Ангилал:

Технологи

Оросын армид 21-р зууны зэвсэгийг амжилттай туршив

2015-01-17 14:09 5060 1
ОХУ нь 90-ээд оны сүүлээр электромагнитан импульсийг ашигладаг “Ранец-Е” гэх зэвсэгт төхөөрөмж бүтээсэн байдаг. Энэ нь яадаг эд вэ? гэхлээр: дайсны пуужин, онгоц, усан онгоц, танк, БТР мэтийн техникийг холын зайнаас сум ба тэсрэх эд ашиглалгүйгээр зөвхөн цахилгаан соронзон долгионы хүчээр жагсаалаас гаргах зэвсэг гэж ойлгож болно. “Ранец-Е”-ийн үүсгэх уг долгион нь ямар ч цахилгаан эдлэлийг даруй шатаан жагсаалтаас гаргадаг нь хүн амьтны аминд хүрэхгүй “хүмүүнлэг” зэвсэгт багтах юм.
Уг зэвсгийг 2001 онд Малайзид зохиогдсон “Олон Улсын Зэвсгийн Үзэсгэлэнд” танилцуулхад элдэв мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татан тэрүүхэн тэндээ бяцхан сенсац болсон байна.
Гэсэн хэдий ч орос армийнх нь сэтгэл дундуур байв:
1. Зөвхөн харагдах орчинд л энэ зэвсгийг хэрэглэж болно. Гэдэг нь: барилга байшин, уул хад, модны цаана дайсны техник байгааг мянга мэдээд тусах боломжгүй.
2. Нэг удаа “буудаад” 20 минут цэнэглэгддэг тул дайсны хариу цохилтонд өртөмтгий зэвсэг гэж дүгнэсэн тул “Ростех”-ийн инженерүүд ханцуйгаа шамлан сайжруулалтын ажилдаа орсон болно.
Үүгээр 2013 онд цоо шинэ зарчмын зэвсэг “Алабуга” төрж амжилттай туршигдсан тухай сая мэдээлсэн билээ. Өмнөх “Ранец-Е”-г бодвол “Алабуга” нь дайсан луугаа пуужин нисгэж тэр пуужин нь байныхаа дээр тэсрэн 3,5 км-ийн радиуст байгаа бүх цахилгаан эдлэлийг ажилгүй болгодог гэнэ.
Одоогоор “Ростех”-ийн инженерүүд пуужингийн тусгалын зай ба радиусыг ихэсгэх асуудал дээр ажиллаж байгаа гэнэ.

Ранец-Е



"Алабуга" комплексийн "илрүүлэгч" хэрэгсэл.







« Өмнөх сэдэв

Хойд Америк тивийн "индианчууд"-ын төрх, ахуй амьдрал 2

Дараагийн сэдэв »

Согтуу байгааг нь харсаар байж................. /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [208.54.32.204]: 2015-06-11 09:22
Uu zaza gaihaltai ntr
0    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

"Анги болгонд түмпэн дүүрэн чулуу байх ёстой"

Хятад хөнгөн шингэн хүүхнүүдийн ажлын байр

СССР-ийн үеийн хүүхдийн тоглоом

Чихэнд чимэгтэй нүдэнд баясгалантай сайхан гарчигууд байна

Уйтгартай америк алаан хядааны статистик



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд