Ангилал:

Монгол, Нийгэм

Санал бодол 2

22 өдрийн өмнө 516 3


АНУ болон ОХУ-ын сөргөлдөөн

Шинэ хүйтэн дайны ирмэг дээр бид амьдарч байна. Хүйтэн дайн үүсэх шалтгаан нь зөвхөн АНУ болон түүний холбоотнуудын түрэмгий байдал бус ОХУ-ын ЗСБНХУ-ын задарлын дараа үүссэн “орос хүмүүст” бий болсон задарлын талаарх гутамшиг нь сөргөлдөөн үүсэхэд нөлөөлж байна.
Учир нь ЗСБНХУ задарснаар ОХУ-ын хилийн гадна 20 сая орчим орос үндэстнүүд үлдсэн ба Украйн, Молдав, Балтийн орнуудад орос үндэстнүүдийг ялгаварлан гадуурхах болсон. Хар далайн флот бусдын газар нутагт байрлах болсон, оросын сансарын хөтөлбөрийн гол бааз болох Байконур нь мөн адил бусдын нутагт байрлаж, түрээсээр ашиглах болсон зэрэг нь оросуудад ЗСБНХУ-ын хүчирхэг байдлыг эргүүлэн авчрах эрмэлзэлийг бий болгосон. Энэхүү эрмэлзэл нь ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад ОХУ-ын түрэлтээс болгоомжлох байдлыг бий болгосон.

Харин эсрэгээрээ НАТО ньЗСБНХУ-ын задарлын дараа ОХУ-тай хийсэн тохиролцоогоо зөрчиж, зүүн зүгт тэлж хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүн байсан Балтийн орнууд болонЗСБНХУ-ын нөлөөний бүст хамрагдаж байсан Варшавын гэрээний орнуудыг бараг бүгдийг нь эгнээндээ нэгтгэсэн нь ОХУ-ын ашиг сонирхолд ноцтойгоор халдсан хэрэг юм. Мөн Ираны цөмийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор байрлуулж буй пуужингаас хамгаалах системүүд нь Иран гэхээсээ илүүтэйгээр ОХУ-ын цөмийн хүчийг тогтоон барих зориулалтаар байгуулсан.

Мөн Украйн болон Дундад Азийн улсуудад “өнгөт хувьсгал”-уудыг амжилттай болон амжилтгүй зохион байгуулж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа нь ОХУ-ын хувьд байж болзошгүй зүйл юм. Украйны 2013 оны хэрэг явдал нь ОХУ-ыг оролцохоос өөр аргагүй байдалд оруулсан ба Украйныг АНУ болон түүний холбоотнууд алдсан тохиодолд нөхцөл байдал маш аюултай нөхцөл байдал үүсэхээр байсан. Энэ аюулыг арилгах зорилгоор хэрэг явдалд ОХУ оролцсон нь Крымийн нэгтгэсэн, Зүүн Украйнд салан тусгаарлах хөдөлгөөн бий болсон зэрэг үйл явдлуудыг бий болгосон.

Хүйтэн дайны дараах шинэ сөргөлдөөн үүсэх болсон шалтгаан нь ОХУ болон АНУ-ын төр засаг, ард иргэдийн хувьд бие биенийгээ хүйтэн дайны үеийн нүдээр дайсан гэж харж байгаа, мөн АНУ болон түүний холбоотнууд бүс нутаг болон дэлхийд өөрсөдтэй нь өрсөлдөх хүчирхэг өрсөлдөгч байлгахыг хүсэхгүй байгаа зэрэг нь болно. АНУ болон түүний холбоотон орнууд бүс нутагтааа хүчирхэг өрсөлдөгчтэй байлгахыг хүсэхгүй байгаа нь Югославын задрал, Чехословакийн задрал, Сербээс Косово тусгаар тогтносон зэргээс бэлээхэн харагдаж байна.


« Өмнөх сэдэв

америк танкуудад тааруулж зам харгуйгаа өөрчилхөөр болов. Гоа.

Дараагийн сэдэв »

"Оросууд химийн дайралтынхаа ул мөрийг цэвэрлээд байна штэээ......"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [85.17.24.66]: 21 өдрийн өмнө
хогиин украин өнгөт хувьсгалд өртсөн нь Тува маань оросод эллсэнтэи яаааг адилхан. манаих тэр үед хүчтэи баисан бол тувагиин төлөө явах баисан баихдаа одоогиин орос шиг. тэр үед оросууд хор хутгасан, одоо үед АНУ хор хутгасан. хамаг ой уснии нөөц хилиин гадна. ;-(
2    0
Зочин [103.57.92.81]: 20 өдрийн өмнө
eniig baavar bicheegu bn ter iimdugnelt hiih u\byadgui negen
0    0
Баавар [124.158.94.35]: 20 өдрийн өмнө
Анд нөхөд өө! Уншигч олны, та бүхний санаа оноо бичдэг булан нээлээ шүү дээ. Бодож санадаг, тунгааж эргэцүүлдэг, санаа зовдог, уйтгар гунигтай, баяр хөөртэй материалаа бяданд илгээвэл сэтгүүлдээ толилуулах учир жанцантай билээ. Гэхдээ дэмий балай, эрүүл саруул нь үл мэдэгдэх материалыг оруулахгүй шүү, пялна шүү.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Балын харандаагаар фото зураг шиг

Ралли Замын Үүд-Эрээн 1990-2015

Югославийн байлдааны онгоцны бункер

хэрэггүй мөртлөө үнэтэй эд хогшилоос

Шалдар булдар 55



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд