр сөнөөвч нэмэр багатай л бол уу....













« Өмнөх сэдэв

Номхон далайн тулаанууд, дэлхийн 2-р дайн

Дараагийн сэдэв »

Тагнуулын албаны дарга Куб улсад сэм айлчилжээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.131.233.174]: 2017-05-24 15:51
harin tiim ee bailadhui baih oo
0    0
Зочин [43.242.243.228]: 2017-05-26 03:43
Er ni suuliin ued orosuudiin Mongol dahi nuluug huleen zuwshuuruud bga shvv. Gehdee ymarhuu baidlaar huleen zuwshuurhuu sain medehgui l bna.
0    0
Зочин [103.57.93.89]: 2017-05-27 17:15
Оросууд хайр даахгүй юм аа. АНУ Оросыг унагачихгүй гээд л үзээд байхад нөгөөдүүл нь ойлгохгүй давраад л. Оросыг Сирийн шавартай нь хаяад гарвал гарна шд.
0    0
Баавар [124.158.94.35]: 2017-05-27 17:51
103,57 тоот оо,
Миний хүү ямар гээчийн ертөнцөд амьдардаг юм б дээ? Агаадаа наад ертөнцийнхээ хаяг адрес-ийг заагаад өг, очиж сонирхьё. Ямар хүчтэй пропаганд гэхээрээ муу дүүгийн тархийг ингэж 180 градус эргүүлдэг юм бол? сонирхмоор байна.
2    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Долларийг яаж хийдэг вэ

Сири улс өнөөдөр

Сонгуулийн өмнө.......... сонгуулийн дараа

Эгдүүтэй юм

Япон сийлбэрчний уран бүтээл



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд