Ангилал:

Хошин шог

польш "жүүдэ жүүдэ" бүтэлгүйтэв

2018-03-29 12:11 799 11


Польшид агаарын довтолгоо эсэргүүцэх америкийн "Патриот" пуужинт систем байдаг. Гэхдээ тэр нь польшийнх биш, америкийн өмч юм. Энэ явдалд зэвүүрхэх польшууд 3 жилийн өмнө америк эзэндээ хандаж: "Гэгээнтээн, мөхөс дорой би патриот системээр хайртай дуртай польш хөрс шороогоо Оросын зэрлэг балмад армиас хамгаалмаар байна. Та надад хэдэн патриот өгч хайрлаач, тэхүүү..." гэж гуйн түүсэн байдаг.

Америкчуул 3 жил хариулахгүй бандийг жаал янаглаж аваад өнгөрсөн 11 сард хариулсан нь:
- Золиос банди тэгэж их хүсээд байвал 2 батарей патриот 12 тэрбум даалиураар худалдаж авч болох л юм. (Хоёр батарей гэдэг нь 16 хөөргөх төхөөрөмжийг хэлээд байгаам)
Польшууд:
- Гүй, Гэгээнтээн..... бид агуу та нарын төлөө зүтгэн чичирч байгаагийн хувьд патриотыг Танаас үнэгүй авчих санаатай байгаа юм шүү дээ. (СССР-ээс бүх юмаа үнэгүй авдаг байсан шиг бодсон байх нь л дээ,... яавал энэ польшууд шиг янхан болчих вэ?) Үүнд америкчуул:
- Багахан гуцна шүү, банди
- За, ойлголоо. Миний буруу. Өршөө мулгуу намайг.... Ядахдаа үнийг нь буулгаж болдоггүй м уу? Бяд мөнгө муутайг Агуу Та мэднэ шүү дээ.
- Өөөө, өөрийнхөө аюулгүйн байдал дээр голоо цохисон амисгаа.... за, яахав 10,5 миллиард хүртэл буулгья.
- Ээээ, Гэгээнтээн.... надад 2,8 миллиард л байна. Яахуу?
- Тэгвэл онгорхой нээлттэй агаарын хамгаалалттайгаа байж л байхгүй юу. Ялгаа юу байсийн? Та нар тэрэнтээ тэрэнгүй бүгд миний төлөө үхэж дуусах гэрээн дээр гар хөлийн үсгээ зураа биз дээ?
- Ээээ, патриот системтэй үхэж дуусмаар байна штээ. Жүүдэ жүүдэ, тэхүү? гэсэнд америкчуул 6 сар жүүдэ жүүдэ-г тунгаан эргэцүүлсэн дүр эсгээд өчигдөр хэлсэн нь:
- Заа, польш банди, миний сүүлчийн саналыг сонс: хоёр батарейг 4,75 миллиард даалиураар та нарт өгье. Гэхдээ нөхцөл бий. Танай нутагт байрлах манай АНУ-ын Редзиково баазыг хамгаалах зориулалтаар өгнө. Ойлгоо? гэхэд польшууд
- За, ойлголоо. Зөвшөөрч байна. Та үнээр мэргэн шүү...... гээд гэрээн дээр хурууны хээгээ дүрж орхив.
Гоа!

Польш дебилүүдийн мөнгөөр польшид байрлах америк цэргийн баазаа хамгаалах систем тавьхаар болов, америкчуул. Аргагүй л дамын наймааны шинжлэх ухааныг төгс эзэмшижээ, америкчуул. Мундаг.

Редзиково америк баазын суурь цутгах ажил эхлэж байна. 2016 он.

Редзиково америк цэргийн бааз нь ОХУ руу цөмийн пуужин илгээх цор ганц үүрэгтэй нэгдэл юм. Энэ баазыг хамгаалах патриот системийг польшууд өөрсдөө худалдан авч тавьхаар боллоо.

Редзиково баазыг энэ жил барьж дуусах учиртай.



польш минь, чи өөрөө дуртайдаа энэ империалист хавханд орсон шүү. Эртхэн устан дуусаж зовниур гунигтаа цэг тавьсан нь дээр байхаа.

« Өмнөх сэдэв

Санал бодол 2

Дараагийн сэдэв »

Яасан ч үнэтэй бэр в дээ.......




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.37]: 2018-03-29 15:45
xaxa laitai orchuulna shuu
2    1
Зочин [150.129.142.98]: 2018-03-29 17:38
Хэ хэ хэ. Яг үнэндээ хар яриа нь нэг иймэрхүү л байгаа даа.
1    0
Хасаг хам [64.119.25.254]: 2018-03-29 18:05
орост дургүй болгоныг янхан болгочих юмаа. Польшууд орост дургүй байх нь аргагүй. Бүх юманд нэг тал 100% буруутай байна гэж юу байсан юм, гээндээ ч гоондоо ч бий гэдэгчлэн оросын их гүрний дээрэнгүй шовинист үзэл, совоклог, ватниклаг сэтгэлгээ ч үүнд буруутай. Польшынх жижиг үндэстний хувьд ердөө л орших, эс оршихын асуудал бол оросынх их гүрний нөлөөгөө хадгалж үлдэх, эргэн тойрны жижиг үндэстнүүдийг эрхшээлдээ байлгах гэсэн газар тэнгэр шиг тэс ондоо 2 эрх ашиг явж байна. Хараажаар оросыг учиргүй долоодог л хүн биш бол польшуудынх зөв гэдэг нь хэнд ч тодорхой байна шдээ. баавар чи оросын бөгсийг яасан ч долоож ханадаггүй долдой вэ. Бүр ой гутчихлаа байна. Чи цагтаа гитлерийн геббельсийн яам явуулдаг байсан пропагандаг 21 зуунд ямар ч чанарын ялгаагүй явуулж, түүндээ өөртөө таарсан амьтадтайгаа цуг баясан сууж байгааг хараад монголд төр гэж байхгүй болжээ бодож сууна. Түүнээс чиний наад суртал ухуулга дан чиний хэрэг биш, монгол төрийн асуудал байх учиртай юм. Эсвэл манай хэд тэр ГРУ мэтээс нь үхтлээ айж чам мэтийн илтэд туйлширсан амьтадыг чөлөөтэй хуцуулж, хэл усгүй, ганц нэг мэдээллийн сувгаар мэдээ авдаг, боловролгүй иргэдээ зөнгөөрөө тархийг нь угаалгуулж суудаг байх. Чи бараг бүх бичвэртээ англосакс, еврей гэж бичдэг. Гэтэл чиний шүтдэг путлерийн төрийн 50%-с дээш еврей гаралтай түшмэд байна шдээ. Оросынх болохоор сайн, барууных гэхээр муу еврей болчих уу. Чи яахлаараа ийм совестьгүй, жудаггүй байдаг юм вэ. Эх орондоо жоохон ч гэсэн хайртай юм бол гавъяа байгуулахгүй юмаа гэхэд битгий ингэж гай бол лдоо чи. Чи үнэндээ аягүй үнэн, лаг мэдээ оруулж уншигчдаа сэнхрүүлж байна гэж бодож байгаа бол холоо хол андуурч байгаа шүү. Сири, йемен л гэнэ. Асад ямар ханхүү юм уу, хаан суудлыг ааваасаа өвлөж авдаг? Тэр нөхөр суудалдаа шигдээгүй бол сирид бослого гараа ч үгүй юу хэн мэдлээ. Йеменд шийт хуситууд ираны дэглэмийн дэмжлэгтэй галзуурч байгааг юм уншдаг хүн бүхэн мэдэж байгаа. Иранд аятоллагийн дэглэмээс өмнө ямархуу гэгээлэг, нээлттэй нийгэм байсныг мэдэж байгаа биз дээ. Гэтэл эдний турхирсан амьтадыг таавчигтай залуус гэж хөөргөх. Таавчигтай залууст пуужинг хэн өгсөн байхав? Донбасс, луганскад украины армийн эсрэг оросын арми нууцаар байлдаж байхад ч мөнөөх үлгэрээ яриастай. Ерөөс чиний ярьдаг юм бол: оростой сайдвал сайн, муудвал муу л улс байхаас зайлахгүй гэсэн яслийн хүүхдийн гэнэн тэнэгдүү догм. Англид хорддог тэр урвагчыг орос хордуулаагүй гэх шиг. Одоо путлерийн үгэнд тархиа зад угаалгасан амьтад л биш бол өөр хэн ч итгэхгүй болсон. Яагаад гэвэл украинд манай цэрэг байхгүй гэхчлэн маш олон удаа худлаа ярьсан тул. Английг дагаад барууны 14 орон оросын эсрэг арга авна гэдэг орос өөрөө асуудалтай байна гэсэн үг. Энэ олон орон тэнэг, орос л ганцаараа ухаантай мундаг байж таарах уу.
5    6
Баавар [124.158.94.35]: 2018-03-29 18:28
Хайрт казак банди чамдаа маргааш хариулнаа. Жоол материал бэлдэж байгаад хариулахгүй бол муу хам маань манайхаас салахгүй 2 жилийн нүүр үзлээ.....
2    2
Зочин [66.181.178.248]: 2018-03-29 19:24
Польшууд орост довтолж байсан харин Оросууд Польшыг хамгаалж 200,000 орчим цэрэг амиа алдсан гэдэг харин Польш өс санаад л байгаа болохоос өөр буруу зүйл байхгүй байх шшүү
3    1
Зочин [85.17.24.66]: 2018-03-29 20:53
польшууд оросуудад монголчууд хужаа нарт дургүи шиг адилхан юм баина лээ. 1930н хэдэн онд Сталин Гитлер 2 ниилж баигаад польшииг хуваасан учираас.
2    2
Зочин [202.21.106.158]: 2018-03-30 12:14
Хасаг ламын зөв шүү нэг талд туйлшрах буруу. Бүх муу муухайг Оросоос зайлуулж Бүх муу муухайг АНУ европруу чихээд л... Гээндээ ч бий Гоондоо ч бий.
0    2
Зочин [64.119.17.254]: 2018-03-30 12:50
202,21 Юм унш л даа хэн нь ямар эрх ашгийн төлөө яагаад сөргөлдөөд хэний газар нутагт ямар зорилгоор хил залгаад хэн нь дундыг барьж хэн нь дагаж далдайгаад эцэст нь хэн нь яаж хожих гээд бна вэ ???? гээд л Энэ бүхний ард Орос Монголын газар нутаг илэрсэн илрээгүй баялагын төлөө цаашлаад дэлхийн баялагт хэн санаархаад бна вэ ??? гээд л унш ЭНЭ БҮХНИЙ АРД ЭДИЙН ЗАСГЫН АШИГ СОНИРХОЛ БАЙГАА БУСАД НЬ БҮГД ХУДЛАА
0    0
ARD TUMEN [103.212.116.25]: 2018-03-30 21:06
66.181 Oros german auster 3 1792 ond polishiig 3-n talaas ni dairch ezelj baisan...daraan CCCP-iin ued german cccr 2 ahin huvaan ezelj baisan ...1792 onoos hoish delhiin 2 dugaar dain duustal barag erh cholootoi bgaagui uls hezeedee orosruu dairchiv?
0    0
Зочин [202.21.106.156]: 2018-03-30 22:26
ХАСАГ ХАМЫН ХУНДАААМ НЬ НЭГЭНТ БУРУУ ТАВИГДСАН УЧРААС ЭНЭ ХҮНЭНЦЭРТ ЮУ Ч ХЭЛЭЭД НЭМЭРГҮЙ. ХАСАГ ХАМ Ч ГЭХ ШИГ УРД ЗҮГИЙН АРДЧИЛСАН ХУНХУУУЗ ШҮҮҮ ДЭЭЭ. ҮХСЭН АЦААРАА КАЗААХ БАЙХАВДЭЭ. ХААН СУУДЛЫГ ӨВЛӨЖ АВААГҮЙ Ч ГЭСЭН ЭЦЭГ НЬ УДИРДАГЧ БАЙСАН БОЛХОООР ХҮҮ НЬ БАС УДИРДАГЧ БАЙЖ БОЛОХГҮЙ ЮУ.
1    0
Зочин [66.181.185.160]: 2018-03-30 22:31
Дөнгөж саяхан энэ Патриот нь Иемений хэдэн пуужинг устгаж чадахгүй алдаад, орос түүн дээр нь С-400 гаа баахан рекламдсан ям бишүү
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Америкчууд узбекистаныг уруу татав

Энэ нөхрийг санаж байна уу?

Франц эр 5 цагаачийг нам цохив

Машинаа чөлөөлье дөө.....

Японы экс сувилагч 15 тахир дутуу иргэн алж 45-г шархдуулав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд