Ангилал:

Гэмт хэрэг, Монгол

Омогшилт монголын урин цаг ирэв

2015-05-07 12:25 2982 3
2 жилийн өмнө Говь-Алтайд ажлаар явж байлаа. Хамт явах нөхөр маань “Ээж Хайрханаар дайраад гарах уу?” гэхээр нь уухайн тас “нээрээ ойрхон байгаа дээрээ очиж үзье, хагас өдрийн л явдал болно шт” хэмээн хөөрцгөөгөөд 3 нөхөр зам далийв. Хэдэн цагийн дараа дөхлөө: гүй эээ мөн сүртэй сайхан хайрхан харагдаж байна. Хн, үгээр дүрслэхгүй.
Нэлээдхэн ойрттол зам дагуу жорлонгийн цаас, гялгар уут, чихрийн цаас арвин их хэмжээгээр хийсэх юм. “Зааз” хэмээн амралтын байрны гадаа зогсоод машинаасаа буун мэлмийгээ сайвтар нээтэл байдаггүй ээ: “хаана хүрээд ирцийм бэ бяд чинь??” хэмээхээс өөр аргагүй хоцров. 300 метрийн радиуст хаашаа ч харсан битүү жорлонгийн цаас, архины шил, пяаавны лааз, чихрийн цаас, хуванцар аяга хөглөрөх. Хамгийн марзан нь хог хаях цэг гээд тодоос тод бичигтэй томоо гээчийн төмөр ёмкост дэргэд нь байгаа байхгүй юу. Заа, тэр хад чулуу бургас болгоноос уяж оосорлосон хадаг яндар, хяаамрийн дарцаг, утгагүй даавуу, бөс барааг бол ярихгүй.
Энэ дүр зургийг харсан бид сэтгэлээр нэг сайн унаж өгөөд уул хад өөдөөн мацав. Очиж болох болохгүй бүх газраар нь орлоо. Ингэж явах зуур нүдэнд харагдах ганц хоёр хог новш түүж хармаалж явсан бол сүүлдээ тэр “ажилдаа” улайран нөгөө байгалийн сайхныг шүтэн бишрэх бус хөл дор хөглөрөх хогийг л өсөрхөг хорслын нүдээр хайх болов. Та нарт гэж хэлэхэд Ээж Хайрхан нь агуу том байгалийн цогцолбор тул бүтэн өдөр түүгээд хаана нь ч хүрсэнгүй. Бидний хөл хүрэх газар болгонд чихрийн цаас, хадаг, хуванцар сав, баастай гагаар, улбар шар лифчик, бэлтгэлийн өмд, архины шил, лааз, аяга таваг хострюль, хуванцар ээмэг бөгж, гутал, чемодан, хөзөр, шил толь, даамск, жорлонгийн цаас гээд 80 жорын хог новш хэвтэх нь үнэхээр бүр нохой лугаа гасалмаар санагдах. Тэр чихрийн цаасны асуудал бол үнэхээр нүд орой дээр гармаар: монголчууд Алтайн цаад говьд зөвхөн чихэр идэх гэж ирдэг гэлтэй, уул хадаар баахан чихэр идэнгээ авирчихаад нөгөө чихрээн тэндээ идэж дуусгаж байж буцдаг гэж бодогдмоор, аймаар. Энэ бол хорвоогийн тайлагдашгүй нууцуудын нэг гэж би бодож байна.
Гэрэл тасармагц ядарч сульдсан бид машиндаа хонов. Амралтын байранд хүмүүс түрүүлж ороод нэвт архидах тул өөр арга байсангүй.
Заа, одоо гоё хэсэг нь: Маргааш нь бидний “улангасалт” буугаагүй байсан тул үүрээр шаамийлдан шуудайгаа үүрээд хогоо түүж эхлэв. Өдөр тийшээ чичирхийлсэн хөлөн дээрээ чүү ай тогтон хадаар авирч хайрт лааз, хуванцар саваа шуудайлж байтал нэг залуу гэр бүл авиран гарч ирэв. Эрэгтэй нь нэлээд гайхах маягийн ширтэж байснаа ноён-орхог дуу хоолойгоор “Заа, юуууун улсуудуу?” хэмээн ногоон нүдээрээ бядныг дээрээс доош нь шинжив. “Өө, хотоос явж байгаамөө, хог ихтэй байхаар нь жоол цэвэрлэгээ хийж байгааийн” гэлээ. Залуу: “ааан, тэр ч зөв шүү” гээд авгай хэмээх бүдүүн хүүхэн лүгээ хартал нөгөөх нь нэлээн ярвайлттай “хаанаас явж байна гэсэн бэ?” гэж лавлаж байна. “Хотоос гэнээ” гэж хариулчихаад “Манай нутаг ч үнэхээр сайхан шүү” гэж нэг шүүрс алдсанаа гартаа барих ХУВАНЦАР САВТАЙ ундаагаа ууж дуусгаад 1,5 ЛИТРИЙН ХУВАНЦАР САВАА хад уруудуулан сулхан чулуудав. Тэдэн лүү хартал жоохон банди нь МӨНӨӨХ АЛДАРТ чихэр гээчийг задлаад идэж байна, мэдээж цаасыг нь хөлөндөө хаясан, арай том охин нь амандаа чихэр хүлхэж байна. “Хэрүүлч авгай лугаа тачигнах” гээд уушгандаа агаар хурааж байтал манай нэг намайг чирээд доошоо буув. “Ийм газар хэрүүл хийгээд хэрэггүй, хоёрдугаарт эдэнтэй хэрүүл хийгээд ямар ч үр дүн өгөхгүй, наадуул чинь 2 үе дамжсан хүмүүжлийн доройтолд орцон байгаа” хэмээн тайлбарлаж байна. Нээрээ ч тийм байх, п..а гэж.
Бидний ажигласнаар монгол хүн хэргээр хүрхэд хамгийн боломжгүй газруудаар хог хаягдлаа нуух дуртай юм байна лээ: ажил болгож бургасны гол руу лааз, хуванцар сав, архины шилээ чихдэг байвал яахуу? Тэр шигүү бургас руу шумбан орж хог чихэх ямар сонирхол байна вэ? Тэр чихдэг монголчуудаа: та нар тайлбарлаад өгөөч. Өөрт чинь ярьшиг төвөгтэй санагддаггүй юм уу? Яах гэж тэгдэг юм бэ? Гайхалтай.
Тэгээд бассейн лугаа устай өргөн тогоо руу элдвийн юмаа шиддэг нь үндэсний спорт бололтой. Найман тогоо нь наймуулаа хогоор дүүрчихсэн. Бид дунд сэлж чаддаг хүн байдаггүй. Аргаа барсандаа 3 баагий тогоог тойрч суун модоор сэлүүрдэж хөвөх хогийг түүв. Тогооны ёроолд үлдэх хогийг өст харцаар ширтээд л өнгөрөв.
Бас хадаг яндар, бөс барааны асуудал байна. Монголчуудааааа: болиоч ээ. Байгалийн сүрлэг сайхан мод бургас, хад чулууг хадаг даавуугаар боож ороолоо гээд сайн юм юуууууу ч болохгүй. Хадгаар ороогдсон модыг та нар харсан л байгаа: бүр үхээд эхэлдэгийг ажиглаагүй гэж битгий хэлээрэй дээ. Тэр өргөл барилаа хийхдээ чихрүүдээ цааснаас нь гаргаад, боов шоовоо уутнаас нь гаргаад, сүү тараг, архи дарсаа дуустал нь өргөөд шил, уут, сав, гялгар гялтгар хог новшоо авчирч чадсан шигээ буцаад аваад явж бай л даа.
Хятад, энэтхэг шиг хог новш, нус цэрэндээ холилдсон Монгол үлдээмээргүй байна шүү







Сэлбэ гол

Сэлбэ гол

Сэлбэ гол гэж бодож байна уу? Үгүй юм аа. Афганистаны нийслэл Кабул хотын дундуур урсах Пянж ч бил үү, нэртэй гол. Сэлбэ маань энэ афган голтой ижил байгаа биз. Гэтэл Афганистанд 40 жил зогсоо зайгүй иргэний дайн дэгдэж байгаа. Иргэний дайнгүйсан бол цэмцийсэн гол байхнээ дээ, тиймээ. Манайд иргэний дайнгүй ийм байна шт. Яах вэ?

Хэдхэн жилийн өмнө Сэлбэ маань ийм байж.



Туул гол маань



Энэ дугуйтай залуучуудыг барьж аваад гарыг нь атгаж 2 минут сэгсэрмээр санагдах

Эднийг ч мөн адил

Заа энэ залуугийн энгэрт медаль зүүгээд ч багадна. Сайн дураараа, өөрөө ганцаараа, ухамсраараа гол горхи цэвэрлэдэг гэнэ.

Эд нар ч хөөрхийс, компанит хэлбэрээр цэвэрлэх боловч ялгаагүй бахархмаар нөхөд мөн.

Ийм залуучууд олон болтугай хэмээн зальбирамз.



Хөөрхий муу УБ-ын хог новшийг бол ярихаа ч байж.









1990 онд улсын хэмжээний ХАР ЗАХ ийм цэвэрхэн байж дээ: 25 хан жилийн өмнө шүү дээ.

70-аад оны Бөмбөгөр зах. Ямар гоё цэвэрхэн байсан юм б дээ.



Ийм нөхдүүдийг харахлээр үсэрч очоод тэврээд авмаар санагдах



Заа мөнөөх хадаг яндар







Ээж модыг хар даа. Бүүр сүр гялбаа нь үхчихсэн, ургахаа больсон байгааг монголчууд анзаарахгүй байна гэж үү дээ?



Ээж Хайрханы бургас энэ зураг дээр тун ч г цэвэрхэн сайхнаараа харагдаж байна. Аймаар болсон үеийнх нь зураг даанч алга









« Өмнөх сэдэв

Амьтны үр багадаа хөөрхөн шүү

Дараагийн сэдэв »

Бактер нян хөгжөөд байна цаана чинь.......




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [122.254.126.40]: 2015-06-14 00:11
manaixanii uurag tarxi zavaarsan n ingej gadnaa garch irj bgam. Yag l tamxinii batga nyyren deeree garch irdeg shig
0    0
Зочин [202.21.124.131]: 2015-06-18 14:35
Монголчууд байгалаа ингэж завааруулж байхаар хятадын колони болчууд дарамтлуулаад цэвэрхэн байх байхдаа муу байгал маань. Ядаж байхад тэр хэдэн бөө тэднийг дагаж элдэв юм хад модноос зүүдэг балайнууд байна
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Францын хувь тавиланг 1945 онд шийдсэн нь

Луувантай л очиж болдоггүймшүү.......

Женев-ийн авто үзэсгэлэн-2016: машинууд огтхон ч харагдсангүй

Алтан Ордын археологийн олдворууд 3

Google, Mac, Pixar-ийн гал тогоогоор ахиад нэг шагаая



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд