Ангилал:

Дайн

Санаа оноогоо тодоос тод дэлгэв

2015-07-16 13:33 3431 4
Өчигдөр америк төр санаа оноогоо илэн далангүй илчлэв: "Ямар ч г л байсан, юу ч г болж байсан АНУ төлөвлөж байсан дайнаа эхлүүлдгээрээ эхлүүлнэ" гэж.



Яаав? Юу болов? гэтэл: Ираны цөмийн энергийн болон цөмийн зэвсгийн програмын асуудлаар 7 сарын 15-нд ОХУ, Франц, Англи, АНУ, БНХАУ, Герман ба Ираны нөхөд суудлаасаа бөгс өндийлгэлүй 20 цаг алалцсаны эцэст харилцан ашигтай шийдвэр гаргаж чадсан юм. "Иран улс ураан гээчийг 3,9%-аас илүү баяжуулахгүй" ба "европын холбоо, ану, НҮБ- ийн Аюулгүйн Зөвлөл хориг цээр, эмбарго, санкцуудаа Иранаас татна" гэж.

Заа, үргэлжлүүлхээсээ өмнө товчхон түүхэн тайлбар оруулахгүй бол боломгүй:

1. АНУ ба НАТО нь 2002 онд (13 жилийн тэртээ) зүүн европ-д холын тусгалын цөмийн пуужин байршуулхаар шийдсэн юм. Эхэндээ чех, польш улсад байршуулхаар ярьж байсан бол саяхнаас румын, болгар, эстон, латви улсууд нэмэгдэх тухай яриа өрнөөд байгаа.
2. Оросууд 2002 онд эгдүүцэж: "Та нар новшийн юм аа. 1990 онд Варшавын хэлцээрийн улсуудыг болон хуучин СССР-ийн улсуудыг НАТО-д элсүүлэхгүй гэж тангаргалаад цээжээ дэлсээд байсан, яаааав? Бүгдийг НАТО-д элсүүлсэн. Заа, тэр дүүрч. Та нар НАТО-гийн гишүүн улс орны нутаг дэвсгэр дээр АНУ-ын цэргийн бааз шинээр нээхгүй гээд байсан, яаааав? Цэргийн бааз байтугай бүүүүүр цөмийн пуужин байршуулхаар болох шив дээ? Та нар хэн рүү буудах гээд бэлдээд байна вэ?" гэтэл амеркчууд "Гүй ээ гөгшөөн, ОХУ-ыг онилоогүй ээ, Иран ба Хойд Солонгосын заналхийллийн эсрэг л арга хэмжээ авч байхгүй юу даа. Тэд чинь үй олноор нь цөмийн зэвсэг үйлдвэрлээд дэлхий хорвоог бэмбэгнүүлээд байна шүү дээ" гэв.
3. Оросууд: "Хамаа, дэлхийн нөгөө өнцөгт байгаа Иран, Хойд Солонгосыг Польшийн нутгаас пуужингаар оноод байгаарай, итгэхэд бэрх л байна шүү. Биднийг онилсон пуужин бэлдээд байгаа нь хэн д ч ойлгомжтой. Заа заа заа, ОК. Тийм л юм бол чиний тэр хүсээд байгаа "хамгааллын систем"-ийг чинь хоёулаа хамтдаан байгуулья, тэгэх үү?" гэтэл америкчууд: "Гүй ээ, мань нь бүх төлөвлөгөө ТЭЗҮ-гээ бичээд жин тан болгочихсон байгаа, өөрчлөлт оруулж чадахгүй шт". Оросууд: "Ёоо. Заа тэгвэл, ядахдаа ОХУ-ын эсрэг энэ пуужингуудаа хэрэглэхгүй гээд цаасан дээр бичээд гар хөлийн үсгээ зурж дэлхийн улс орнуудад танилцуулаад аль". Америкчууд: "Ээээ, мань нь тэгэж доошоо ормооргүй байнаа, манийгаа ойлго л доо".
4. Үүгээр 13 жилийн тэртээ бага Буш ерөнхийлөгч дайн дэгдээх төлөвлөгөө өвөртлөж унтдаг болох нь тодорхой болсон юм.
5. Обама ерөнхийлөгчөөр сонгогдоод Буш-аасаа арай ухаантай байх бол уу хэмээн горьдтол ямар ч ялгаагүй. 2009 онд тэрбээр ингэж хэлсэн байдаг: "Иран-ы цөмийн зэвсгийн заналхийлэл үгүй болох цагт америкчууд бяд Euro Missile Defence System програм-аа зогсоох болно".

Заа, ноцолдсоор ноцолдсоор өчигдөр (2015 оны 7 сарын 15-ны өдөр) Иран-ыг цөмийн зэвсэг үйлдвэрлэх дэмийрлээс нь татгалзуулж чадав. ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавров америкчуудад даруй сануулах нь: "Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй боллоо. Нөгөө 2009 онд яриад байснаа санаж байгаа биз дээ? Манай баруун хил хязгаарт цөмийн зэвсэг байршуулах ажиллагаагаа зогсооно байгаа" гэтэл америкийн төлөөлөгчид хэнтэй ч зөвлөлгүйгээр шууд газар дээр нь хариулав: "Бид Euro Missile Defence System програм-аа зогсоохгүй". Өөр ямар ч тайлбар хийсэнгүй.



Энэ бол АНУ-ын цэргийн баазуудын байршилийг харуулсан зураг. Тоо ширхэгийг нь мартачихаж. Манай сэтгүүлийн анхны материалуудын дунд тодорхой мэдээлэл байгаа.

Америк болон бусдыг бэмбэгнүүлээд байсан Иран-ы пуужингуудын тусгал.

2002 онд америкчууд ийм элий балай төсөл танилцуулж байв.









« Өмнөх сэдэв

1980-аад оны электрон бараа ба бусад

Дараагийн сэдэв »

Найз хүүхэндээ сюрприз барих гэсэн чинь................. /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

anhaa [103.26.193.79]: 2015-07-16 15:33
za da en anu nar margaas hend ireed ezen suuh bii oros alga bolvol yandaa
0    0
ggman [49.0.157.168]: 2015-07-19 21:17
haha afcan-s yavsan sum murgulduud oros ulsiin nutag deer delbereh yum bna daa
0    0
Зочин [103.26.195.61]: 2015-09-17 23:20
Orosuud ni tegeed tiim ariun uls uu...
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зарлаагүй дайн

Beat Box-чин Монгол охины гайхалтай үзүүлбэр

Завтай ийпоон залуугийн бүтээлээс

Япон арми Вьетнамд

Шинэ төрлийн автобус туршигдав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд