Ангилал:

Нийгэм, Түүх

Покахонтас-ийн жинхэнэ түүх

2015-06-18 22:27 2910 2


Хүүхдүүдийн сайн мэдэх “Покахонтас” хүүхэлдэйн кино байдаг. Сайн санаат англичууд Хойд Америк тивд буугаад хүний газар нутаг дээр сайхан амьдрал зохиох гэтэл зэрлэг балмад хүйн нэгдлийн уугуул омгийнх нь эсэргүүцэн дайтаад л. Нэгэн уугуул охин англичуудад туслаж өөрийн ард түмнийг устгахад хүчин зүтгээд л. Ард түмнийг нь хүйс тэмтрэхэд тусалсны шагналд англи эр хүүхнийг явалдагчаа болгоод л. Санаж байна уу? Заа, тэр хүүхний тухай хэдхээн үг хүргэх гэсэн юм.

1. Нэгдүгээрт: Энэ бол жинхэнэ болсон явдал. Покахонтас гэдэг хүүхэн, дайн дажин, хүйс тэмтрэлт, урвалт шарвалт жинхэнээсээ болсон явдал.
2. 1607 онд Жоон Смит гэгчээр ахлуулсан зуугаадхан англи колончлогчид америкийн зүүн эрэгт усан онгоцноосоо бууж хөл хүрэх газар шороог өөрийн болгох санаатай шаргуухан ажиллаж эхэлжээ.

Тэд Жеймстаун хэмээх тосгон барьж



3. “Цэнакоммака” нэртэй тэр нутгийн уугуулчууд эхэндээ сонирхох байдалтай байвч шар царайтангуудын далд санааг төд удалгүй ойлгосон байна. Шар царайтангуудын хэлснийг :
- Та нар бидний шашинд бөөнөөрөө элс
- Энэ ой мод, газар шороо, гол горхи үүнээс хойш бядных боллоо
- Та нар царай муутай, элий балай тул холхон цааш нүүцгээ
- Бидэнд хүнд нүсэр ажил гүйцэтгэх хүн хэрэгтэй тул хүн амынхаа нэг хэсгийг бидэнд хямд худалд
- Дээрхийг биелүүлвэл бид танай босс-уудад төмөр эдлэл: сүх, тогоо, жад, хөнжил даавуу өгнө. Мөн танай хаанд бүхэл бүтэн нэг ширхэг буу бэлэглэж болох юм. гэж орчуулж болно.
4. Цэнакоммака омгийн хаан нь 47 хүүхэдтэй байсан бөгөөд Покахонтас гэгч охин нь тэр үед 12-13тай аавын эрх охин байж. Тэрбээр шар царайтангуудын барьсан “Жеймстаун” тосгоноор байнга эргэлдэн эрчүүдийнх нь нүдэнд өртөх гэж үхэн хатан зүтгэхийг ажигласан зальжин эр Жоон Смит холын холыг онилсон арга сэдэн охины хэврэгхэн сэтгэлээр наадаж мөнөөхийг эдлээд орхисон байна. Охин түүний хэлсэн тушаасан болгоныг гүйцэтгэдэг мал болов.



Цэнакоммака овгийн тосгоны репродукц





5. 1612 онд шал дургүй нь хүрсэн уугуулчууд англичуудыг өлсгөлөнгөөр устгахаар шийдэж тосгоныг бүчин хүлээсэн гэнэ. Хэдэн сарын эцэст англичууд хоол хүнсгүй болж бие биенээ, үхэгсдээ идэж эхлэв. Эрх охин Покахонтас каннибалуудад хоол хүнс зөөж байсан нь тосгоных нь нэг мөр харангадаж үхэхээс аварсан гэж шар царайтангууд дараа нь өөрсдөө онцлон тэмдэглэсэн байдаг.
6. Тосгоных нь хүний махаа идэн байтал англиас ээлжит колончлогчид ирж Жеймстауныхныг аврав. Бөөн баяр, “одоо олуулаа бөгөөд хангалттай бууны дарьтай болсон юм чинь муу зэрлэгүүдийг шороонд нь булья” хэмээн хөөртөл тэр олон уугуулчуудыг яаагаад ч дийлэх боломжгүй байсанд Жоон Смит олон сарын өмнө сэдсэн санаагаа ил гаргав: “Энэ эргүү охин чинь эдний хааны охин байхгүй юу, үүнийг ашиглья” гэж. Өлөн үхлээс аварсан охиныг англичууд олон долоо үг ярилгүй баривчлан усан онгоцны шоронд хорив. Бүтэн жил хоригдохдоо Покахонтас тэр хавийн зугаа цэнгээний эдлэл болсон тухай англичууд дараа нь дэлгэрэнгүй тайлан хатан хаандаа илгээсэн байдаг. Зүгээр эдлэхгүй ээ..... өөрийн шашныг бас номлон сургасан байгаа юм. Реббека хэмээх англи нэр оноосон байгаа юм.
7. Покахонтас жилийн дотор Цэнакоммака омгийн төрхөө алдаж нутаг нэгтэнгүүдээ ухуулан ятгах эдлэл болов. Уугуулчууд аяаандаа хульх нь бууж, “энэ шар арьстангууд гэдэг чинь харх лугаа хурдан үрждэг, харх лугаа 7 голтой, үнэг лугаа зальтай... дийлдэшгүй золигнууд юм байна. Иймд энэ алмасуудтай эвийг нь олоод амьдрая” хэмээн зөвлөлдөн шийдсэн байна.



8. Покахонтасыг эцсий нь тултал ашиглахыг эрмэлзэх англичууд тэр хооронд өөрсдийн доожоогүй нэг эрэгтэйд бүсгүйг өгч эхнэр болгов. Нөгөөх нь ч англи эхнэрээ саяхан өлсгөлөнд алдсан ба тамхи тарьж мөнгө хийдэг тариачин байсан тул Покахонтасыг ажлын хүч болгох сонирхолтой байсан байх. Яаагаад л Покахонтасыг англичууд чухалчлаад байсныг тайлбарлах нь: Английн засгийн газар тухайн үед Хойд Америкийг өндөр зардалтай колон хэмээн тооцож колончлолын мөнгө гаргах их дургүй байж л дээ. Гэтэл христийн шашинд элсчихсэн, европ хувцас зүүчихсэн, англиар хагас дутуу ярьдаг, өөрийн үндэс угсаагаасаа жигшдэг, том хааны охиныг английн хатан хаанд үзүүлвэл нааштай хандах бол уу л гэж горьдож байсанд хамаг учир байв.
9. 1615 онд Покахонтасыг англид авчирч үзүүлэн болгосонд шинэ нөхөр нь хөөрхөн санхүүжилт төрөөс авахаар болж магнай нь тэнийв. Нөхрийн нэр Жоон Ролф. Тэрбээр тэмдэглэлдээ бичихдээ зэрлэг эм амьтнаасаа жоохон ичдэг, гэвч христийн номлолын дагуу өгөөмөр байхыг хичээдэг тухай бичсэн байдаг. Покахонтас энэ нөхөртөө ганц хүү төрүүлээд 1617 онд 22 настайдаа англид сүрьеэ тусч үхсэн байдаг.
10. Тэр хооронд улам ихээр Хойд Америк руу дүрвэх англи колончлогчид Покахонтасын “Цэнакоммака” омгийг алаад дуусгасан байв.



Жоон Смит-ийг Покахонтасын хаан эцэг алах гэж байхад Покахонтас аварсан тухай домог бий. Тэр домгийг дүрслэсэн зураг.

Жеймстаун тосгонд өлсгөлөнгийн үеэр хүний мах идэж байсныг харуулсан гавлын яс



Гавлын ясны эзэн иймэрхүү бүсгүй байсан байх

Покахонтас-д зориулж босгосон хөшөө

Жоон Смит Покахонтасын аавыг алж байгааг дүрслэв. Аав нь жинхэнээсээ том биетэй байсан гэж байна.

Покахонтасын амьд дээр зурсан ганц хөрөг. Англид зурсан.

Жоон Смит





1860 онд Покахонтасын үр удам хэмээн өөрийгөө зарласан бүсгүйн фото

« Өмнөх сэдэв

"Армия-2015" форум үзэсгэлэн

Дараагийн сэдэв »

"Оросууд химийн дайралтынхаа ул мөрийг цэвэрлээд байна штэээ......"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.6]: 2016-06-14 09:05
Үнэн үү?
Үнээн...
Бузар эм хахахаха
0    0
Зочин [176.13.20.137]: 2016-10-21 00:13
Hodoonii owoo emee nar chono dagasan jinger mash ayultai gj yarodagsan
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Балын харандаагаар фото зураг шиг

Ралли Замын Үүд-Эрээн 1990-2015

Югославийн байлдааны онгоцны бункер

хэрэггүй мөртлөө үнэтэй эд хогшилоос

Шалдар булдар 55



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд