Ангилал:

Аялал, Технологи

Сансар огторгуйд хүртэл гомдол жалоб ихтэй америкчууд

2015-02-20 15:57 2663 1
Олон улсын Сансрын Станц-д амьдарсан сансрын нисэгч нараас америкчууд хамгийн их яншидаг тухай "Esquire" сэтгүүл өнгөрсөн долоо хоногт сэтгүүл дээрээ мэдэгдсэн байна. Заримаас нь сонирхуулья.

Америкийн сансрын нисгэгч болгонд хувийн тэмдэглэлийн дэвтэр байдаг бөгөөд тэрхүү дэвтэр дээр нөхдүүд гомдол асуудлуудаа бичдэг болно.

1. Америк сансрын нисгэгч нар бүгд ОХУ ба АНУ-ын сансартай холбогдолтой төрийн байгууллагуудын хүнд суртлыг хараан ерөөдөг тухай дэвтэр дээрээ мэдэгдсэн байна.
2. "Хагас сайн, бүтэн сайн өдөр ажил хийлгүүллээ" хэмээн их бухимддаг гэнэ.
3. "Дэлхийгээс нисэж ирсэн даруйд ажил хийлгүүлж зовоох нь бидний хувьд их хүнд байна" гэнэ

4. "Оросууд надаар бүх новшийн ажлаа хийлгүүлэв: фильтр солих, агааржуултын систем цэвэрлэх гээд"
5. "Хог хаягдлаа бүгдийг дугаарлаж протокол хөтлөн лацдаад хаях нь инээдтэй ажил"
6. "Манай талын жорлон эвдэрсэн тул оросуудын жорлод бид оочерлох болов. Тэдний жорлон нь яасан ч жижигхэн юм". (Энэ америкчуудын тоног төхөөрөмжүүд нь нэг нэгээрээ эвдрээд байдаг нь ямар учиртай юм бэ?)



7. "Оросууд сав л хийвэл дэлхийтэй холбоо барьж ажил явдлаа тайлагнах юм. Гэтэл бид заримдаа бүтэн өдөр дэлхийтэй ярихгүй байх тохиолдол бий".
8. "Оросууд хоорондоо хэрэлдэж байгаа юм шиг харьцдаг нь гайхмаар. Гэтэл зүгээр энгийн яриа нь ийм юм гэнээ"
9. "Оросууд манай НАСА-тай харьцах дургүй"
10. Оросын сансарын удирдлага зүгээр "юу байна? бие махбоди дажгүй юу?" гээд хүмүүнлэгээр асууж сонирхдоггүй нь онцгүй

11. "Оросуудын хоол хүнсний зарим нь хэцүү боловч сүүн бүтээгдэхүүн нь надад их таалагддаг".
12. "Оросуудын хүнснийх нь хадгалах хунацаа нь дуусчаагүй байгаа?"
13. "Би оросуудтай олон ч удаа орос ба америк хоол хүнсний хэмжээг ижил байлгах талаар мэтгэлзсэн. Тэгэхгүй бол манай хүнс дандаа бага ирдэг"
14. "Оросууд америкийн технологийн зааварчилгааг сахих их дургүй. Тэгсэн мөртлөө өөрийнхийг бол чанд сахидаг нь зэвүүн"

















« Өмнөх сэдэв

Нүд хальтирмаар хүүхнүүд

Дараагийн сэдэв »

"Каспийн тэнгисийн тохиролцоо нь АНУ НАТО-гийн дайны бодлогыг үгүй хийлээ"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [111.127.48.218]: 2017-04-05 21:09
Муусайн америкууд байлдаж чадахгүй, сансарт нисч чадахгүй. Хүмүүсийг шулж, хооронд нь муудалцуулж , хор найруулж л чадах юм даа
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Завхарсан юм

2011 оны цунами

Мадагаскарын чулуун ой

Машинууд өвөлдөө гоо үзэмжээ алддаггүй л юм байна

лалын шашинт алан хядагчидыг индүүдсээр......../видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд