Ангилал:

Авто ертөнц, Алдартан, Гэмт хэрэг, Түүх

Олон зуун сая хүний баатар болсон эр

2015-01-13 15:11 4327 6
2004 оны зун АНУ-ын Колорадо мужийн Грэнби хотын оршин суугч Марвин Джон Химэйэр гэгч нөхөр америкийн төр ба корпорациудын эсрэг жинхэнэ дайн зарлаж өөрийнхээ эрх ашгийг хамгаалан байгаад амиа алдсан 21-р зууны баатар эр билээ. Өнөөдөр Марвины бишрэн дагагч нар дэлхийгээр нэг байх.

1951 онд төрсөн Марвин нь АНУ-ын армид инженер-ээр ажиллаж байгаад 1990-ээд оны эхээр тэтгэвэртээ гарсан жирийн нэгэн америк эр байсан байна. Тэрбээр 1992 онд Грэнби хотод 8000 квадрат метр газар улсаас худалдан авч машин техник засварын газар байгуулан түүнийгээ хөл дээр нь зогсоох гэж өдөр шөнөгүй ажиллаж байсан гэнэ.
Эргэн тойрондоо садаа бололгүй “мөрөөрөө нөгөөхөө унжуулаад” явж байсан мань нөхрийг 2000 онд хөрш цемент-ийн үйлдвэрийн эзэд газар эзэмшлийн асуудлаар шахалт үзүүлснээр бүх асуудал үүссэн байна.

Яасан бэ гэвэл: “манай үйлдвэр өргөжих төлөвлөгөөнд орлоо, танай энэ газрын талыг нь худалдаж авья” гэсэнд Марвин “Болно, үнээ тохирвол зарна” гээд эхэндээ 2 тал их л найрсаг ярилцсан боловч үнэ хөлсөн дээрээ тохирохгүй байсаар наймаа зогсонги байдалд орсон гэнэ. Цемент-ийн үйлдвэрийн удирдлага тэр хооронд хор найруулж хотын захиргааны албан хаагч нартай хуувилдан Марвиныг элдвээр оролдсон байх нь:
1. Галын аюулгүй байдал майдал гээд засварын газрынх нь үйл ажиллагааг зогсоосон
2. 4 жилийн турш эрүү шүүхээр Марвиныг чирсэн
3. Шүүхээр ялж Марвин-аар баахан торгууль алданги төлүүлэх шийдвэр гаргуулсан
4. Марвин-ий банкинд сэмхэн хандаж кредит дебит-ийн асуудлыг нь хүндрүүлсэн
5. Хотын ахуйн үйлчилгээний газраар дамжуулан Марвин-ий бохир ус, цахилгаан хангамжийг хүндрүүлсэн..... гэх мэтээр дарамтлаад байсанд нөхөр эхэндээ шүүх цагдаад хандан эрх ашгаа хамгаалуулах гэж үзсэн боловч нөгөөдүүл нь “нүдэн балай чихэн дүлий” оргиод байсан гэнэ.

Бухимдалын оргил цэгт хүрсэн Марвин 2003 онд гэнэт томоотой болж шүүх, хот, банк-ийн нэхэмжлэлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэтэл манай баатар 1,5 жилийн турш өөрийн хашаанд байсан Коматсү бульдозерийг байлдааны танк болгон хувиргаж байсныг нэг ч хүн анзаараагүй байх нь.
Марвин тэр том техникийг зузаан төмөр хавтангаар давхар бүрж, голд нь бетон цутган бууны сум байтугай танк-аар буудсан ч нэвтэрхээргүй болгосон байв. Цонх шилийг хүртэл төмөр хавтангаар битүү хааж бульдозерийн 4 өнцөгт зоосон жижиг камеруудаар гадагшаа харах арга сэдсэн байв. Тэр камер-уудыг мөн снайпер-ийн сумд үл нэвтрэх шилээр хаасан ба уг шил дээр тогтох тоос шороог үлээх даралтат агаарын системийг хүртэл суурилсан байв. Аймаар уу?







Болоогүй ээ, дотроосоо буудах амбразур нүх гаргаж 3 буу зоосон, кондиционер суурилж агаар солилцоогоо хүртэл төлөвлөсөн байв. Заа тэгээд 2004 оны 6 сарын 4-ний өдөр ус унд, хоол хүнс, сум зэвсэгээ базааж өгөөд бяцхан дайндаа гарсан гэнэ дээ.







Тэрбээр хотын шүүхийн байр, шүүгчийн гэр орон, захиргааны байр, цемент-ийн үйлдвэрийн байр, гал команд-ын байр, банк-ны байр, цагдаагийн байр савыг эхнээс нь “танк-аараа” хусаж эхэлсэн боловч үдээс хойш бульдозер-ийн гинж нүхэнд орсноор хөдлөх боломжгүй болсон гэнэ. Хөдлөх боломжгүй болсон Марвин өөрийгээ буудан амиа егүүтгэснээр энэ түүх дууссан билээ.





Тэр өдөр цагдаагийнх нь бульдозерийг 200 удаа буудаж, 3 удаа тэсрэх бодис шидэж зогсоохыг оролдсон боловч тэр үйлдэл нь ямар ч нөлөө үзүүлээгүй гэнэ.













Грэнби хот нь энэхүү нэг хүний дайралтаас 8 орчим сая долларын хохирол амссан ба энэ гамшигийн ганц сайхан мэдээ гэвэл нөгөө зэвүүн цемент-ийн үйлдвэр 2 сая долларын хохиролын улмаас дампуурсан гэнэ.
Марвин-аас өөр хэн ч амь нас, эрүүл мэндээрээ хохироогүй байна.
Энэ аймшигт явдлыг үзэж сонссон хүмүүсийн зарим нь Мартин-ий фен-дагагч нарын урсгалууд үүсгэж ажилладаг гэнэ.

« Өмнөх сэдэв

Шалдар булдар 8

Дараагийн сэдэв »

Өнгөрсөн зууны дизайн 15




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [203.194.114.90]: 2015-05-15 14:03
Сайн байна уу,
0    0
hi [103.26.195.136]: 2015-09-03 23:08
eniig vzej bsan yum bna barimtat kinogoor neg bairluu orood garah gartsgvi bolood amia horolson baidag
0    0
anhaa [202.131.228.34]: 2015-09-10 10:54
mongold yag ingeh hergtei dee muu saaral ordoniig daraan nuguu bayartsogtiin baishing
0    0
Тулгаа [202.72.245.151]: 2015-10-20 16:10
Ийм кино байдаг даа нэр нь юу билээ
0    0
Зочин [202.179.31.55]: 2016-04-13 16:36
sain sain er hun baij
0    1
Зочин [202.21.115.165]: 2016-07-28 16:31
САЙН ЭР
0    0
Зочин [79.200.127.12]: 2016-12-18 15:09
ёстой сайн эр байж
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Дэлхийн II-р дайны үйл явцын ховор бичлэг гэрэл зургууд

Гэр орноос минь тансаг юм

АНУ турк дахь атомын бөмбөгүүдээ румын луу зөөв

Гурван хоногийн дотор хүн амийн хэрэг 680%-аар өссөн байна

Хар төмөрлөгийн үйлдвэрт тохиодог аваар осол /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд