Ангилал:

Монгол

Санаа оноо 6: "ОХУ Монголыг хамгаалах ёстой"

2018-12-17 18:15 1025 16
Манай уншигч доорхи орчуулгыг явуулав. Чухам өөрөө орчуулсан уу? Өрөөлийн орчуулгыг явуулсан уу? Чөтгөр бүү мэд. Ямар ч г л байсан "Санаа оноо" буландаа толилуулж орхив.

ОХУ МОНГОЛЫГ ХАМГААЛАХ ЁСТОЙ ГЭЖ ОРОСЫН СУДЛААЧ БИЧЖЭЭ!

ЯГ ҮНЭНДЭЭ, МОНГОЛЫГ ХЯТАДААС БОДИТООР ХАМГААЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ОХУ ЮМ. АНУ, БАРУУНЫХАНД МОНГОЛ НЭГ ИХ ЧУХАЛ БИШ. ТЭД ОДООХОНДОО АЛТ, ЗЭС ИХТЭЙ МОНГОЛЫГ ХЯТАДАД ҮНЭ ХҮРГЭЖ Л ЗАРЖ БАЙНА. ТЭД ЯВНА. ҮНЭНДЭЭ ТЭДЭНД МОНГОЛЫГ ХАМГААЛАХ БОДИТ ШААРДЛАГА Ч БАЙХГҮЙ. ХАРИН ОРОСЫН ХУВЬД БАЙДАЛ ӨӨР ЮМ. ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ НЬ ОРОСТ ИЙМ ТАВИЛАН ЗАЯАЖЭЭ. ХОЁР УЛС ЭНЭ "ҮНЭН"-ИЙГ САЙН ОЙЛГОХ ЁСТОЙ. ЯГ ЭНЭ ТАЛААР ОХУ-ЫН УЛС ТӨР, ЦЭРЭГ ДАЙНЫ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ОРЛОГЧ ЗАХИРАЛ АЛЕКСАНДР ХРАМЧИХИН ИНГЭЖ БИЧЖЭЭ.

Монгол Улс Хятадаас тусгаар тогтнолоо Оросын ачаар л олж авсан. Тодорхой хэлбэл 1911 онд Синьхай хувьсгалын дараа үүссэн эмх замбараагүй байдлыг ашиглан Монгол Хятадаас өөрсдөө салсан ч эхлээд Хаант Орос, дараа нь ЗХУ Бээжингээр Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсний ачаар л тусгаар тогтнолоо хадгалан үлдэж чадсан. Гэхдээ Хятад улс Монголын тусгаар тогтнолыг хэрхэн хүлээж авдаг нь сонирхолтой. Хятадын түүхийн бүх сурвалж бичиг, хэвлэлд Монгол Улс хууль бусаар тусдаа гарсан, Хятад орон сул дорой байсныг ашиглан ЗХУ хүчээр Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлсэн гэж бичсэн байдаг. Тэгэхээр хэрэв боломж гарвал Бээжин Монголоос тусгаар тогтнолыг нь булаан авна гэсэн үг юм. Асар том газар нутагтай (1,56 сая кв. км, дэлхийд 18-т орно), маш бага хүн амтай (2,9 сая, дэлхийд 140-т орно) энэ орон Хятадын түрэмгийллээс өөрийгөө хамгаалах ямар ч боломж байхгүй. Энэ түрэмгийллийг зөвхөн Орос улс л зайлуулж байгаа билээ.

ЗХУ задарсны дараа Монгол Улс Барууны орнуудтай харилцаагаа идэвхтэй хөгжүүлж, Зэвсэгт хүчин нь НҮБ-ын энхийг сахиулах олон ажиллагаанд оролцон, монгол цэрэг, офицерууд маш сайн үнэлгээ аваад байгаа. Гэхдээ ингэлээ гээд тэд Хятадын армид эсэргүүцэл үзүүлж чадна гэсэн үг биш, Барууны орнууд ч Монголын тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй. Яагаад гэвэл, нэгдүгээрт газар зүйн байдал байна. Монгол далайд гарцгүй, зөвхөн Орос, Хятадтай л хиллэдэг. Тиймээс гадаадын ямар нэг орны цэрэг Монголын нутагт орохын тулд доод тал нь Оросоос зөвшөөрөл авах хэрэгтэй. Алс Дорнод дахь Оросын агаараас хамгаалах систем олон “цоорхой”-той ч манай нутаг дээгүүр нууцаар нисэхээс америкчууд ч айна. Хоёрдугаарт европ, япончууд битгий хэл америкчууд ямар ч байдал үүссэн гэсэн Монголын төлөө Хятадтай байлдахгүй.

Сүүлийн үед Улаанбаатар үүнийг ойлгож эхэлж байх шиг байна. Москва ч гэсэн саяхнаас Монгол гэдэг орон дэлхийд байдгийг санаж эхэллээ. Цагтаа Монголын хүн ам бүгд орос хэл мэддэг байлаа шүү дээ. Орос Монголд бага ч гэсэн анхаарал хандуулж, Монголын армийн хэт хуучирсан зэвсэглэлийг шинэчлэхээр шийдсэн. Өнөөдөр Монголын хуурай замын цэрэг мото буудлагын бригад, барилгын хороо, энхийг сахиулах батальон, тусгай үүргийн батальон, мөн 6 хороотой. Т-54 маркийн танк 200, Т-55 170, Т-62 280, Т-72А 50 ширхэг танк бий. Дээр нь хуягт тээвэрлэгч машин гэвэл 120 ширхэг БРДМ-2, БРДМ-1 150, БМП-1 420, БТР-80 20, БТР-70 40, БТР-60 350, БТР-40 200, БТР-152 50 бий. 600 их буу, 140 миномет, 250 тийрэлтэт пуужингийн систем, 700 танк эсэргүүцэгчтэй. Монголын хуурай замын цэргийн бараг бүх техник маш хуучирч, ихэнх нь байлдааны чадваргүй болсон учир дээр бичсэн тоо яг нарийн тоо биш юм. Харин сүүлийн хэдэн жилд Оросоос нийлүүлсэн Т-72А танк, БТР-70, БТР-80 хуягтууд харин өөр хэрэг. Эднийг шинэ гэж хэлэхгүй ч урьд нь байсан, элэгдэлд орсон техниктэй харьцуулбал хамаагүй дээр байдалд байгаа.

Монголын агаарын дотолгооноос хамгаалах хүчинд байлдааны онгоц байхгүй. Өмнө нь байсан хуучин 12 ширхэг МиГ-21ПФМ, хоёр МиГ-21УМ онгоцыг складанд хадгалж байгаа бөгөөд сэлбэг болгон Хойд Солонгост зарах шинжтэй. Агаарын довтолгооноос хамгаалах хүчинд тээврийн Ан-24 онгоц хоёр, Ан-26 гурав бий. Тийм болохоор Монголын агаарын цэргийн гол хүч нь Ми-24 маркийн 11 нисдэг тэрэг юм. Мөн тээврийн Ми-8 нисдэг тэрэг 11, Ми-17 гурав байгаа. Зенитийн тоног төхөөрөмжийн С-75-ийн хоёр дивизион, С-125М-ийн нэг дивизион, Агаарын довтолгооноос хамгаалах “Стрела-2” пуужин 250, ЗУ-23 болон С-60 зенитийн тоног төхөөрөмж тус бүр 75-тай. Агаарын довтолгооноос хамгаалах хүчний зэвсэг техник нь мөн л хуучирсан. Хоёр жилийн өмнө Оросоос авсан С-125М систем л гайгүй байдалтай байна. Гэхдээ монголчууд Оросын МиГ-29 сөнөөгч онгоц хэд хэдийг авах талаар хөөцөлдөж байгаа.

Афганистан, Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцдог мөртлөө монголчууд одоо ч америк зэвсэг аваагүй л байна. Зарим нэг тоноглол, хэрэгслийг эс тооцвол Монголын арми 100 хувь орос зэвсэгтэй. Тийм болохоор мэдээж шинэ зэр зэвсэг авахдаа Оросоос л авч байгаа. 2008 оноос Орос Монголын хамтарсан цэргийн сургууль дахин сэргэж, Монгол, Буриадад ээлжлэн явагдаж байна.

Гэхдээ Монголын тусгаар тогтнолын цорын ганц найдвартай баталгаа нь Орос гээд Орос Монголд илүү хэрэгтэй гэсэн үг биш. Аварга том газар нутагтай энэ орон Орос Хятадын дунд стратегийн маш чухал байрлалд оршдог. Хэрэв Орос Хятад дайтлаа гэж үзэхэд энэ хоёр орны хэн Монголын газар нутгийг хянаж байгаа нь дайнд ялах болно. Тиймээс Монголтой ямар харилцаатай байх нь хоёр хөршид нь, ялангуяа сул доройд нь буюу Орост маш чухал байгаа юм. Орос Хятад дайтахад Монгол ямар нэг хэмжээгээр оролцолгүй тусдаа байна гэдэг ямар ч боломжгүй зүйл.

Ер нь Оросын хувьд ямар нэг юм боллоо гэхэд Хятадаас амь биеэ үл хайрлан хамгаалах хоёр орон бий. Энэ бол Казахстан, Монгол улсууд. Тэднийг алдвал ОХУ Бээжинд геополитикийн хувьд мад тавиулж, Уралын нуруунаас дорно зүгт орших газар нутгаа автоматаар алдана гэсэн үг.

Орчуулсан М.Сугар-Эрдэнэ



« Өмнөх сэдэв

Мөнхийн хөдөлгүүр, прототип 44......................... /видео/

Дараагийн сэдэв »

"америкчуултай нөхөрлөж байсандаа үнэхээр харамсаж байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.71]: 2018-12-17 18:39
Цаг нь болохоор ташуур ч зэвсэг болдог. Гэхдээ арай жул зэвсэглэлтэй байна аа.
2    0
балдууш [78.209.187.2]: 2018-12-17 19:30
манайхан НҮБ гээч байгууллагад их найддаг юм шиг бна лээ.гишүүн нь юм чинь дэлхий хамгаалнаа гэх маягаар ,,, улс төрчид маань хүртэл ингэж тайвшруулдаг,,,.хөрш 2 том улс маань монголыг хөгжиж эдийн засаг нь томрохыг хүсэхгүй нь хууль юм шүү дээ. бэлэн юм өгнө мөнгөөр цутгана эрх баригчдыг н худалдаж авна,,,,,эдийн засгаа хөгжүүлж дотооддоо үйлдвэрлэл явуулдаг болмоор л бна.өөрсдөө юмаа хийчдэг бол ядаж гаднаас гуйхгүй мөнгө урсахгүй өрөнд баригдахгүй. нэгэнт өлсөхгүй даарахгүй болсон юм чинь дараа нь яахав ... тиймээ цаашаа нэг алхана. хуримтлал үүсгэнэ. гэх мэт бага багаар ахина. мөнгөтэй хүн лаагаа иднү луувангаа иднэ үү мөнгөгүй хүнд ямар хамаа бнаа гэдэг үгийн утгыг том гүрнүүд утгаар нь харуулдаг биз дээ. тийм болхоор миний бодлоор тусгаар тогтнолын баталгаа эндээс эхлэнэ
1    0
Зочин [80.83.237.56]: 2018-12-17 22:38
Орос манайд тавьсан хоригоо хэзээ цуцлах вэ оросоос маш их шатуахуун авдаг мөртлөө буцаагад манайхаас жижиг сажиг бараа таваар ч авдаггүйшдээ, тэр нь маш өндөр татвартай. Махан бүтээгдэхүүн бүр хориотой. Манайхыг мөлжиж байх л санаатай юм шигээ???
2    5
Зочин [80.83.237.56]: 2018-12-17 22:43
Хятад орос хоёрт хэзээ ч найдах хэрэггүй биднийг дорой ядуу байлгах нь тэдэнд ашигтай тусдаг юм байна. Тиймээс хятад муу орос сайн гэх дээр үеийн сэтгэлгээнээсээ салцгаая, үүнийг зөвлөөд тайлбарладаг хүн маш цөөхөн юм.
5    8
Зочин [43.242.243.213]: 2018-12-18 04:26
Gehdee orosiig tushij baij tusgaar togtnoloo hadgalna gedeg ni garstaagui unen yum shdee
4    1
Баавар [124.158.94.35]: 2018-12-18 09:29
Ээлжит эргүү дебил 80,83,237 тоот танаа,
1. Орос манайд ямар хориг цээр тавьсан юм бол дооооооооо? Дэлгэрүүлнэ үү?
2. Монгол улсын хэмжээнд худалдаж авдаг бензин дизель нь Омск областийн талд нь хүрдэггүй тул наад тоо ширхэгээ дахин төсөөлнө үү.......
3. Манайх худалдаж авах яг ямар бараа товар үйлдвэрлэж байгаа юм бол? Айн? Хятад ноос ноолууран утсаар нэхэн үйлдвэрлэсэн Монгол оймс, ороолтыг худалдан авдаг гааааааанц худалдан авагч чинь цаадуул чинь шүү дээ. Аааа, тийм...... 2015 онд канадад 50 ширхэгийг бас зарж чадсан гэсэн. Турк, хятад, солонгос арьсаар хийсэн арьс ширэн эдлэлийг бага хэмжээгээр бас авдаг юм гэнэ лээ........... өөөөөр чинь......... тэгээд л манай аж үйлдвэрлэл дуусах шив дээ. Өөөөө, ноолууран эдлэл: Оросууд ёстой авдаггүй нь үнэн. Үнэтэй, амархан элэгдэж үрэгддэг.
4. Импортын татвар манайхаас бусад бүх улсад өндөр байдгийм. Яагаад? Өөрийн үйлдвэрлэлээ хамгаалах гэж.
5. ОХУ нь өөрөө МАХ ЭКСПОРТЛОГЧ байхад юу боллоо гэж манай махыг сонирхох в дээ? Дээрээс нь манай махны чанар яагаад ч Оросын стандартад таардаггүйм шүү дээ. Зөвхөн ОХУ ч биш, бяд махаа бариад гадаад улс орнуудад санал болгоход зөвхөн араб тупакууд л сонирходог, бусад орнуудын стандартад тохирдоггүй юм. Тэгэнгүүт манай хэд их гоё юм ярьдгийн: "Ииииййм сайхан орьжинааль махыг иддэггүй тэнэг сдакууд. Харин босоо залаат, хөх хошногот би үүнийг идэх заяанд төржээ" ..... гээд нөгөө гударч цуслах тэнгэр заяа, орой болгон халуун хоол идэх агуу ноёнлог хувь тавилангаа гайхуулаад эхэлдгийм. Гүй ээ мөн барзгар бодол санааяаааа? Айн? Цусалж гудардгаараа "сурвалжит үүсэл гарлаа" тогтоогоод л... айн?
6. Өнөөгийн ОХУ бол улаан капиталист улс орон болсоон. Хуучин шигээ мань мэтийн монгол, казак, узбек, хятад зулбасгуудыг өсгөн тэжээчихээд дараа нь нуруу дагз руугаа нулимуулдаг ОРОС биш болсооон. Үүнийг "манайхыг мөлжиж" гэдгүй юм, үүнийг зүгээр капиталист харьцаа холбоо гэдгийм
5    5
Зочин [80.83.237.17]: 2018-12-18 18:58
Манайд үйлдвэрлэсэн тэмээ сарлагны оймсноос эхлүүлээд цамц өмд хөнжил гутал гудсыг маш их авдаг юмаа. Би газар дээр нь бгаа хүний хувьд хэлий харин хилээр гаргахын тулд нууж хааж яаж гаргадаг гэж бодож бна. Оросууд буриадууд маш сайн авдаг юмаа. харин оросууд дарамтлаад торгууль нтр болоод дарамталдаг юм. Жилд манайх оросоос тэрбум долларын бензин түлш шатах бодис авдаг гэнэ. Оронд нь манайхаас жаахан юм авж болкүээ? Маш энгийншдээ.
0    0
Зочин [80.83.237.17]: 2018-12-18 19:23
Монголд орос Эдийн засгийн хориг эмбарго тавьсан бдг гэнэ 70-89хувь. За тэгээд мэддэг нь дэлгэрүүлээд тайлбарлана биз.
0    0
Зочин [80.83.237.17]: 2018-12-18 19:35
70-80 залруулга.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Токио-гийн усан трамвай

Монголын сүүлчийн Цаатангууд

Where to invade next (2015) баримтат кино татах линк

англи элитийн "чөлөөт" араншин

Хими-биологийн холимог зэвсэг хэрэглэж дайснаа шантраав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд