Ангилал:

Гэмт хэрэг

Овоо доль үсэрдэг сайд байжээ

2016-04-05 19:30 1580 1
2001-2002 оны хооронд Македон улсын Дотоод явдлын сайд байсан Любэ Бошковски АНУ-д таалагдах гэж аргаа барсан ажиллагаа явуулсан байна.

Македон цэргүүдийг америк медаль одонгоор шагнах нь

Македон гэж 1991 онд Югославаас тасран үүссэн бичил улс юм.

2001 оны 9 сарын 11-нд Нью Йорк-д хульхины террорист халдлага болсноор АНУ Ойрх Дорнодыг бусниулж тоглосон байдаг.

Энэ үеэр Македон улсын дотоод явдлын сайд, Любэ залуу "Яаж америк эзэддээ улам таалагдах вэ???" хэмээн бичилхэн тархиа гашилган хурнайж байгаад лут сэргэлэн санаа төрүүлсэн нь ажлаа өгөх шалтгаан болсон байна.

Заа, дэс дарааллаар:
2002 оны 2 сард Любэ сайд дэлхий даяар "Саяхан бид Скопье хотын ойролцоо 7 ширхэг пакистан террористыг устгалаа. Тэд Скопье хот дахь АНУ, англи ба герман улсын элчин сайдын яамдыг дэлбэлэх төлөвлөгөөтэй манай улсад ирснийг бяд эхнээс нь гярхай ажиглан шуурхай арга хэмжээ авч зогсоолоо" хэмээн догдлон чичрэх хоолойгоор зарлав.

Эхэндээ ч англосаксууд "Вооо, манай тэжээвэр ноход ийм мундаг байгаамшт" гэж сайрхаж байснаа өөрийн гатнуулуудаас жинхэнэ болсон явдлыг сонсоод хэлээн хазав.

Яав? Юу болов? гэсэн чинь, македончуул нутгаар нь сэлгүүцэх хэдэн пакистан дүрвэгсэдийг олж "Сайн найз аа, чамайг баруун луу нааййдвартай замаар гаргаад өгье. Групп бүрдтэл энэ тансаг байранд амьдарч бай" гээд 7 ш амьтадын толгойг угаан мансууруулсан байдаг байна. Тун удалгүй тэднийг микр-т суулгаж Скопье хотын захад шөнө дөлөөр гаргаад тэсрэх бодистой цүнх, автомат гардуулан амбаардав. Мань дүрвэгсэд ангайн зогсох хооронд бургас дундаас бакь бакь залуус үсрэн буугаад бүгдийг нь алж орхисон байдаг байна.

Дараа нь тусгайгийн нөхөд мэдэгдэл өгөхдөө "Бидэнд энэ замаар шийдчихсэн террористууд явна гэх мэдээ ирсэн. Олсон даруйдаа л гал нээх тушаалтай байсан" гэв.

Энэ бүхнийг сонсох англосаксууд "ярваа нөжөөс болж бидний нэр хүнд шаландаа буух шинжтэй болоод явчихлаа. Цаад дуракаа олон юм гуцхаас нь өмнө бушуу барьж учир начир, алдаа оноог нь тайлбарла" гэсэнд доль сайдад сэм зөвөлгөө шивнэсэн нь "энэ албан тушаалаасаа эртхэн буусан чинь дээр, өөр бантан хутгахаасаа өмнө больж үз дээ, гөгшөөн".

Сайд ч асуудалд жоохон "хөнгөн шингэн" хандсанаа зөвшөөрч 2 сарын дараа ажлаа хүлээлгэн өгсөн байна.



« Өмнөх сэдэв

Армян армийн штабыг дэлбэлэв /видео/

Дараагийн сэдэв »

Энэ баагий улам таалагдаад байх боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Эх оронч [202.9.41.50]: 2016-04-05 22:14
Амеикчууд далбааныхаа оройд Ромын бүргэд сүлдийг ашигладаг юм. Өөр бас харагдаа л байдаг
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

"Ким Жон Өн-ий онгоц бүхэл бүтэн 3 цаг Владивосток-т учир битүүлэг зогслоо шт эээээ...."

украины алтыг олборлох монопол эрхтэй америк компани байгуулагдав

Дэлхий дээрх хамгийн их амьтны цуглаан

киргизстан хэмээх улсын эмэгтэйчүүдийн барзгар амьдрал

Непал бүсгүйчүүл дотроос монгол мисс шалгаруулдаг юм байна



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд