Ангилал:

Гамшиг, Нийгэм

оюутнуудын зээл төлөлтийн хэдэн жишээ

2019-06-23 15:13 395 3


Америк оюутнууд манай оюутнуудын хажууд хэцүүхэн л амьдралтай юм байна. Ихэнх нь банкнаас мөнгө зээлж төлбөрөө төлчихөөд төгссний дараа хүүтэй зээлээ 20-30 жил барагдуулдаг юм байна.

Хууль зүйн сургууль 6 жилийн өмнө төгссөн, би. 250,000 долларын өртэй. Олон жил ажиллаж олон арван мянган доллар төлсний эцэст миний өр 315,000 доллар болж "багаслаа". Мандтугай!

Таныг 18 нас хүрхэд 200,000 долларын оюутны зээл авахыг зөвшөөрдөгч бизнесс-ийн 20,000 доллар өгөхийг зөвшөөрдөггүй. Энэ тухай сайн бодоорой.

Би өнөөдөр оюутны зээлээ төлж дуусав. Хорин хоёрхон жилийн хугацаанд төлж дуусав. Одоо тэгээд би яах в? Ахиад сургуульд яавдгийм билүү?

Би 45 настай хөөөн. Сургуульд үнэхээр муу сурдаг байсөөн. Хамгийн бага цалинтай ажлуудаар баахан хэссэний эцэст амьдралаа сайжруулмаар санагдаад 2010 онд их сургуульд элсэв. Улсаас зээл авсан. Сургалтандаа их хичээж дан "А" ганц "B"-тэй явж байтал сургалтынхаа 75%-ийг амжилттай дүүргэчихээд байтал банкнаас утасдаж 58,000-ын зээлээ төлөхийг шаардсав. Төлөхгүй бол сургуулиа төгсөж чадахгүй. Төлөх ямарч аргагүй байсан тул би сургуулиа хаяв. 2013 онд болсон явдал. Одоо би 68,000-ийн өртэй бөгөөд сар бүр дүн нь өсч байгаа. Үйлдвэрийн ажил дээрээ би цагийн 10 доллар авдаг. ................ Хорин жилийн дараа миний энэ өр зээлийг өршөөсөн ч би уг 150,000 долларын өршөөгдсөн зээлийн татварыг төлөх хэрэг гарна. Бүүр сэтгэлээр уначихлаа. Би зүгээр л ирээдүйгээ арай баттай болгох гэсэн юм шт.

Би 50,000 долларын оюутны зээлийнхээ 33,685 долларыг төлчөөд байхад өр маань 48,000 хэвээрээ байгаад байх юм. Лалрын банкны хүү.Лалрын улсын зээл. Лалрын боловсролын систем. Сда, бүх юм лалар, сда.

Миний байрны түрээс 1181 доллар. Миний оюутны зээлийн төлбөр сарын 445 доллар. Ойрын 12 жил төлнө. Би машиндаа сард 229 доллар төлдөг (машины татвар хураамжын төлбөр шүү, худалдан авалтын төлбөр биш).
Би хааяаа хоол идэж таашаал авахыг бас хүсдэг л дээ.......

Сургуульд элсээд бараг 20 жил болход өнөөдөр би оюутны зээлээ төлж дуусав.

"Амьдралаа юучгүй хоосон эхэлсэн" гэж бардамнах дуртай нөхөд "амьдралаа оюутны 40,000ын өртэй эхлэх" ба "юучгүй хоосноос эхлэхийн" ялгааг ойлгохгүй байх шиг байна.

« Өмнөх сэдэв

1907 оны бээжин - парис уралдаан, монголд уралдсан хэсэг

Дараагийн сэдэв »

Т-35 танкны гэдэс дотор




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

ARD TUMEN [202.21.102.122]: 2019-06-24 11:20
Harin estoi sotsiin ued yuchgui eheldeg baij , 40k $ - iin ortoi bish , Ardchilal bol bayn humuusd zoriulsan niigem , yag l haant zasaglal orchin ue-iin , sots niigem bol hunruugee chigelsen niigem , uuj idehiihn orond ajil hiilgeed baidag bolhooor zalhuu heden garuud ni uzen yaddag l baisan bh
0    0
Зочин [141.193.65.94]: 2019-06-25 07:05
USA-d huulichid tsagiin 500 $ oldog. jild 80.000 $ oos tsalin eheldeg. Surguuli surah eseh ni uurinh ni songolt. 100 % bugded ni ajil oldohgui, olnii dund heden loseruud baij l baidag.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

АНУ ахиад л ирак-аас сири-д "санамсаргүй" оруулчихаж ээ

Шудрага бус хорвоо

"Оржиналь"-аараа 7

Бельги гар цавчилт

207 км/цаг давхих машиныг гүйцэд түрүүлж болдог юм уу? /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд