Ангилал:

Алдартан, Хүмүүс

Робинзон Крузо лугаа явдал болжээ

2015-11-08 17:33 2052 1
Салвадор-ын иргэн Хосе Алварьенга гэгч нөхөр найзын хамт 2012 онд Мехик-ийн эргээс холгүй загасчилж байгаад шуурганд өртөн сураггүй алга болсон байдаг. 2 нөхрийг тухайн үед үхтлээ хайсан боловч олдоогүй тул живж үхсэн хэмээн тооцоод гашуудан байтал 14 сарын дараа Маршалын арлуудын нэгэн жижиг арлын иргэд Хосе-г завьтай нь хамт олж аварсан гэх юм. Далайд гарсан боомтоосоо 8800 км-ийн зайд, Номхон далайг бараг бүтнээр нь туулсны эцэст ийнхүү аврагдсандаа Хосе өнөөг хүртэл бурхандаа баярлан талархадаг тухай ярив.



Тэрбээр ийнхүү ярив: Найзтайгаа далайд гарах өдөр шуурга болоод бид 2 гурван хоногийн дараа хаана байгаагаа ч мэдэхгүй аврал ирэхийг хүлээхээс өөр аргагүйд хүрсэн. Ус их ховор байсан тул бага багаар шээсээ уун, аз таарвал борооны ус хуримтлуулан ууж хоног өдрийг өнгөрөөдөг байв. Бид 2 далайн яст мэлхий, жижиг загас, цахлай барьж түүхий махыг нь иддэг байснаас найз маань хордлого авсан уу? яасан? олон хоног тарчилласны эцэст талийсан. Амь орчих бол уу... гэж горьддог юм байна лээшт, хүн гэдэг чинь. 6 хоног харж суусны эцэст далайд цогцосыг нь хаяж билээ, ивий".

Маршалын аралууд дээр аврагдаад 2 хоногийн дараа авахуулсан зураг.


"Та нар итгэхгүй байх. Гэхдээ энэ олон сар далайд төөрч явхад нэг удаа ганц халим надад бүтэн 20 хоног хань болсон гээд боддоо! Тэр завьнаас холдохгүй хажууд маань 20 хоног сэлж намайг галзуурхаас сэргийлсэн гэж хэлж болно".
"Зовлонт аяллынхаа эцэст би өдөр шөнөө ч ялгахаа больж амиа хорлох тухай минут тутамд бодох болсон. Бүр нэг удаа хутгаараа хоолойгоо хэрчих гэж оролдов, ашгүй мохой хутга маань намайг буруу юм хийхээс урьдчилан сэргийлсэн шүү".









Завь нь





Аав ээж нь

14 настай охин нь



8800 км төөрсөн маршрут

Энэхүү далайн урсгал завийг аваад явсан байх нь.











« Өмнөх сэдэв

10 тонн эрдэнэс олджээ

Дараагийн сэдэв »

Нөхөр Сталин францыг аварсан юм шүү




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [109.45.2.39]: 2016-12-23 13:34
ug ni ih l tursan bh yostoison. nuguuhuu nuhaad idchihsen yum bishuu
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 19

Эгдүүтэй юм

Гадаад армийн "хээрийн хоол"-ны комплектууд

Р. Дутерте: "ОХУ ба БНХАУ-тай холбоотны харьцаа тогтооноо"

Шварценегер шавар хаав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд