Ангилал:

Монгол, Түүх

Санал бодол 7

2018-05-30 19:46 839 34


Хүндэт Баавар танаа,
энэ өдрийн мэндийг хүргье. Танай сайтыг сонирхон уншдаг уншигч байна. Намайг бага байхад Афганистанаас 20 хэдэн хүүхэд монголд ирж нилээн олон жил байж байгаад явсан. Нутагт нь дайн байлдаантай болоод ирсэн болов уу гэж ойлголттой явдаг. Тэр тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Ямар учиртэй хүүхдүүд ямар шугамаар ирсэн, хаана байрлаж байсан, хэзээ буцсан, асрамжлагч монгол багш байсан, тэр хүнийг эрэн сурвалжлах, тэдгээр хүүхдүүд одоо ямархуу байдалтай байдгийн болоо. Мөн бүүр 60-70-аад оны үед хойт Солонгосоос хүүхдүүд ирж байсан гэсэн. Никарагуа улсын хүүхэд багачуудад тусламжийн хөдөлгөөн өрнөж байсныг сайн санаж байна, би лав хэд хэдэн тоглоом өгч байсан. Гэх мэтээр манай улс гадаад улстай хүмүүнлэгийн шугамаар нилээн харьцаатай байсын болов уу даа.
Хүндэтгэсэн Эрдэнэбат

Хүндэт Нөхөр Эрдэнэбат танаа,

Сонирхолтой асуулт боловч бяд энэ тухай мэдээлэл олж чадсангүй. "Нонна багш" гэх ажаа Хойд Солонгос ба Афган өнчин өрөөсөн хүүхдүүдийг хариуцаж ажилладаг байсан гэх юм. 400 Солонгос хүүхэд манайд өсөж торниод буцсан гэх. Зарим эх үүсвэрт 200 хүүхэд гэж бичсэн байна.
Таны асуултыг уншигч олноос энэ "Санал бодол" булангаараа асууя.
Ард түмэээн! Энэ тухай мэдээ байвал хуваалцсугай! Нээрээ, сонирхолтой байна шт.















« Өмнөх сэдэв

Оросыг эзлэх сургалт зохиож байна

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.162]: 2018-05-30 20:57
Solongos huuhduudees zarim ni Mongold uldeed udii boltol yag mongol hun bolchood ajillaj amidarsaar baigaa. Doloontumur geed TIS-iin oros helnii bagsh baisan 1990 eed onii havitsaa.
1    0
Зочин [139.5.219.10]: 2018-05-30 23:52
Tiimerhuu ym bgaagui ee demii ym sonirhoh ym.tegsneees Burhanii byteelee uzetsgeeyeee
1    3
001 [112.72.11.106]: 2018-05-31 11:39
афган хүүхдүүдийн талаар мэдэхгүй юм байна.



хойд солонгосын эдийн засаг сайжрах үеэс монголоос хүүхдүүдээ татсан байдаг юм. харин насанд хүрсэн ажил хөдөлмөр эрхэлж аж төрж байсан хүүхдүүд нь ихэвчлэн монгол хүнтэй гэр бүл болж монголд одоо ч амьдарсаар л байна. өмнөд солонгосчууд хүртэл энэ талаар хэд хэдэн баримтат кино хийсээ байдаг юм. соц үеийн монгол дахь солонгос хүүхдүүдийн тухай хайвал зөндөө материал гараад ирнэ дээ. юм бичмээр байдаг шинээр дээр бараг мёатр өндөр бичиг цаасны ажил овоороостой байдаг яадийм билээ гэж.
10    0
Зочин [119.40.98.162]: 2018-05-31 12:57
Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1-р багт Цэрэнханд гэдэг нэртэй хүн одоо болтол амьдарч байгаа.
1    0
Дархан [112.72.14.116]: 2018-05-31 16:32
Дарханд одоо 1 англи хэлний багш байгаа Төмөрхуяг гэж. Анагаахд багшилж байсан. Монгол хүнтэй сууан 2 хүүхэдтэй
1    0
Зочин [43.242.242.57]: 2018-05-31 17:44
bagsh ni amid bgaa. huuhduudiig nereer ni helne.MGL-holboo bdag
1    0
Зочин [64.119.17.11]: 2018-05-31 18:33
МУИС-н ОУХДС-н багш байсан Ж.Бор
0    0
Зочин [202.131.233.174]: 2018-05-31 19:33
мёатр гэж хэмжээс байхгүй
0    0
Зочин [202.131.233.174]: 2018-05-31 19:34
Тас эрүүл хүн биш дэгээ мёатр
0    0
Зочин [66.181.177.87]: 2018-05-31 22:34
Тийм шүү.Хойд Солонгосоос энд үлдсэн хүмүүс зөндөө шүү.Манай ахын ангийг /10-н жил/нэг Солонгос эгч төгссөн.Одоо эндээ амьдарч байгаа.
1    0
Зочин [202.179.24.111]: 2018-06-02 17:11
Баавар танаа
Миний асуултад хариулт хайж, сэтгэл гарган эрэлхийлсэнд ихэд талархав.

Хүндэтгэсэн Эрдэнэбат
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

хасагууд мөнгөө зальдуулав

Югославаар ахиад оролдхоор шийджээ

Өвөг дээдэс маань ялгаагүй л хульхидуулдаг байж дээ

Жаал зураг ширтэж зовцгооё

Мөнхийн хөдөлгүүр, прототип 6 /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд