Ангилал:

Монгол

Санал бодол 4

2018-03-31 09:33 739 8
Нөхөр Путин 3 сарын 1-нд зарлан далайлгасан ОХУ-ын шинэ зэвсэгүүдийн тухай нэгэн уншигч маань дэлгэр мэдээ илгээв.

ПУТИНЫ СУПЕР ЗЭВСГҮҮД
Путины саяхан танилцуулсан тавдахь үеийн тив алгсах цөмийн пуужин Сармат буюу Сатан-2 бол хоёр зуун тоннын жинтэй, 35 метр урт, секундэд 7 км хурдтай, алсын тусгал 18000 км, шингэн түлштэй олон шатлалт хөдөлгүүртэй, 10-15 цөмийн цэнэгт байлдааны хошуутай, мөн Авангард пуужингийн системийн удирдлагатай гурван байлдааны блокыг сансарт тээх чадалтай. Орчин үеийн америкийн пуужингээс хамгаалах системийг нэвтрэн орох найдваргүй шахуу болсон Зөвлөлтийн үеийн моралийн элэгдэлд орсон Сатан-1 буюу РС36 пуужинг зайлшгүй солих шаардлага, тэдгээрийн зарим эд ангийг Украин зэрэг хуучин ЗХУ-ын зарим улсуудад үйлдвэрлэж байсан зэргээс шалтгаалан энэ жилээс Сармат\Сатан-2 буюу РС28-оор тэдгээрийг солиж 2025 онд гэхэд бүрэн шинэчлэх төлөвтэй байна.
Сармат нь хурдаар төдийгүй өндөр маневраар хойд өмнөд туйлаар дамжин Америкийн агаараас хамгаалагдаагүй хэсгээр нь нэвтрэн орж цөмийн цохилт өгөх зориулалттай. Оросын пуужингууд хилээсээ 1000 км дотогш нутгийн гүнд газар дор уурхайд байрлаж харвах цөмийн суурин концепцитэй байдаг бол америкууд стратегийн бөмбөгдөгч дээр төвлөрсөн нүүдлийн цөмийн концепцитэй улс бөгөөд 2025 он гэхэд америкууд бөмбөгдөгч В2-оо халж 100 гаруй В3 буюу В21 стратегийн бөмбөгдөгчтэй болохоор төлөвлөж байна.

Путины танилцуулсан хоёр дахь супер зэвсэг бол тийрэлтэт онгоц Миг-31 дээр суурилагдан байндаа дөхөж очоод 2000 км зайнаас онгоцноос харвагдах Кинжал нэрт цөмийн далавчит пуужин бөгөөд Оросын арми Өмнөдийн цэргийн тойргийнхоо зэвсэглэлд оруулж эхлээд байна.

Путины танилцуулсан тавдахь супер зэвсэг бол Лазерийн зэвсэг бөгөөд энэ нь ихэвчлэн агаарын довтолгооны хэрэгслэл, хиймэл дагуулыг устгах, радио-электрон тэмцэлд хэрэглэдэг бөгөөд Оросод дөнгөж эхлэл төдий бол Америкийн зэвсэглэлд 2014 оноос орсон.

Путины танилцуулсан гурав дахь супер зэвсэг бол усан доогуур явагч цөмийн торпед бөгөөд атомын шумбагч завин дээр суурилагдан байндаа дөхөж очоод усан доогуур харвагддаг, алсаас бус өөрийн гэсэн удирдлагатай, хурд болон алсын зайгаа нэмэгдүүлэх зорилгоор өөрийн гэсэн жижиг оврын цөмийн хөдөлгүүртэй тул хязгааргүй орон зайд аялаж америкийн онгоц тээвэрлэгч, эргийн хотуудад цохилт өгөх үндсэн үүрэгтэй. Байндаа дөхөж очоод ч дэлбэрэхэд тэр хавийг нэлэнхүйд нь устгах чадалтай.

Путины танилцуулсан дөрөвдахь супер зэвсэг бол дуунаас хорь дахин хурдтай, сансар огторгуйд гараад дайсны орой дээрээс сансраас яах ийхийн зуургүй цохилт өгөх Авангард хэмээх тив хоорондын удирдлагат пуужингийн блок бөгөөд Сарматыг сансарт ашиглах нэг хувилбар нь юм.

Путины танилцуулсан зургаа дахь супер зэвсэг нь хязгааргүй орон зайд аялах жижиг оврын цөмийн хөдөлгүүртэй цөмийн зэвсэгтэй далавчит пуужин бөгөөд энэ нь дайсны агаарын довтолгооноос хамгаалах системд баригдалгүй газрын гадаргуу хөндий уулын ам хавцлаар радарт харагдалгүй өндөр маневр хурдтайгаар туулан дэлхийн аль ч газар орон зайд цөмийн цохилт өгөх чадалтай. Иймэрхүү агаарт болон усан доогуур явагч цөмийн хөдөлгүүрт пуужингийн технологиор Америк Оросоос арван жилээр хоцорч байна.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

« Өмнөх сэдэв

"Франц боевикууд турк армийг Сирийн цөлөөр нэг нялна"

Дараагийн сэдэв »

Арай ч ийм даралттай байж болохгүй ээээээ!




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.214]: 2018-03-31 14:15
dalain tsaanaas bugdiig budiluulj suudag ter neg ulsiig l
1    0
Зочин [213.180.39.162]: 2018-03-31 14:16
Odoo guitsej bn da
0    0
Haga [27.123.214.113]: 2018-03-31 15:11
Puujingaar bol usa orosoos haa hol hotsorson unendee amjihchgui odoo
2    0
Зочин [202.21.106.156]: 2018-03-31 22:52
Энэ одоо олон улсын зэвсгийн шинжэээч гэчэээд юу ч мэддэггүй ллр байхымаааа. АМЕРИКИЙН ЛАЗЕР ЗЭВСЭГ ИХ ОНЦЛОГТОЙ . ЦАГ АГААРЫН ТААЛАМЖГҮЙ ҮЕД ҮР ДҮН МУУТАЙ. ЗЭВСГИЙН ХЭРЭГЛЭХ РАДИУС НЬ 30КМ. ГЭТЭЛ ОРОСЫН ЛАЗЕР БОЛ ЦАГ АГААРЫН ЯМАРЧ НӨХЦӨЛД АЖИЛЛАНА. АЖИЛЛАХ РАДИУС НЬ 1000КМ. ХИЙМЭЛ ДАГУУЛУУДЫГ ГАЗРААС УСТГАХ БОЛОМЖТОЙ. МӨН ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ХИЙМЭЛ ДАГУУЛУУДЫГ ЗЭВСЭГЛЭХ БОЛОМЖТОЙ.
3    1
Зочин [172.56.13.159]: 2018-04-01 05:34
Za meddeg hedee end buraadhii! Amerikuudad minii medehiin odoo tsag agaariig udirdaj haana ch hussen gazartaa gazar hudlult ,salhin shuurga za yoronhiiduu bol buh turliin baigaliin gamshig uchiruulj daisnaa budaa bolgoh chadaltai! yum! hudlaa gevel HAARP gee sonirhood uzeerei youtube der baigaa har myngaaraa!odoo urd amerikuudiin ulsuudad yu bolj bgaaga haraarai haa saiguii dalai gorjinshirgej gazar hudulj ahuurga bolj baina! Wne buhnii ard nato bgaa
0    0
Зочин [202.21.106.156]: 2018-04-01 15:05
Нааадахыг чинь геофизик цаг агаарын зэвсэг гэдэг юм эргүү мал минь. ОРОСУУД НААДАХЫГ ЧИНЬ АЛЬ ХЭДИЙН ХИЙГЭЭД АМЕРИКТ БОЛОН БАРУУН ЕВРОПЫГ ХАТУУ ӨВЛӨӨР ХАРИУ БАРЬСАН. БАААВАР.МН ЭЭР ЭНЭ ТУХАЙ ГАРЧ БАЙСАН САНАГДАХ ЮМ ДААА.
1    0
Зочин [27.123.214.107]: 2018-04-01 21:44
Манайд Согтуу монгол гэдэг аймшгын зэвсэг бий дээ. Даан ч түлш л их идэх гээд байдаг. Бас GPS ын жоохон асуудалтай. Тэрийг нь сайжруулчихвал ч юун яасан хятадын арми, яасан НАТО МАТО. Түлш хийгээд уурыг нь сайн хүргэж байгаад явуулчихвал ч хөнөөлтөйдөө
2    0
OPOC MyDAk [172.56.13.166]: 2018-04-02 02:14
Sogtuu mongol bish sogtuu orosuud ayultai! Shuud 100% spirt ulun deeree shaagaad pilmotnii uuduuus guivaad guideg baiaan mudaakuuudshuu yun sogtuu mongol gariichin
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зүлгээ ногооноор будаж эхлэв

Хүн аварч байгаад харангадаж талийсан байх юм

Терминаторын эрин айсуй /видео/

1989 оны Хятад улсын майдан хувьсгал

Kiss-ийн гримёрк-оор ороод гарья



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд