Ангилал:

Дайн

Польш армийн генералууд яаравчлан халагдацгаав

2016-03-11 12:48 1753 1
Энэ сарын эхээр польш армийн 5 генерал, 12 хурандаа гэнэтээр сайн дураараа халагдцгаасан байх юм. Эдгээр дотор: жанжин штабын дарга, усан цэргийн командлагч, газрын цэргийн командлагч, агаарын цэргийн командлагч нар байв.

Юу болсон юм бол доо? Бидний таамаглал:
1. Зургаан сард польшийн нутаг дэвсгэр дээр НАТО-гийн "Анаконда-2016" хээрийн сургалт явагдах юм. 20 орны 26000-45000 цэрэг оролцоно.
2. Хээрийн сургалтын хажуугаар 7 сард Варшавд НАТО-гийн гишүүд орнуудын уулзалт цуглаан болно. Энэ цуглаанаар: "Яаж Орос мангасыг бут нэргэх вэ?" сэдвээр санал солилцох юм.
3. Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда тун саяхан ингэж зарласан байдаг: "Бяд НАТО-гийн аюулгүйн байдлыг хангахын төлөө эцсийн польш иргэнийг золиослоход ч бэлэн байна". Троцки-гийн үг санагдаж байна уу?
4. НАТО-гийн ерөнхий командлагч, америк генерал Ф.Бридлав 14 хоногийн өмнө олон нийтэд ийнхүү зарласан байдаг: "АНУ-ын зэвсэгт хүчин нь ОХУ-ын зэвсэгт хүчнийг ЕВРОПЫН ГАЗАР ШОРООН дээр ялан дийлхэд бэлэн байгааааа" гэж.
5. Энхийн үед польшийн газар нутаг дээр ГАДААД АРМИ байлдааны ажиллагаа явуулахыг польшийн төр зөвшөөрсөн.
6. Польшийн хууль зүйн сайд одоо ерөнхий прокурорын үүргийг давхар гүйцэтгэхээр болсон. Польшийн ерөнхийлөгч улсын дээд шүүхэд нөлөөлөхийг хуулиараа батласан.

Үүгээр: НАТО зургаан сард агуу бантан хутгах нь тодорхой. ОХУ уг бантанг зүгээр хараад суухгүй нь тодорхой. Ямар нэгэн байдлаар тулаан байлдаан болох юм бол хайрт польш генералууд тэргүүний эгнээнд салгалан суух нь тодорхой. Ийм байдлаас урьдчилан сэргийлж сайн дураараа халагдах өргөдлөө өгсөн байх нь байна шт.


« Өмнөх сэдэв

Цасан шуурганаар

Дараагийн сэдэв »

Путин: "Хам нь туслыыышт" .............. /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

anhaa [182.160.38.183]: 2016-04-18 09:43
en amerka gej buun budlianii hurung bnaa
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зарчимгүй, нэр нүүргүй үндэстэн юм гээч......

Роналдогийн 18,5 сая доллараар авсан байраар зочил

Модон ламборжини

Тэтгэврийн хөгшчүүд л тэмцэх чадвартай үлдэж..... /видео/

1939 оны квантуны арми, Улаан арми



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд