Ангилал:

Хүмүүс

Сайхан сэтгэлт Добри өвөө

2015-01-15 19:43 2866 0
Болгарын Байлова тосгонд амьдардаг Добри өвөө 1914 онд төрсөн энэ жил 101 нас хүрнэ. Тэрээр өдөр бүр Болгарийн Софи хот уруу тосгоноосоо 10 км хол замыг туулж өглөө эртлэн Гэгээн Александр Невскийн сүмийн хажууд ирж гуйлга гуйдаг. Бороотой, хүйтэн, шуургатай өдөрч байсан хамаагүй өглөө эртлэн ирж ажлаа хийнэ.

2010 онд Болгарын телевизийн сурвалжлагч сүмийн тухай кино хийж байгаад архиваас санаанд оромгүй баримт олжээ. Сүмд өргөл өгсөн хүмүүсээс хамгийн их өргөлийг хөөрхий гуйлгачин өвөө Добри хийсэн байжээ. Нийт өргөлийн хэмжээ нь 40000 евро буюу манайхаар 100-аад сая төгрөг.

Архивийн баримтийн мөрөөр сурвалжлагч Добри өвөөтэй уулзжээ. Урьд нь буян хийдэг тухайгаа өвгөн хэнд ярьдаггүй байсан байна.
Тэрээр гуйлга гуйж олсон мөнгөнөөс ширхэг зоос ч авалгүй буяны үйлсэд зориулдаг аж.
Харин өөрөө тэтгэврийн 100 еврогоороо болон сайн санаат хүмүүсийн өгсөн хоолоор гол зогоож амьдардаг юм байна.

Зөвхөн сүм өргөл өгөөд зогсохгүй халаалтгүй болсон хүүхэд асрах төвийн бүх төлбөрийг хийж хүүхдүүдийг хүйтэнд даарахгүй гэрэлэй байхад тусалж байсан гэнэ.

Өөрт нь өргөл өгсөн хүүхдийн гарыг заавал үнсэж талархалаа илэрхийлдэг. Уулсан хүн болгондоо сайн сайхан явахыг ерөөж сайхан дулаан үгээр үддэг.

Тэрээр насаараа тариай тарьж амьдарч байжээ. Дэлхийн 2-р дайны үед хажууд нь бөмбөг тэсэрсэнээс болж дүлий болсон юм байна. Өвөө 4 хүүхэдтэй байсаны 2 нь амьд нэг охин нь өвөөг хаяа очиж асардаг.

Тэрээр хувцас өөртөө хэзээ ч авдаггүй хуучин таараар хийсэн дээлтэй, гар аргаар өөрөө хийсэн арьсан сөөхий өмсдөг. Амьдардаг гэр нь эртний жижигхэн тосгоны байшин. Орчин үеийн тав тухтай зүйл гэрт нь нэг ч байхгүй. Сүмийнхэн өвөөд хандив өргөсний хариуд гэрт нь тавилга авч өгөх гэсэн боловч өвгөн эрс татгалзсан байна.
Ийм нэгэн сайхан сэтгэлт өвгөн байна даа цаана чинь. Юу бодож байна хүмүүсээ.

« Өмнөх сэдэв

Японы уугуул иргэд аинү үндэстэн

Дараагийн сэдэв »

"Муу балиар Оросууд манай сайхан европ руу энэ олон дүрвэгсэдийг илгээсэн" гэж дүгнэжээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

англи дипломатууд пидораслаг ухуулга явуулжээ

Орос танк, бмп ашигладаг бий вий............/видео/

1968 оны чехословак улсын үймээн

Европын улиралын ажилчид

300'000 цоо шинэ машин



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд