Ангилал:

Хошин шог

пентагоны ээлжит хулгай илчлэгдэв

2018-08-21 15:35 816 8


Өнөөгийн америк татвар төлөгчид их л цөвүүн цагт амьдрах болж дээ. Америк төрийн "ноёд" нүдэнд харагдах болгоноо хармаалах гэмээн чичрэн дайрах нь зовмоор түвшинд хүрээд байгааг тус явдал харуулах байх. Гэснээс манай Монгол төрийн улцгар хулгайчуудад хэн үлгэрлээд байдаг нь ийнхүү тодорхой болов.

8 сарын 6-ны өдөр америк гаалийн нэгэн байцаагч сонин асуудалтай тулгарч гэнээ. Хятадаас ирэх хэдэн контейнерт нэгжлэг хийтэл баахан цэргийн "цөлийн шар" гутал гараад ирж гэнэ. Хүлээн авагчийн нэр хаягийг шалгатал АНУ-ын цэргийн зориулалтын тоног төхөөрөмж, хувцас, гутал үйлдвэрлэгч Wellco Enterprises бичээстэй байдаг. Нийлүүлсэн барааны үнийн дүн нь 8 сая доллар байдаг. "Гүй... энэ чинь.... үндэсний үйлдвэрлэгч америк конгломерат маань хятадаас 50 контейнер гутлаар яаадаг байнаа?" хэмээн гайхах байцаагч даргадаа энэ тухай олив. Дарга нь конгломератын босстой холбогдож шовгороо нэхэв. Хувийн хэвшлийн босс час улаан салаавч утасны цаанаас илгээнгээ "Та нар муусайн төрийн бэрдүүд хэзээ цусалж ханах новшнууд вэ? Миний бие пентагонд хангалттай нус цэр тараасан байгаа, тэд нараасаа нусаа ав" гэв. Гаалийн дарга гомдсондоо боссыг цагдаад өгөв. Шүүх хурал "Маде ин УСА" ариун гэгээн үг өгүүлбэрийг бужар хятад товар дээр наах гэлээ гэмээн босс-д 41 сар хорих ял оноов. Босс гомдсондоо пентагон, сангийн яамд холбоо сүлбээтэй бүх авилгачидыг азаартуулав.









« Өмнөх сэдэв

Таатай мэдээ

Дараагийн сэдэв »

Яасан ч үнэтэй бэр в дээ.......




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

haha [202.9.42.1]: 2018-08-21 20:18
amerikchuud ingej baigaan orsuud bur bujarlaj baigaa daa, unen ulun baagiinuud shtee orsuud
6    5
Зочин [122.201.31.8]: 2018-08-21 22:15
Угаасаа хамаг юм нь хятадад хийгддэг бус уу? франчайз стандартаараа? гэснээс хэдэн жилийн өмнө польш,германаас машин авцардаг байхдаа орос гай найзууддаа зориулж ХХХ сэтгүүл, танио оджеж-с (хуучин хямд хувцас) хэдэн жинс авна. гайшникууд маань бөөн баяр хөөр. досвидания, шесливого дороги гээд нээх хөөрхөн үддэг байлаа. одоо ч сайжраад 1000р нэхээд 500р дээр буудаг болсон байна лээ. тээ баавараа?
5    1
Баавар [124.158.94.35]: 2018-08-22 07:50
Ха ха...... 2 бүсгүй ярианы сэдэв өөрчлөх гэмээн вибраторлаж элдэв бусын үлгэр санаачлаж байгааг нь хараад байгаарай. Заа, хүүхнүүд бичээд байгаарай........ Үнэнгээсээ. "Герман польшоос машин" зөөж байсан тухай үлгэр домгуудаасаа уншигч олонтой хуваалцаарай. Их сонин байна. Нээрээ шүү.
1    0
Зочин [112.72.11.113]: 2018-08-22 08:26
Цэрэг армийн гутал хувцасаа тувт хятадаас авдаг.энэ удаад яасан юм бол, зайлуул даа ,эдийн засгийн дайн нь энэ юм байх даа. Хятадаас бараа товар авлаа гэж шийтгэж байгаа гэлтэй . Ээ чааваас даа. Ингэж доройтох гэж.
0    0
Зочин [202.179.31.251]: 2018-08-22 09:31
америкын хуулинд цэрэг арми нь гадаадад үүрэг гүйцэтгэхдээ эх ороныноо бүтээгдэхүүнээ л хэрэглэнэ гэсэн хууль байдаг учираас хэдэн жилийн өмнө нэг америк цэрэг иракд хөл нүцгэн явсан сураг байдаг
0    0
Зочин [182.160.3.231]: 2018-08-26 09:56
Ашиг хонжооны төлөө эхийгээ худалдахаас буцахгүй шуналт авир бол капитализмын жам ёсны бичигдээгүй хууль болой.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ баагий яаж тэнэгтсэн гээч..........

Таафчикт залуусын өчигдрийн уран бүтээл

Nissan танилцуулж байна: өөрөө зогсоолдоо гэлдрэх сандал /видео/

Серб арми дайны бүрэн бэлэн байдалд оржээ

Нуланд човганц: "Эрдоган Оросоос уучлал гуйдаг нь буруу"



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд