Ангилал:

Спорт

Ронда Роузи гэж хэн бэ?

2015-08-02 19:18 2624 1
facebook.com/sportmongolia хуудсанд Р.Гэгээ бичсэн мэдээг танд хүргэе

Өнөөдөр UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Америкийн 28 настай тулаанч бүсгүй Ронда Роузи мэргэжлийн рингэнд 12 дахь тулаандаа гарч Бразилийн тамирчин Бета Корреяг 34-хөн секундын дотор хүнд цохилтоор яллаа.Ронда Роузи гэж хэн болох талаар цухас өгүүлье.

Түүний бүтэн нэр нь Ронда Жин Роузи. 1987 оны хоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Калифорни мужийн Санта-Моникад мэндэлсэн. Тулаанчаас гадна жүдоч мөн жүжигчин гэж хэлж болно.

Одоог хүртэл Ронда Роузи 12 тулаан хийснээс 9-д нь өрсөлдөгчөө өчих мэхээр хугацаанаасаа хавьгүй өмнө ялсан. Мөн 12 тулааныхаа 11-ийг нь эхний раундад ялалтаар дуусгасан гайхалтай өндөр үзүүлэлттэй тамирчин бүсгүй юм. Үүнээс гадна Ронда Роузи 2008 оны Бээжингийн олимпод жүдогоор оролцож, хүрэл медаль хүртсэнээр олимпийн наадмаас бөхийн энэ төрлөөр медаль хүртсэн анхны америк эмэгтэй болжээ.

Олимпийн медаль хүртсэн АНУ-ын анхны эмэгтэй жүдоч

Роузи багадаа аавынхаа шаардсанаар усан спортоор хичээллэж эхэлсэн байна. Гэвч түүнийг найман настайд эцэг нь амиа хорлосны дараа усан спортыг орхиж, 11 настайдаа жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ.
Роузиг 17 настайд нь 2004 оны олимпийн наадамд оролцох АНУ-ын жүдо бөхийн шигшээ багт багтаасан байна. Ингэснээр тухайн олимпийн жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн хамгийн залуу тамирчнаар нэрлэгдэж байж. Гэлээ ч олимпийн наадамд ердөө эхний учраадаа ялагдсанаар бүтэн сарын турш олимпийн хотхонд зүгээр байрлаж, зугаалж, өөрийгөө илүүтэй таньж авсанаа хожим дурссан байдаг.

2004 онд Роузи Будапештэд болсон Өсвөрийн жүдочдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.

2007 онд Ронда жүдо бөхийн -70 кг-ын жинд өгсөж барилдахаар болжээ. Тухайн үедээ жиндээ дэлхийн шилдэг гурвын нэгд тооцогдож байв. Рио-де-Жанейрод болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарч, Францын Жевриз Эманд ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Мөн тэр ондоо Пан Америкийн наадамд түрүүлжээ.

2008 оны Бээжингийн олимпийн наадамд Ронда шөвгийн наймд үлдээд Голландын Эдит Босх-д ялагдсан байдаг. Гэлээ ч удаахь учраануудаа ялсанаар хүрэл медаль хүртсэн юм. Энэ нь олимпийн наадмаас америк жүдоч бүсгүйчүүдийн хүртсэн анхны медаль болжээ.

12 тулаанд 9 удаа өчих мэхээр ялав

Бээжингийн олимпийн дараагаар Ронда Роузи жүдо бөхийг орхиж, мэргэжлийн тулаанч боллоо. ММА-ийн эхний долоон тулаандаа ялалт байгуулахдаа тэр нийтдээ ердөө 4 минут зарцуулсан байна.

UFC-гийн рингэнд нийт 12 тулаан хийснээс ялагдаагүй яваа. Эхний өрсөлдөгч Бразилийн Эдиан Гомесийг 25 секундэд ялсан. Үүнийхээ дараагаар Мишель Твитийг 49 секунд, Сара ДиАлилиог 25 секунд, Юлия Баддыг 39 секунд, Миша Тэйтийг 4 минут 27 секунд, Сара Кауфманыг 54 секунд, Лиз Кармушийг 4 минут 49 секунд, Миша Тейттэй дахин тулахдаа 58 секундэд, Сара Макмэннийг 1 минут 6 секундэд ялаад сүүлийн гурван тулаандаа Алексис Дэвисийг 16 секунд, Кэт Зинганог 14 секунд, Бета Корреяг 34 секундэд тус тус ялсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван тулаандаа Ронда ердөө 1 минут гаруйхныг л зарцуулсан юм.

Хувийн амьдрал

Ронда Роузи 61 кг жинтэй, 170 сантиметр өндөр. Нөхөргүй, хүүхэдгүй. Одоо 28 настай. Түүнийг найман настайд эцэг нь амиа хорлосон гэдэг. Эцэг нь хүнд өвчтэй байсан тул түүнийгээ тэсч тэвчихийг хүсэлгүйгээр амиа хорлохоор шийдсэн гэж хэвлэлүүдэд бичигджээ.
Харин эх Анна Мария Роузи де Марс нь цагтаа АНУ-ын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин явсанаас гадна АНУ-ын жүдоч бүсгүйчүүдээс анхлан дэлхийн аварга болсон алдартай тамирчин юм. 1984 оны Австрийн Вена хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм байна.
Ронда алдартай өчих мэхээ ээжээсээ сурсанаа ярьсан нь байдаг. Эгч Мария Бернс Ортис нь спортын сэтгүүлч юм билээ. Роузигийн ээжийнх нь аав буюу өвөө нь Венесуэлээс гаралтай.

Өөрөө өчих мэхээр гараа хугалуулж байжээ

Өмнө дурьдсанчлан Ронда Роузи 12 тулааныхаа 9-д нь өчих мэхээр ялалт байгуулсан. Тэгвэл жүдо бөхөөр хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож явах үедээ нэг удаа өөрөө өчүүлж, хэдийгээр маш хүчтэй өвдөж байсан ч гэсэн бууж өгөхгүй байсаар гараа хугалуулж байснаа дурссан удаатай.

Ким Кардашьяныг үзэн яддаг

Ронда Роузи амаа хамхиад явах дургүй. Дургүй нэгэнд хэлье гэснээ шулуухан л хэлчихдэг. Нэг удаа тэр Ким Кардашьяны талаар хэвлэлд “Би түүний бөгсийг дуртайяа зад өшиглөнө. Учир нь тэр хэн нэгэнтэй “унтаж” буй бичлэгээ олон нийтийн сүлжээгээр тараагаад л хямдхан янхан шиг зангаараа од болчихсон амьтан шүү дээ” гэж хэлж байжээ.

Тулааны өмнө секс хийх ашигтай

Ронда Роузи олны анхаарлыг гойд их татаж буй шалтгаан нь богино хугацаанд олон ялалт дараалан байгуулж буйгаас гадна түүний эрчүүдэд таалагддаг шинж чанар юм. Зарим нь түүнийг мэргэжлийн тулааны секс бэлэг тэмдэг гэж хүртэл нэрлээд амжсан.
Гэхдээ Ронда Роузи сексийн тухайд өөрөө ингэж ярьж байжээ. “Намайг секс бэлэг тэмдэг гээд яриад эхэлмэгц хувийн амьдралд минь секс байхаа бараг больчихсон. Бүр огт секс байгаагүй юм шиг болтлоо байхгүй болсон шүү” гэж. Гэвч мөн нэгэн ярилцлагадаа Ронда Роузи “Тулааны өмнө секс хийх нь цусан дахь тестостероныг ихэсгэж, ашигтай байдаг” гэж хэлсэн удаатай.

Кинонд "хүч" үзэв

Ронда Роузи бол эдүгээ цагийн UFC-гийн хамгийн алдартай оддын нэг. Тиймээс ч хэд хэдэн кинонд түүнийг урьж тоглуулсан юм. "Галзуу хурд","The Expendamles III" зэрэг кинонд Вин Дизель, Сильвестр Сталлоне, Арнольд Щварценеггер, Мел Гибсон, Харрисон Форд, Лундгрен нарын хамт тоглоод үзсэн бүсгүй.

Р.Гэгээ
facebook.com/sportmongolia
Хуудаснаас авав

Fast furious киноны хэсгээс


Өчигдөр болсон тулаан
























« Өмнөх сэдэв

1900 оны европын нийтийн тээвэр

Дараагийн сэдэв »

Яаасан ч царай муутай төрдөг юм.........




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [66.87.121.18]: 2015-08-03 12:43
Neg ochuuleh yumsan lol
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Арслан бар лугаа үрсээ хамгааллаа

9 баллын газар хөдлөлтөнд япон барилга гуйвах нь /видео/

Польш армийн генералууд яаравчлан халагдацгаав

Иран-д бараг л дайн зарлачихав уу даа?

1800-аад оны "орьж" америк баарын төрх



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд