Ангилал:

Монгол, Түүх, Шинжлэх ухаан

Рой Эндрюс Чепмэний Монголд хийсэн төв азийн экспедицийн түүхэн зургууд

2015-08-20 16:20 17411 7
1925 оны тавдугаар сарын 29-нд Азийн гурав дахь экспедицийн дарга Эндрюс Монголын ШУны хороо Судар бичгийн хүрээлэнтэй найман зүйл бүхий гэрээ байгуулж, түүний дагуу палеонтолог, археологийн олдворуудын нэг хувь, экспедицийн маршрутын карт, тайлан, фото болон кино зургийг Монголын талд хүлээлгэн өгнө хэмээн тохирчээ.

Экспэдицийн бүрэлдэхүүн Монгол уруу гарахын өмнө Хаалган хот

Рой Чапмэн Эндрюс (1884-1960) Висконсин мужид төржээ. Сургууль төгссөний дараа НьюЙорк хотод Америкийн байгалийн түүхийн музейд ажилд оржээ. Байгалийн түүхийн музейн ерөнхийлөгч Генри Ферфилд Осборн, Эндрюс нар Төв Азид судалгаа хийх талаар санаа нэгдсэн байна. Энэ үед Америкийн эрдэмтэд бүх тивийн амьд амьтан анх Ази тивд үүсч бий болоод бусад тивүүд рүү тархсан гэсэн онолыг буй болгоод байсан үе юм.

Тэдний аяалсан газрын зураг

Осборн энэхүү онолыг батлах зорилгоор 1918-1925 онуудад Монголын говьд Америкийн экспедицийг зохион байгуулж, Монголоос олсон олдвор-нээлт нь баталгаа болсон юм. Америкийн байгалийн түүхийн музейгээс Монголд зохион байгуулсан Төв Азийн гурван удаагийн экспедицийг Р.Эндрюс толгойлжээ. Р.Эндрюс анх 1918 оны есдүгээр сард Хүрээнд ирсэн байна. Тэрбээр 1918 онд Хаалганаас Хүрээ хүртэл автомашинаар явж: “...үүгээр монгол, оросууд байнга аялдаг юм байна. Зам нь саад бага, маш сайн юм.

Экспедиц говьд ирээд бүрэлдэхүүнээрээ 1925 он. Дээд эгнээнд зүүн гар талаас Робинсон, Олсен, Чэни, Батлер, Нелсон, Лүкс, Ловелл Шекелфорд Доод эгнээнд Робертс, Эндрюс, Гранжэр, Моррис, Бэрки, Янг

1920 оноос автомашин байнга явж, засвар үйлчилгээ авах ч боломжтой болжээ” гэж бичжээ. “Wall Street” санхүүгийн бүлгээс санхүүжүүлсэн экспедици 1922 оны тавдугаар сарын 18-наас есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилж, таван машинтайгаар Хүрээгээр дайрч Бага Богд, Арц Богд, Гурван сайхан, Онгийн гол зэрэг газраар явсан байна. Эндрюсийн тэмдэглэлд Хүрээнд амьдарч байсан Америкийн худалдаачдын тухай өргөн мэдээлэл тусгагдаж, хүрээнд 10 мянган хятад, 2000 орос, 50 мянган монгол, тэдгээрийн 35 мянга нь лам нар амьдардаг гэжээ.

Професор Хэнри Фэйрфилд Жинчин эрийг Пиратс тамхиар тамхилж байна

Эндрюс Монголын улс төрийн байдлыг “Биднийг Хүрээнд байсан 1922 оны тавдугаар сар бол нөхцөл байдал жигдрээгүй байсан үе байлаа. Барон Унгерн хэдэн зуун еврей, большевикуудыг хүйс тэмтэрсэн, улаан оросууд Хүрээг эзлэсний дараа түүний бодлогыг эсэргүүцсэн монголчуудыг системтэйгээр цэвэрлэх ажил эхэлсэн, энэ нь терроризмын үргэлжлэл байв. Хэн ч гэсэн ямар нэгэн хэрэгт сэжиглэгдэн шоронд орж болох байв. Зарим нь ямар хэрэг хийж хуулийг зөрчсөнөө мэдэхгүй хэдэн сараар ч байх тохиолдол ердийн байв. Биднийг ирэхээс өмнөхөн ГЯЯ-ны сайд (Бодоо) цаазлуулсан байв. Миний хуучны найз Дотоод яамны сайд (Данзан) сэжиглэгдэн хараанд байв.

Рой Эндрюс хавцалаас олсон бүргэдийн зулзагтай

Хүрээнээс хоёр монгол очиж шалгасны дараа бүхий л бичиг баримтыг бүрдүүлэхэд мянга илүү доллар төлснийг Эндрюс тэмдэглэжээ. Ерөнхий сайд Жалханз хутагт 1922 оны тавдугаар сарын 17- нд экспедицид зөвшөөрөл өгсөн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Экспедиц таван сар геологи, палентологийн судалгаа хийгээд Сайр Усаар дамжин Хаалганаар гарчээ. Хоёр дахь удаагийн экспедици 1923 оны тадугаар сарын 11-нээс Онгийн гол, Шаварт ус зэрэг газраар явсан байна. Эндрюс энэхүү экспедицийг Ерөнхий сайд Жалханз хутагт дэмжсэний хүчинд бүтсэн, тэрээр Эндрюст “Үлэг хорхой” олж ирэхийг даалгасан гэжээ. Энэхүү экспедиц Цагаан нуурын дэргэдээс анхлан үлэг гүрвэлийн өндөг олсон байна.

Цагаан нуурын хавьд экспедицийг шохоорхож буй нутгийн иргэд 1922 он

Шаварт усаас 100 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан жижиг хөхтөн амьтны толгойн яс таван ширхгийг палентологи Вальтер Гренжер анх олж судлаад энэ нь хөхтөн амьтны хамгийн анхны өвөг амьтан мөн гэж тогтоожээ. Эндрюс удалгүй тэрхүү гайхамшигт олдворыг үнэлэн бичихдээ “Монгол орон дэлхийн бүх эрдэмтдийн анхаарлыг татсан шинэ нээлтийн эх үндэс болсон нь эргэлзээгүй” гэж өгүүлсэн байдаг. Эндрюс Ларсоны хамт 1924 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 20 хүртэл Хүрээнд байж, дараа жил зохион байгуулах экспедицийн зөвшөөрөл авахаар хөөцөлдөж, ГЯЯ-ны сайд Цэрэндоржтой уулзжээ.

Зогсоол бүр дээр нутгийн иргэд бүчнэ. 1922 он

Монголын тал ШУ-ны хороо, нууц албанаас нэг нэг төлөөлөгч дагуулж явах, бүх олдвор, зураг, хэвлэлийн нэг хувийг өгөх, түүгээр нь музей байгуулах нөхцөл тавьж, төлбөрт 3000 ам.доллар авсан байна. 1925 оны тавдугаар сарын 29-нд Азийн гурав дахь экспедицийн дарга Эндрюс Монголын шинжлэх ухааны хороо Судар бичгийн хүрээлэнтэй найман зүйл бүхий гэрээ байгуулж, түүний дагуу палентологи, археологийн олдворуудын нэг хувь, экспедицийн маршрутын карт, тайлан, фото болон кино зургийг Монголын талд хүлээлгэн өгнө хэмээн тохирчээ.

Тэмээн уралдаанд түрүүлсэн хүү 1922 он

Гурав дахь удаагийн экспедици 1925 оны зургадугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 25 хүртэл долоон машин, 13 америк, монгол 13 ажилтан, орчуулагч, 10 хятад ажилчин жинчид болон 150 тэмээ хэрэглэн Их Богд, Алтайн нурууны хавьд аялжээ. Сүүлийн хоёр аялалыг Монгольн өмнөд хилээр шууд нэвтрэн орж хийжээ. Экспедицийн төлөвлөгөөнд Монголын говийг геологи, палентологи, амьтан ургамал, археологийн талаар судлахаар төлөвлөсөн нь хүмүүсийн сонирхлыг татаж, тэндээс их хэмжээний алт, нефть олох горьдлого төрүүлж байлаа. Сонин хэвлэлүүдэд: “Амьдралын эх сурвалжийн эрэлд”, “Говийн анхны сүүн тэжээлтний араас...”, ”Цөлийн хамгийн эртний динозаврууд” гэх мэт олон нийтлэлүүд олны анхаарлыг их татсан байна. Хамгийн гол нь Азийн төвөөс эртний хүний ул мөрийг олох явдал байжээ.

Тэмээн жингийн цуваа ба бөгс нь эвдэрсэн экпедицийн машин

Эндрюс бид Монголд зөвхөн шинжлэх ухааны судалгааны зорилгоор очиж байгаа гэдгийг эрх баригчдад ойлгуулахад туйлын хүнд байсан. Биднийг Хятадтай далдуур сүлбэлдэгчид хэмээн хардаж, шинжлэх ухааны нэрийн дор алт, газрын тос хайсан арилжаа, хонжоо хайсан экспедици хэмээн хардсан, Монголыг эзлэхэд бэлтгэхээр Америкийн Засгийн газрын илгээсэн тагнуул гэж хардсан, эдгээр хардлагыг арилгах, паспорт, зөвшөөрөл авахын тулд олон долоо хоногийг зарцуулж байлаа.

Газарчин Цэрэнгийн хамт ачаанаас шинэ батарэй гаргаж байна

Жил ирэх тутам тавигдах нөхцөл хүндэрсээр байв. Ларсон, Бадамжав, Монгол олон нөхдийн туслалцаагүйгээр энэ ажил бүтэхгүй байв гэжээ. Экспедицийнхэн говиор аялахдаа олсон эртний амьдтын ясаа савлах, ачих, тээвэрлэхээр нутгийн ардуудаас хөлслөн авсан тэмээн хөсөг нэлээн олонтой байсан байна. Тэмээн жингийн цувааны ажлыг Мээрэн гэдэг хүн удирдан зохион байгуулж, монголын талаас Б.Эрдэнэбатхаан газарчлах, хэлмэрчлэх, тэдний ажилд тусалж байгаа монгол хүмүүсийг ажиллуулах зэрэгт туслалцаж байжээ.

Рой Эндрюс газарчингийн хамт 1925 он

Эндрюсийн экспедиц Монголын Говь болон Алтайн нурууний говиос олдсон олдворууд нь гайхамшгийг бий болгож байсан. Шавар усанд амьдарч байсан эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс нь динозаврийн өндөгний хальсаар хийсэн хүзүүний зүүлтээр гоёж байжээ. Тэд нэн эртний Говийн палентологичид байв. Алтайн нурууны говиос үр цайруулах хэрэгсэл олдсон нь 4-5 мянган жилийн өмнө энд хүмүүс тариа тарьж байгаагүй юм гэхэд наад зах нь зэрлэг ургамлын үрийг боловсруулан хэрэглэж байсныг нотолж байна.

Эндрюс ба Вйлтер Гранжерийн хамт өндөг олов. 1928 он

Тэд зөвхөн махны амтыг төдийгүй үр тарианы амтыг мэддэг байсан бөгөөд цаг агаар ч тэр үед тийм их хүнд, эрс тэс байгаагүй бололтой. Эндээс 15 мянган хожмын палеолитын чулуун зэвсэг нэг дороос ийм ихээр олдсон нь дэлхийн археологийн түүхэнд урьд тохиолдож байгаагүй зүйл байлаа. Олдворууд нь Төв Азид хүн оршин сууж байсан хугацааг 100 мянган жилээр урагшуулсан амуй. Эндрюс Ар Монголд 1926 онд экспедици илгээх байсан боловч Хятадын байдлын улмаас чадаагүй байна. Эндрюс нийтдээ нэг жил дөрвөн сар гаруй хугацааг Монголд өнгөрүүлж, Америкийн олон нийтэд Монголыг танин мэдүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэжээ. Түүний судалгааны ач холбогдол өнөөдөр ч гэсэн хэвээр байна.

Анхны аялалдаа тулгуурлан “Моторт машинаар Монголыг гаталсан нь” өгүүллийг “Нагрег’s Маgаzinе” сэтгүүлийн 1919 оны долдугаар сарын дугаарт нийтлүүлжээ. Хоёр дахь аялалдаа үндэслэн “Монголын талыг гатласан нь” ном 1921 онд хэвлүүлсэн нь олны анхаарлыг ихэд татжээ. Р.Эндрюс Америкийн “Нагрег’s Маgаzinе” сэтгүүлд 1919-1920 онд гурван өгүүлэл, Дорно дахины судлалын “Ази” сэтгүүлд 1921-1924 онд Монголд аялсан тухай арав гаруй өгүүлэл, гэрэл зургийн хамт хэвлүүлсэн байна. Төв Азийн экспедицийн Монголд хийсэн гурван удаагийн аялалын тэмдэглэл, 60 гэрэл зураг бүхий “Эртний хүний мөрөөр” номоо 1926 онд хэвлүүлсэн байна. Р.Эндрюс “Төв Азийг шинээр байлдан дагуулсан нь” Монгол, Хятадад хийсэн судалгааны тайланг 1932 онд хэвлүүлжээ.

Эндрюс цагаан зээр агнав

Эдгээр материалаар түүнийг “Монголын Эндрюс” гэж нэрлэх болжээ. Бүтээлүүд нь палентологи, археологи, хүн судлалын үнэлж баршгүй ач холбогдолтой зохиолууд ажээ. Эдгээр бүтээлүүд нь Монголын гадаад, дотоод нөхцөл байдлыг харуулж, Монголын тухайн үеийн улс төрийн байдлыг үнэлж цэгнэх үнэтэй чухал баримт болж байна.
Судлаач Б.Баатархүү







Жэймс Шэкилфорд кино зураг авч. Жорж Олсений ухаж буй өндөгийг Эндрюс хуруугаараа заана.

Олсен Карниварусийн төрлийн динозаврын яс олов

Уртын овоон дээр Эндрюс бүргэдийн үүр харж байна. 1928 он

Уртын овоо



Эндрюс, Олсений олсон анхны үлэг гүрвэлийн өндөгний олдворын хамт, 1925 он

МкКензи ба Эндрюсийн сууж явсан машин цасанд суув

Алонзо Понд, Эндрюс хоёр олсон олдворуудын тухай ярилцана.

Энррюс, Валтер Гранжер хоёр уртын овооны газрын зургийг судлаж байна. 1928 он

Гар чийдэнд шинэ зай хийж буй Эндрюс 1928 он





Замгүй учир урагш явахад хэцүү байв



Сайн Номун ханы орчим дахь суварга 1922 он



Баянзаг









Эндрюсийн экспедицийн Баримтад кино




























« Өмнөх сэдэв

Хувьсгалын дараа Монголд амьдарч байсан гадаадынханы түүхэн зургууд

Дараагийн сэдэв »

америкчуул НҮБ-д гомдоллов




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

123 [202.131.234.243]: 2015-08-21 11:46
mashinih ni tulsh hvreltsdeg l bsan ym bhdaa manai mongold ymar kolonk ter ued bsan bish
0    0
2015 [202.131.252.217]: 2015-08-21 16:07
Энэ зургуудаас харахад монголчууд маань биерхүү том хүмүүс байсан нь харагдаж бна.
1    1
Зочин [202.179.10.94]: 2015-08-21 21:32
ямартаа ч тэр үеийн монголчууд хайгуул хийж буй гадаадуудад маш болгоомжтой ханлаж байсан байна одоо ч юу байдгаа бариадл өөрсдөө гүшйдэг болоо юу даа хөөрхий
0    0
Зочин [217.162.178.233]: 2015-08-23 01:55
saihan medeelel bn bayrlalaa Baavar ahaa
0    1
Digital [122.201.24.209]: 2015-08-24 12:42
Ta digital hamtlagiin ahlagch tulenhii Baavar munuu?
1    0
Зочин [182.160.38.254]: 2017-02-24 22:41
Хамаг олдворын ганцхан хувь гэхээр чинь хангалтгүй байнаа!!! 99хувь нь тэгээд Америк руу тээ, өө амар амар...Бас цагаан зээр дураараа агнаал айн.. Тэр үед Монголыг Америкт сурталчиллаа гээд юу олж долоов? Ядаж л 37 оныхоо хэлмэгдүүлэтийг наад сүрхий гээд байгаа Америкчуудынхаа тусламжтайгаар зогсоох нь яасан юм?? Наад яснууд чинь эндээ байсан бол бид 90оны өлсгөлөнг гадаад руу зараад давах боломжтой байсан гээд үзээд байгаа шүү, тэгээд үлдсэн ясаар нь хямралгүй 2000 оны эхэн үедээ аварга том музей бариад гадаадын зочдод өндөр үнэтэйгээр үзүүлэн одоогийн хямралаа жаахан ч гэсэн давах ч байсан юмуу??? айн..нэг ёсондоо эзэнгүй айлаас сэм хулгай хийгээд явжаагаагаас ялгаагүй л байх шүү...!!
0    0
zochin [202.21.118.138]: 2018-03-26 15:37
USA giin mundag tom tagnuulch baisan gej baigaa ym daa
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Завхарсан юм

2011 оны цунами

Мадагаскарын чулуун ой

Машинууд өвөлдөө гоо үзэмжээ алддаггүй л юм байна

лалын шашинт алан хядагчидыг индүүдсээр......../видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд