Ангилал:

Гамшиг

Порошенко хандлагаа өөрчлөвч нэмэр болсонгүй

2016-04-11 16:02 745 1


Хөөрхий муу украины ерөнхийлөгч порошенко-г өрөвдөчихлөө.
1. Хоёр жилийн өмнө алт алмазан уул хад, нефть кока кола-н нуур цөөрөм амлаад байсан барууны элитүүд өнөөдөр нүдэн балай чихэн дүлий болжээ. "Юун мөнгө? Яасан нефть? Юуны чинь Евро холбоонд элсэх, горьдцон муу гөлөг вэ?Хэн хэзээ чамд тэгээд амалчихаав? Зурж тамгалсан бичиг цаас нь хаана байна?" гээд улаан нүүрэн дундуур нь цэрээ нулимаад цааш амбаардсанд
2. Мань нөхөр зовлон нэгт турк хам дээрээ очив: "Тэр муусайн балиар луйварчид чинь хэлсэндээ хүрэхгүй байна штээ, одоо би наанаа? эрдоган сайн найзаааа?" гэхэд эрдоган "Заа, миний нацист найз сонсож бай. Мань нь чамдаа зэвсэг, цэрэг өгье. Миний хам өөрийн хэдтэйгээ нийлүүлээд Крым-аа буцааж авдаг л газар байхгүй юу, зааоо? Ойсоон? Дараа нь харин баярлаж талархасаандаа маньдаа Крымаа бэлэглэж болноо, болно" гэсэнд порошенко "Гүй ээ, чи одоо хэдэн даалиур өгчих л дөө!" гэсэнд "Юу гээд балайраад байгаам, дэлхийд кямрал болж байгааг мэдэхгүй байна уу?" хэмээн мөн адил амбаардав.
3. Шал дургүй нь хүрэх порошенко өнгөрсөн долоо хоногт Япон төрийг гипноз-дох санаатай нисэв. Очоод "Заа, дэлхий кямралтай байгааг сонссоон, гэсэн хэдийч та бүхэндээ татгалзах аргагүй саналуудтай ирлээ, би. Манай улсын бүх усан боомт, энгийн болоод атомын цахилгаан станцууд, ажилтай ажилгүй үйлдвэрүүд, нацист нацист бус ард түмнийг бөөнд нь авцгаа. Маш хямд өглөө шүү, ахиж ийм алтан боломж олдохгүй шүү" гэж. Японууд шууд "үгүй" гэж хэлж чаддаггүй тул "заа, бодолцьёо. Танд 2 тэрбум доллар урьдчиллаж өгч болох л юм, гэвч хүүтэй, бас улс төрийн болзолтой, бас Олон Улсын Валютын Фонд-оос зөвшөөрөл олоод ирвэл өглөө" гэж.
Порошенко өдгөө гэртээ гуниглан архиан ууж суугаа нууц мэдээ байна.

« Өмнөх сэдэв

Буу зэвсэг чулуудсаар л байна

Дараагийн сэдэв »

Эр хүн шиг үхлээ........ /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [49.0.186.118]: 2016-04-12 10:55
manai ardchilsan nam ukrain uls 2 odoo ner undee sergeex geed nemergui bizdee
2    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Арабын баячууд шонхор шувуугаар хэрхэн ан хийдэг вэ

isis-ийн "PR" менежер капут /видео/

"Жабхат ан нусра"-гийн үхлийн тулаан /видео/

БНАСАУ 300 мм-ийн пуужингийн системээ үзүүлэв

Cathay Pacific-ийн гал тогоогоор шагаах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд