Ангилал:

Монгол

Санаа оноо 5: "ОХУ мөхнө" гэнээ

2018-09-04 16:30 970 20
Манай нэгэн уншигч санаа оноогоосоо бядантай хуваалцав.

АНУ болон түүний холбоотнуудтай хийх “хүлээгдэж буй дайн”-д ОХУ-ын хувьд дараах сул талуудтай байна.
ОХУ нь эх газар болон далайн талаас бүрэн бүслэгдсэн байгаа нь уг улсыг дайны явцад ашиггүй байдалд оруулж байна. Зүүн болон төв Европод Беларусаас өөр холбоотонгүй байгаа нь холбоотны зүгээс үзүүлэх зэр зэвсгийн болоод эдийн засгийн туслалцаа байхгүй, харин эсрэгээрээ олон талаас ирэх аюул занал их байна.
ОХУ-ын далайн гарцууд нь Номхон далайн боомтуудаас бусад нь уур амьсгалын болоод улс төрийн хувьд тогтмол ашиглахад хязгаарлагдмал байна. Учир нь Хойд мөсөн далайн боомтууд нь жилийн 4 улирлын туршид ашиглах боломжгүй, өвлийн улиралд хөлддөг учраас ачаа тээврийн болон цэрэг дайны зориулалтаар ашиглах боломжгүй. Хөлддөгүй боомтууд болох Балтийн болон Хар далайн боомтуудаар Атлантын далайд гарах гарцийг нь НАТО-гийн орнууд хянаж байдаг нь болзошгүй дайны үед ашиглах боломжгүй болгож байна. Номхон далайн бүс нутагт нь ОХУ-ын эдийн засгийн болон цэрэг зэвсгийн хувьд хязгаарлагдмал байдалтай байгаа болно.

Төв Азийн орнуудад ОХУ-ын нөлөө хуучинтайгаа харьцуулахад үлэмж буурсан нь дайны үед хамгийн эерэгээр бодоход төвийг сахисан байдлаар, хамгийн муугаар бодоход НАТО-гийн хүчнүүдэд газар нутгаа довтолгооны түшиц байдлаар ашиглуулах боломжтой байна.
Кавказын бүс нутагт Арменийг эс тооцвол холбоотон гэж нэрлэж болохуйц түнш байхгүй, газрын нутгийн маргаантай Гүрж, НАТО-гийн гишүүн болох Туркийн нөлөө бүхий Азарбайжан улсууд байгаа нь энэ зүгээс тусламж дэмжлэг ирнэ гэх найдваргүй болгож байна.
Хилийн чанад дахь ОХУ-ын цэргийн баазууд нь Армен, Киргиз, Молдав, Тажикстан, Вьетнам, Сири улсуудад байрлаж байгаа ба уг баазууд хүн хүчний хувьд цөөн бөгөөд эдгээр бүс нутгуудад холбоотон орнууд байхгүй тул нэмэлт тусламж дэмжлэг авах боломжгүй бөгөөд эдгээр баазууд нь эхний цохилтоор устгагдана. Сирийн армийн хүч иргэний дайны улмаас эрс суларсан тул оросуудад төдийлөн дэмжлэг болж чадахгүйн дээр түүнд дайснагч орнууд Сири улсыг хүрээлж байна.
БНХАУ-ын хувьд ОХУ-ын эдийн засгийн болон цэрэг улс төрийн холбоотон, Шанхайн хамтын ажиллагааны байгуулага болон БРИКС-ийг хамтран үүсгэн байгуулагч боловч дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэх том амбицтай тус улс энэ дайны үед ОХУ-ыг дэмжиж холбоотон болж оролцохгүй юм. Учир нь эдийн засгаа өсгөх, мөн дотооддоо шийдвэрлэх асуудлууд олон байгаа ба дэлхийд ноёрхох өрсөлдөөнд оролцоход хараахан бэлэн бус арми болон усан флотоо өргөтгөх, байлдааны туршлага хуримтлуулах шатандаа зэвсэгт хүчний шинэчлэл нь явагдаж байна. БНХАУ нь улс байгуулагдсан 1949 оноос хойш томоохон дайн хийгээгүй ба 1962 онд Энэтхэг улстай 1 сар орчим, 1979 онд Вьетнам улстай мөн 1 сар орчим хилийн мөргөлдөөн хийсэн бөгөөд харин өрсөлдөгч болох АНУ нь дэлхийн II-р дайнаас хойш хэд хэдэн томоохон дайн, олон удаагийн зэвсэгт мөргөлдөөнд оролцсон. Энэ нөхцөлд БНХАУ бусдын төлөө бэлтгэлгүй цэрэгтэйгээ амиа хорлох дайнд оролцохгүй юм.
ОХУ-ын цэрэг, зэвсгийн үзүүлэлтээрээ дэлхийд 2-рт, зарим үзүүлэлтээрээ 3-рт орж байгаа боловч цэрэг армийн туршлага хангалттай бус, тодорхой хэмжээний туршлага бүхий офицерийн бүрэлдэхүүн чөлөөнд гарах явц явагдаж байна. Дэлхийн II-р дайнаас хойш 9-н жил үргэжилсэн Афганистаны дайнаас өөр томоохон хэмжээний дайн хийгээгүй ба уг дайн нь партизаны дайн байсан тул цэрэг дайны хувьд төдийлөн туршлага хуримтлуулаагүй юм. Бүс нутгийн хэмжээнд Чечений I, II-р зэвсэгт мөргөлдөөнд хязгаарлагдмал байдалд оролцсон ба Чечений I-р зэвсэгт мөргөлдөөн нь шинээр байгуулагдсан ОХУ-ын зэвсэгт хүчний сул доройг харуулсан үйл явдал байсан. 2015 оноос ОХУ-ын зэвсэгт хүчин Сирийн дайнд оролцож эхэлсэн нь арми, нисэх хүчин, усан флотын зарим анги нэгжүүд туршлага хуримтлуулах боломжийг олгож байгаа боловч ийм жижиг хэмжээний оролцоо нь бүхэл зэвсэгт хүчинг туршлагажуулахад хангалтгүй.
Энэ “хүлээгдэж буй дайн”-д ОХУ-ын болон АНУ-ын эдийн засгийн хүчин чадлыг харьцуулан харвал ОХУ ялагдах нь ямар эргэлзээгүй юм. Дайнд ялагдах нь нэгэнт тодорхой тул энэ дайныг эхлүүлэхгүй, хэрэв эхлүүлвэл ОХУ мөхөх ба энэ улсын мөхөл нь дэлхийн мөхөл болно. Учир нь ОХУ нь 7,300 гаруй цэнэгт хошуутай ба үүний 4,500 нь бүрэн ажиллагаатай юм.

Заа, ийм саналд Бааварын редакц нь Хаант Оросын хаан Александр III-ын хэлсэн үгээр дүгнэлт хийе дээ:
"Во всем свете у России только 2 верных союзника: это наша армия и флот".
"Дэлхий хорвоо дээр Оросод хоёрхон л итгэлт холбоотон байдаг: Энэ нь түүний арми ба флот" гэж.

« Өмнөх сэдэв

300,000 бие бүрэлдэхүүнтэй цэргийн сургалтанд оролцоно

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [64.119.22.40]: 2018-09-04 17:17
ьаавар чи өдөр шөнөгүй оросыг магтан дуулахаа больж иймэрхүү бодит байдлыг бичсэн юм уншиж бай))) Танай оросын хэр хэмжээг яг л хэлж. Номхон далайгаас Балтийн тэнгис дагуу хүртэлх хөрш 20 гаруй орнуудаас ердөө л хятад, Беларусь, Казахстан гэсэн гуравхан л улстай гайгүй харьцаатай, бусадтай нь таарамжгүй, газар нутгийн асуудалтай байгаа нь нэгийг хэлж байгаа биз. Оросууд бидэнд тусалсан байж болно, тэр үед манай өвөг дээдэс хариу талархаад одоо өргүй болсон. Тэгэхээр одоо оросыг ьаавар шиг учиргүй долоож магтах биш хятадаас арай л дээр, гэхдээ барууны түвшний хөрш л гэж харах хэрэгтэй. Бас хэт ойртож болохгүй. Тэр ШХАБ мэтээс нь бүр хол явах хэрэгтэй.
10    28
Зочин [202.55.188.37]: 2018-09-04 17:39
Агуу Орос гүрэн газар нутаг дээрээ дайсныг гишгүүлээд л...тал талаасаа бүслэгдээд л... Далай тэнгист ч ялагдана гэж бодож байна уу? Тэд ганц кноп дарахад л довтлон ирж буй дайсныг эх нутагтай нь хамт дэлхийгээс арчих чадалтай ЦӨМИЙН ГҮРЭН билээ. Оростой дайн хийсэн улс болон түүний холбоотнууд дахиж хэзээ ч сэхэхээргүйгээр цөмийн цохилтонд өртөнө.
27    4
Зочин [202.55.188.37]: 2018-09-04 17:44
Гэнэтийн санамсаргүй дайралтаар Оросыг гэнэдүүлж болно. Дайснууд магадгүй түрүүлээд цөмийн цохилт өгч ч болзошгүй. Нэг ч Орос хүн амьд үлдэхгүй ч байж болно. Гэвч Зөвлөлт гүрний үед хөгжүүлсэн Периметр буюу НАТО-гийн нэрлэдгээр Deadhand хэмээх цөмийн цохилтын автомат систем өөрөө ажиллаж энэ дэлхийг тэр чигт нь амьдралгүй болгоно.
8    1
Анхаа [211.36.133.192]: 2018-09-04 17:50
сн ч муу ч орос орон манай улстай аль болох амар амгалан урт удаан зэрэгцэн орших болтугай.
13    3
Зочин [112.72.11.111]: 2018-09-04 18:04
Цаг хугацаа харуулах байх. Одоо цагт энэ нь ялна, тэр нь ялна гэж, тааж тааварлахад ярвигтай болов уу.
Харин дэлхийг 3 дахин устгачих хэмжээний атомын цэнэгт хошуу байна.
1    0
Зочин [203.91.115.39]: 2018-09-04 18:12
ER NI BOL UNEN SHUU DEE.ali aliniig ni omooroh bish bodit bdal deer dain bolvol usa busad holbooton dairhad oros bhgui l bolno .orsiig zogsoo zaigui l bombogdiishdee naad ulsuud chine.
3    1
Зочин [122.201.24.8]: 2018-09-04 18:55
энэ дэлхий дээр л лав оросыг дийлчих улс орон байхгүй нь хэн бүхэнд ойлгомтой.. одоогийн америкын хоцрогдсон зэвсэглэлээр оросыг ялна гэж мөрөөдөөд ч хэрэггүй
13    3
Баавар [124.158.94.35]: 2018-09-04 19:01
Заа, нэгдүгээр комментлагч буюу казак хамд:
1. Үхэл мөхлийн савраас муу ядарсан МОНГОЛ үндэстнийг маань аварч хөхүүлэн өсгөсөн АГУУ ОРОС БУЮУ РСФСР-ийг мөнхөд магтан дуулах билээ
2. Үхэж далд орж байсан үхэж хатсан казак зулбасгуудыг мөн адил ОРОС АНДУУД чинь мөхлөөс аварсныг умартан оволзох шалихгүй гахайн точигоны үлдэгдэл казак дүү чиний зулбасгууд хэний ач тусаар амьд явааг санаж явах нь чухал шүү. Яг чиний хувьд бол ингэж ойлгох ёстой: Оросууд МОНГОЛЫГ аварч Монголууд чиний өвөө эмээг аварсаааан гэж.
3. Андуурчээ казак хүү минь..... ОХУ нь казакстантай гайгүй харьцаатай байхыг (Ер нь хэнтэй ч гайгүй харьцаатай байхыг эрмэлздэг шүү дээ) оролдовч танай өмхий үндэстэн чинь нуруу руу нь нулимаад байгааг сүүлийн 30 жил бяд харлаа шүү дээ. Ганц уурын зуухаа ажиллуулж чадахгүй хэвтэж байж юунд ингэж омогширдог юм б дээ? оралмануудаа?
4. Зааа.... эстон, литв, латв, узбек, туркмен, армян, азербайжан, гүрж, киргиз, узбек, БНАСАУ, Монгол, иран, финлянд-тай газар шорооны асуудалтай юм бол дооо? Оросууд?
5. Өмхий казакууд киргиз, узбек, ОХУ, хятад хөршүүдээсээ нутаг газар шороо нэхээд байдаггүй билүү? Айн?
6. Казакууд яаж талархсан юм б тэгээд? СССР задархад бүх ССР улсууд бүх өр ширээ РСФСР-т чулуудчихаад зугтаагүй билүү? Айн?
22    4
Зочин [202.179.31.242]: 2018-09-04 19:09
ДЭЛХИЙН 4-Р ДАЙНД НУМ СУМААР БАЙЛДНА ГЭЖ ЯЬРДАГ БАЙЖ БИЛЭЭ
3    0
Баавар [124.158.94.35]: 2018-09-04 19:15
Заа, сүүлийн дебил-д,
1. Герман, чех, франц, унгр, болгар, польш, финлянд, турк, япон, румын, швед, дани, норвег, австри, итали, испанаас бүрдэх дебилүүдийн цуглаантай СССР байлдаад юу боллооо? Холбоотнуудын тоо ширхэгээр стратег бодлогыг ойлгодог наад усан толгойгоо хагалж хатангашируул, дүү хүү. Чамд өөр гарц алга
2. Орос тэгээд "зогсоо зайгүй бөмбөгдүүлээд" сууна гэж хэн чамд хэлсэн юм б дээ, тэгээд? Ийм стратеги бодлого хаанаас гаралтай юм бол доо? Чи санаачилсан уу? Үнэнээ хэл.
15    3
Зочин [92.63.103.241]: 2018-09-04 19:27
ayarlaad huuruud bh yum yumnii uchirmedehgui sdaanuud. oros ustval mongol araas ni yavna shdee.
2    1
Зочин [77.81.104.128]: 2018-09-04 23:17
хятад 2 тээгчтэй америк 21 тээгчтэй орос 1 тээгчтэй агаарусаар бол холбоотныг оросууд барахгүй газраар явдаг 15 000 танк дээр хэдэн армата нэмээд газраар украйнтай хэсэг нүдэлцээд тохиролцоонд хүрээд дайныг зогсооно. тэгээд орос орны газрын зураг нэлээн жижиг болно
3    13
Зочин [203.91.115.49]: 2018-09-05 00:02
Би хэлээд байдаг шүү нуснуудаа!!! 5.6мм-н ганц хайрцаг сум үйлдвэрлэдэг болчоод еkсперт хийцгээ гэж. Нэээх их мэддэг улс дэлхийн 3-р дайны өнгийг Үхэр монголчууд тодорхойлох гээд бна уу? Дуугай л наад Приүс, байрныхаа лизингээ дарцгаахаа бод.
6    4
mongolhvv [103.57.92.143]: 2018-09-05 02:27
end orosiin sul taliig durtajee.getel baruun bolon amerikuud oorsdoo mash ih ih sul taltai daa..vnendee amerikuud 22 niseh ongots teegch hologtoi bolobch odoo 21 zuund bol ed nar yu ch bishee gants puujin esbel dronoor ustgaj bolonoo..deer ni bas evropd merikiin tsoonhon tsereg bii getel baruunii armi boon gomo ijil hvisten geed boon erh tanhi bandi nar ch dee..amerikuud baruuniihan 1 sar ch baildah tenhelgui archaad neg ongots orj aagui hvmvvs dee..baruun talaas iim bolohoos orosiin zvvn bolon dundad aziaas tsohilt hiij chadahgui l dee amerikuud .getel orosuud baruun talaas dairbal dor but tsohih chadaltai daa..amerikiin tomwagakka puujinuud baigaa ondogui bol orosiin kalibaruud bol yg baindaa tusdag ch dee.deer orosiin agaariin esergvvtseh sistem c-300 c-400 dabaad neg ongots orosd bombog hayj chadah uu daa.orosiin gvnii ural siberiin nutagt tsohilt ogon gedeg bol bolomgui dee..ene bol ogt hudal dvgnelt bnaa..
11    0
Зочин [146.115.164.182]: 2018-09-05 05:12
Gazriin zurgiig hajuugaas n bish yag egts deerees n har daa. Hen n heniigee busleed baina. Buruu sanaagui bol orosod 70 (dal) -n mus zusegch ongots baigaa. anu d yag ajillagaatai gants l baina. Hoid tuil gej ter chigeeree nato giin aidas bolson gazar bdiin bishu. Nato ch yu bhav usa. Getel usa bhguigeer nato n bhgui l dee unendee
6    1
Зочин [202.179.31.252]: 2018-09-05 09:27
ОХУ мөхвөл дэлхий дээр хар хүчин ноёрхно
13    2
Зочин [202.55.183.178]: 2018-09-06 13:38
ОХУ ялна,дэлхий дээр дайн болохгүйгээр энх тайван тогтох аргагүй байна.Хүн төрөлхтөн түүхээ мартжээ тэд толгой дээрээ муу юм гаргасан хариуцлаггүй байдал нь хүн төрөлхтөний толгойг биенээс салгаж байна даа,хажуугаар нь тархиа угаалгасан юмуу эсвэл зориуд сөрж яриад байна уу бүү мэд нөхдүүд их байх юмаа,Энэ
БААВАР чинь хамгийн бодитой юмийг харж мэдээлж байгаа нь юм байна лээ шүү.баярлалаа БААВАРАА
12    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ дэлгүүрийнхэн.......... өндөөөөөр болоорой!

"Дэлхийн 3-р дайнд Хятад Хойд Солонгостой хүчээ нэгтгэнэ" гэнэ

Монголын элит давхарга, 1910-1925 онууд

Эртний машин 14

Туранхай эцэнхийгээ гайхуулах шинэ мооод................. /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд